-
Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг: Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан, телевиз, радиогийн сэтгүүлч Цэндийн Сүхбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг:…
-
Хоёрдугаар ээлжийнхэн “хоолондоо орно”

С.Энхжин Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ нам, эвслүүд тодруулж дуусав. Ирэх сарын 11-нд болох уг сонгуулиар аймгийн хэмжээнд 558 тойрогт 745 төлөөлөгч сонгох юм. Сумдын ИТХ 1635 тойрог, 6925 мандаттай. Нийслэлийн дүүргүүдийн тухайд 184 тойргоос 313 төлөөлөгчийг бид тодруулна. Орон нутгийн сонгуулиас хамгийн их өрсөлдөөнтэй, анхаарал татсан хэсэг нь нийслэлийн ИТХ байдаг.…
-
“Халааснаасаа эд зүйлээ алдсан” гэж 36 иргэн цагдаад ханджээ

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш буюу 9 дүгээр сарын 1-5-ны хооронд цагдаагийн байгууллагад “Халааснаасаа эд зүйлээ алдсан” гэж 36 иргэн ханджээ. Эдгээр хулгайлах гэмт хэргийн дийлэнх нь нийслэлд гарсан байна. Иргэд гудамж талбай, олон нийтийн газар, сургуулийн ойр орчин, автобусны буудал орчимд явж байхдаа халаасны хулгайчид юмаа алдсан байв. Дээрх дуудлагаар ЦЕГ-ын Халаасны хулгайтай тэмцэх тасаг 4 этгээдийг…
-
Зах зээл дэх үнийн бодлогод анхаарал хандуулахыг санууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг харьяа байгууллагуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр (2024.09.06) Монголбанканд ажиллаж, салбарын реформ, мөнгөний бодлогын хэрэгжилтийн хүрээнд санал солилцож байна. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нар оролцож байгаа юм. Уулзалтын эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төв банкны бодлого, зорилт, валютын нөөц,…
-
Хахууль авч, харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлжээ

Иргэн Б.Н 2022 онд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хамран сургах тойргийн бус хүүхдийг цэцэрлэгтээ элсүүлж, ээжээс нь 500 мянган төгрөгийн хахууль авчээ. Уг хүүхдийн ээж О.Х хахууль өгсөн, цэцэрлэгийн эрхлэгч Б.Н хахууль авсан хэрэгт холбогдон, цагдаа, шүүхэд дуудагдсан байна. Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх үзэж, цэцэрлэгийн эрхлэгч Б.Н-г 10 сая…
-
50 МВт-ын батарей станц барьж эхэллээ

Нийслэлийн Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуулах станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд зарласан. Уг тендерт “Энвижн-Энержи” ХХК шалгарч, өнөөдөр нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуултай ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тус компани 11 дүгээр сарын 30-нд батарей станцыг төвийн эрчим хүчний системд холбон, Улаанбаатар хотод хүлээлгэж өгнө. Уг батарей станц нийслэлийн хэрэглэгчдийн…
-
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн 25 албан тушаалтныг шалгаж байна

АТГ энэ оны эхний хагас жилд орлого, хөрөнгөө хууль ёсны дагуу олсноо нотолж чадаагүй 25 албан тушаалтныг Эрүүгийн хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байна. Үүнд “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний…
-
Хойд айлын эзний дуу зөөлөрсөн ч…

Х.Болормаа Хойд айлын эзэн ирээд явлаа. 5 дахь удаагаа манайд зочлохдоо 5 асуудал шийдсэний 2 нь эрчим хүч, 2 нь шатахуунтай холбоотой байв. Бөмбөрцөг даяар том дуулиан дэгдээж ирээд, жижигхэн асуудал шийдчихээд буцав. Цаанаа бол маш том асуудал шийдчихлээ. Бид харин том асуудалд унан байж, том асуудлаа шийдүүлэв. Зээл өгчхөөд… Дулааны 3 дугаар цахилгаан станцыг…
-
Машин хулгайлдаг бүлгийг илрүүллээ

Цагдаагийн албан хаагчид бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар хулгайлдаг Б, А, М, Т, Н, Б нарын хоёр бүлгийг олж тогтоон, мөрдөн шалгаж байна. Эдгээр бүлэг этгээд “Prius”, “Harrier”, “Mark-II”, “Chaser”, “Honda fit” маркийн 17 машин хулгайлсныг одоогоор илрүүлээд байна. Иймд иргэн та өөрийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй
-
Монгол, орос залуусын тойрон аялал өндөрлөв

Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Монгол Улс, Оросын Холбооны Улсын залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” 6 дугаар тойрон аяллыг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгууллаа. Энэхүү аялал нь оюутан, залуучуудад дайчин нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулах, хоёр орны түүх, соёлтой харилцан танилцах, 85 жилийн тэртээх Халхын голын байлдаан болсон газар нутгаар…