-
Агнасан тарвагаа нуугаад, зугтжээ

Богдхан уулын дархан цаазат газрын Зүүндэлгэр, Өгөөмөрийн амны байгаль хамгаалагчид 2024.08.16-ны өдөр ууланд хяналт шалгалт хийх явцад 2378УАК улсын дугаартай сэжиг бүхий автомашинд шаардлага тавьжээ. Уг машины жолооч шаардлага биелүүлэхгүй зугтсан байна. Уг машин байсан газрын ойр орчимд үзлэг хийхэд, тарвага буудаж хадан завсар нуусан байв. Байгаль хамгаалагчид энэ тухай Төв аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэн, хулгайгаар ан хийсэн иргэнийг тогтоон…
-
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид 27-ноос тодорно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Орон нутгийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 2-ныг дуустал нэр дэвшигчдээ тодруулна. Нэр дэвшигчид баримт бичгээ 9 дүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх…
-
Худал мэдээллээс болгоомжил

Нэр нь тодорхой бус фэйсбүүк хаягаас “Та тэтгэврийн мэдээллээ эндээс харна уу? Наймдугаар сараас тэтгэврийг насаар нь нэмнэ” гэх мэт ташаа мэдээлэл сошиал сүлжээгээр цацагдаад байна. Энэ мэдээлэл үндэслэлгүй, худал бөгөөд нэвтрэн орсноор таны хувийн мэдээллийг авч, өөр зүйлд ашиглах, “хакердах” эрсдэлтэй болохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар сэрэмжлүүлж байна.
-
Эрүүгийн 217 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллага 8 дугаар сарын 12-16-ны хооронд хэрэг бүртгэлтийн 39.191, мөрдөн байцаалтын 2.281 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 215 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 217 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал: Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 90, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын…
-
Арабууд тагтаа, ногтруу барьсан зөрчил илэрчээ

Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт суманд төвлөрч байгаатай холбогдуулан, гадаад улсын иргэд олноор ирж, тэднийг барьж буй талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байна. Тухайлбал: 8 дугаар сарын 6, 16-ны өдрүүдэд иргэн Г “Өвөрхангай аймгийн Тарагт суманд Саудын Араб улсын иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна” гэх агуулгатай шууд бичлэг цацсан юм. Үүний…
-
Буйр нуураас гадаадын иргэд хясаа түүсэн гэх мэдээлэл худал

Буйр нуураас гадаадын иргэд хясаа түүсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тухайн иргэний бичлэг дээр гарсан, уутанд хийсэн хясаа нь нуурын усан дотроос биш, уснаас нуурын эрэг рүү түрэгдэн гарч ирсэн хясааны хавтас яс (хуяг) юм байна. Тиймээс нотолгоо баримтгүйгээр иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг Буйр нуурын экосистемийг хагаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх төв анхаарууллаа. Буйр нуураас хясаа түүх асуудалд…
-
Словени улсын Ерөнхийлөгч маргааш Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 8 дугаар сарын 20-21-ний өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийж, 8 дугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх,…
-
МУИС-ийн хичээлийн III байрны шинэ барилга 2025 онд ашиглалтад орно

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга болон гишүүд МУИС-ийн хичээлийн III байрны барилгын ажлын явцтай танилцав. Шинэ барилга хоёр блоктой байх бөгөөд А блокийн газар шорооны ажил эхэлсэн, Б блок нь зургаадугаар давхрын цутгалтаа авсан байна. Барилгын ажил 2025 оны IV улиралд дуусаж, ашиглалтад орно.
-
31 дүгээр сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, ЕБ-ын 31 дүгээр сургуулийн 420 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа. Тус сургууль нь 2306 суралцагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг юм. Тус сургууль нь үндсэн хоёр давхар барилга…
-
5 дахь удаагийнхаа айлчлалаар В.Путин юу шийдэх бол

Х.Болормаа Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт сайн хөршийн харилцаа хөгжүүлдэг. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаа тогтоосон билээ. Хоёр улс 1922 онд ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны…