-
Хуульчдын холбоо гишүүний татвараа төлөөгүй 365 хуульчийн ажиллах зөвшөөрлийг хүчингүй болгохоо мэдэгдлээ

Монголын хуульчдын холбооноос гишүүний татвараа төлөөгүй, 1 сая төгрөгөөс дээш татварын үлдэгдэлтэй 356 хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүчингүй болгохоо мэдэгджээ. Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад заасан нийтлэг үүргийн зөрчил гаргаж гишүүний татвараа төлөөгүй 1 сая төгрөгөөс дээш хэмжээний…
-
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 он…
-
Дулааны төлбөр тавдугаар сараас 85 хувиар нэмэгдэнэ

Дулааны төлбөр зах зээлийн бодит үнэлгээндээ хүрч өсөлттэй нэмэгдэж чадалгүй олон жил алдангитай ажиллаж буйг албаны хүмүүс мэдэгдэж, өрхийн цахилгааны төлбөрийг 2024 оны арваннэгдүгээр сараас 30-85 хувиар, ус сувгийн төлбөр энэ оны эхнээс 25 хувиар нэмсэн. Харин дулааны төлбөрийг таван сараас 85 хувиар нэмэх аж. Тавдугаар сарын 1-15-ны хооронд хуваарийн дагуу орон сууц, аж ахуйн…
-
“Элэгний” Ж.Хатанбаатар хүү Х.Гүрбазарынхаа хамт нийслэлийн өмчийн 8 объект, 10 га газрыг өгөхгүй хэмээн үймээн дэгдээжээ

Иргэн Ж.Хатанбаатар нь 2008 онд нийслэлийн харьяа Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг менежментийн хувьчлалаар авч, 2021 он хүртэлх хугацаанд улс, нийслэлийн төсвөөс 7 тэрбум гаруй төгрөгийн татаас авчээ. Тус төвийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг 8 объект байдаг бөгөөд менежментийн хувьчлал үр дүнгүй байгаа тул…
-
Засгийн газрыг огцруулах хоёр хувилбар

Сүхбаатарын талбайд “Засгийн газар огцор” жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрх чөлөөний эвсэл намаас зарласан уг жагсаал энэ сарын 22 хүртэл буюу Л.Оюун-Эрдэнийн танхимыг огцортол үргэлжилнэ гэж буй. Гэвч иргэд нийлж жагсан, шаардлага тавих нь огцруулах хууль, эрх зүйн үндэслэл болохгүй. Одоогоор манай улсад УИХ-ын гишүүн, сайд нарыг иргэдийн саналаар огцруулдаг тогтолцоо байхгүй юм.…
-
”Эрин эверест интернэшнл” сургуулийг төр худалдан авахаар боллоо

Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуульд ажиллаж, тус сургуулийг төрийн өмчид худалдан авахаар боллоо. Баянгол дүүргийн 29 дүгээр хороо 10 мянга гаруй хүн амтай. Үүний 4000 орчим нь хүүхэд боловч төрийн өмчийн сургуульгүй. Иймд “Эрин эверест интернэшнл” сургуулийн удирдлагатай хэлэлцээр хийж, тус сургуулийн барилгыг бүх тоног…
-
ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.13) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр, 13 цаг 13 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд…
-
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийж, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, 2025 оны жилийн орлого, зарлагын төсвийн хуваарийг хэлэлцэн, санал, дүгнэлт өглөө. Ажил олгогч, мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, сургалтад төр, хувийн хэвшлийн оролцоог хангах чиг үүрэгтэйгээр Мэргэжлийн болон техникийн…
-
Ж.Хатанбаатар болон түүний хүү Х.Гүрбазар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч ажил хүлээлцэхгүй байна

СХД-ийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиник төв / УАУЭСКТ/-ийг НЗД-ын 2001 оны Б/137 дугаар захирамж, НЗД-ын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 468 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх УАУЭСКТ” болгон өөрчилж, дүрмийг баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, тус төв нь нийслэлийн өмч бөгөөд 2008 оны 9 дүгээр…
-
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулна гэлээ. Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва гарагт буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр “Агаарын…