-
Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинээр 9 байршилд байгууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд гарааш буулгаж, газрыг чөлөөлж байна. Тухайн чөлөөлсөн газар дээр иргэнд ээлтэй бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, нийслэлийн есөн дүүрэгт олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж буй. Тодруулбал, Багануур дүүрэгт хоёр, Налайх дүүрэгт хоёр,…
-
Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг эрчимжүүлэхээр “Чайна Энержи” группийн удирдлагатай тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ хугацаанд хоёр улс он цагийн түүхэн нугачаа, сорилт бүхнийг хамтдаа туулж, мөр…
-
Шүүмжлэл хүлээж авч чаддаггүй дарга, шударга гишүүн хоёрын зөрчил

ИЗНН-ынхан өчигдөр Төрийн ордонд хуралдав. Тус намын удирдах дээд байгууллага болох Үндэсний хороо нь ээлжит бусаар, амралтын өдөр яаран цугласан учраас их л чухал асуудал хэлэлцэхээр шийдсэн байх учиртай. Тэгвэл тэд шөнө болтол хуралдаад намынхаа дэд дарга, гишүүн М.Нарантуяа-Нараг эл албан тушаалаас нь буулгаж, хариуцлага тооцохоор санал нэгджээ. Орон нутгийн сонгуулиар сайн ажиллаагүй гэсэн шалтгаанаар…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярт оролцлоо

Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх атар газар эзэмшсэний 65 жилийн ойн баярын хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жил, Хүнс,…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярын үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинэ байранд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ яамны удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого төлөвлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал буюу “Хүнсний…
-
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгост биеийн хүч хэрэглэхийг анхааруулжээ

БНАСАУ-ын шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Өмнөд Солонгосыг албан ёсоор “дайсагнагч улс” хэмээн тодорхойлсон тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг (KCNA) өнөөдөр мэдээлэв. Тодруулбал , Солонгос хоорондын эвлэрлийн гол бэлгэ тэмдэг гэгдэж байсан авто зам, төмөр замыг Пхеньян дэлбэлснээс хоёр хоногийн дараа буюу пүрэв гарагт Солонгосын ардын армийн 2-р корпусын штабт шалгалт хийх үеэрээ БНАСАУ-ын удирдагч…
-
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.18) нэгдсэн хуралдаан 10:00 цагт гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтлоо. Эхлээд “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулж, шийдвэрлэсний дараа…
-
Бага насны хүүхдийг дээрэмдэж биед нь гэмтэл учруулжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ сарын 15-ны өдөр “Үл таних хүмүүст хутгалуулж, гар утсаа дээрэмдүүллээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоохоор эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан байна. Шалгалтаар 15 настай “С”, “Ц” нар нь 14 настай “М”-н хэвлий хэсэгт…
-
Л.Энх-Амгалан: 1990-2009 онд төрөлт багассанаас болж ойрын жилүүдэд ажиллах хүчний хомсдол үүснэ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “1990-2009 онд төрөлт багассанаас болж, бид өнөөдөр 250-280 мянган ажиллах хүчний хомсдолд орсон. Мөн 208 мянган хүн гадаадад ажиллаж байгаа учир манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр үндсэндээ 500 мянга орчим ажиллах хүчний хомсдол бодитойгоор үүсээд байна. Манай улсад 2028 он хүртэл ажиллах…
-
О.Батнайрамдал: БЗС-аас авсан 87.6 тэрбум төгрөгийн зээлийг зургаан сайдын тушаалаар тэглэснийг хүчингүй болгосон

Боловсролын зээлийн сангийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр мэдээлэл хийлэээ. Тэр бээр ” Боловсролын зээлийн сангийн асуудлыг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулсан. Миний бие ажлын хэсгийг ахална. Ажлын хэсгийн гишүүдээр Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, Г.Дамдинням, О.Саранчулуун, Б.Найдалаа, М.Сарнай, С.Эрдэнэбат нар ажиллана. Бид салбар яам болон бусад байгууллагатай хамтран ажиллана. Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг Боловсролын сайд П.Наранбаярт танилцуулсан. Уг…