-
15 байршилд хичээлийн хэрэгсэл худалдана

2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан, 8 дугаар сарын 1-нээс нийслэлийн дараах 15 байршилд хичээлийн хэрэгслийн худалдаа зохион байгуулна. Уг худалдаанаас иргэд сурагчийн дүрэмт хувцас, цүнх, дэвтэр, хичээлийн бусад хэрэгсэл худалдан авах боломжтой. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгээс бусдыг нь энд борлуулах юм байна.
-
“Намрын ногоон өдрүүд” маргааш эхэлнэ

“Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 8 дугаар сарын 1-нээс есөн дүүргийн 21 байршилд гарна. Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан хямд ногоогоор хангах, ногоочдыг ченжийн гар дамжуулалгүйгээр ногоогоо шууд зарах боломж олгох зорилгоор энэ худалдааг жил бүр зохион байгуулдаг. ногоо.jpeg
-
Согтуу жолоочийн эрхийг 3 жилээр хасаж, 5 саяар торгов

Иргэн Г 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа уусан үедээ машин жолоодож яваад, цагдаад баригдан, жолоодох эрхээ 1 жилээр хасуулжээ. Гэсэн ч 2024 оны 5 дугаар сарын 18-нд дахиад согтуудаа машин унан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн замд цагдаад баригдсан байна. Тэр “Би согтуугаар автомашин жолоодсондоо харамсан, гэмшиж байгаа” гэж цагдаад мэдүүлсэн байна.…
-
ГССҮТ-ийн Алсын дуудлагын баг осолд орсон хүнд мэс засал хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч М.Пүрэвбаатар нараас бүрдсэн алсын дуудлагын баг энэ сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллаж, авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл болон олон хавирга нь хугарч, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд яаралтай хагалгаа хийлээ. ГССҮТ-ийн эмнэлзүй…
-
ТАНИЛЦ: Иргэний шилжилт хөдөлгөөн хийх 28 цэг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгууль 10 дугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбоотойгоор иргэний шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-нд зогсооно. Мөн нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгүүд 8 дугаар сарын 1-нээс, сургуулиуд 1 дүгээр ангид элсэх сурагчдаа 8 дугаар сарын 12-ноос бүртгэж эхэлнэ. Үүнээс өмнө иргэд хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэхээр урт дараалал үүсгэж, удаан…
-
Цэцэрлэгүүд хүүхдээ маргаашаас бүртгэж эхэлнэ

Боловсролын ерөнхий хуулийн 28.8-д “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно” гэж заасан байна. Үүний дагуу Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай” А/82 дугаар тушаалыг Захиргааны…
-
“Pearson” англи хэлний хөтөлбөрийг 3-4-р ангид туршина

“Pearson” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг 2024-2025 оны хичээлийн жилд 5-7 дугаар ангид хэрэгжүүлэх бол 3-4 дүгээр ангид туршиж үзэхээр Боловсролын ерөнхий газар бэлтгэж байна. Английн “Pearson” байгууллага Монгол Улсын сургалтын үзэл баримтлал болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод тулгуурлан, 7 дугаар ангийн англи хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулан, өнөөдөр Монголын талд хүлээлгэж өглөө. Энэ хөтөлбөрийг англи хэлний олон улсын түвшинд…
-
ТАНИЛЦ: Галдан бошготын ойн хурдан морьдын уралдааны хөтөлбөр

Галдан бошгот хааны мэндэлсний түүхт 380 жилийн ойг 8 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд Ховд аймагт тэмдэглэнэ. Ховд аймгийн төвд Галдан бошгот хааны нэрэмжит гудамж байгуулах, эрдэм шинжилгээний хурал хийх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм байна. Энэ ойд зориулсан хурдан морьдын уралдааны хөтөлбөртэй танилцуулъя. Галдан 1644 онд Дөрвөн-Ойрадын зонхилох аймгийн нэг Цоросын тэргүүн Эрдэнэбаатар хунтайжийн 6 дугаар…
-
Төрөх эмнэлгүүдийг диализын аппараттай болголоо

Нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяр холбогдох албаныхны хамт “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг” ХХК, нийслэлийн “Өргөө” болон “Амгалан” амаржих газарт ажиллалаа. Энэ үеэр төрөх эмнэлгүүдэд дутагдалтай байсан диализын аппаратыг шийдэж өглөө. Сүүлийн жилүүдэд чихрийн шижингээс үүдэлтэйгээр хүндрэлтэй төрөх эх олширчээ. Диализын аппараттай болсноор иргэд бусад эмнэлгийг зорьж, ачаалал үүсгэхгүйгээр харьяаллынхаа төрөх эмнэлэгт үйлчлүүлэх боломж бүрдэж буй юм. …
-
АПУ-гаас Аж үйлдвэрийн гавьяат ажилтан 3 төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, АПУ хувьцаат компани үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Гавьяат тээвэрчин цолыг: “Улаанбаатар…