-
Ажилчны гудамжны авто зам дагуу явган хүний зам тавих ажил үргэлжилж байна

Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын…
-
МСҮТ-д сураагүй 18 хүнд тэтгэлэг олгожээ

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жанболат, Е.А, Е.К нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй нэр бүхий 18 иргэнд тэтгэлэг олгожээ. Энэ хэрэгт тус аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тус…
-
Иргэдийг хясан боогдуулах замаар хахууль авсан байж болзошгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 9 дүгээр сарын 2-8-нд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлэн, одоо 44 гомдол, мэдээллийг шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 947 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд…
-
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль хүртлээ

Олон улсын мэдээлэл зүйн 36 дугаар олимпиадыг Египет улс 9 дүгээр сарын 1-8-нд зохион байгуулав. Энэ олимпиадад улс бүрээс шалгарсан шилдэг 4 сурагч оролцдог. Монгол Улсаа төлөөлж Нийслэлийн “Nest education” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Хурцбилгүүний Онолт Нийслэлийн “Эрхэт-Эрдэм” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чинбатын Ирмүүн Завхан аймгийн Улиастай сумын “Жавхлант” цогцолбор сургуулийн 12 дугаар…
-
“Капитал” 67.3 тэрбум, “Чингис хаан” 95.6 тэрбум төгрөг төлөөгүй байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг энэ сарын 6-нд хуралдуулж, “Капитал” банкны эрх хүлээн авагч болон “Чингис хаан” банкнаас нэхэмжилсэн төлбөрийн асуудлаар мэдээлэл сонсжээ. Үүний дараа Улсын ерөнхий прокурорын газарт Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгох, төрийг төлөөлөх чиг үүрэгтэй прокурор томилон, шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлт…
-
Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сантай боллоо

Манай улс Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сантай боллоо. АШУҮИС энэ номын сангаа Монгол-Японы эмнэлгийг түшиглэн, Ботаникийн цэцэрлэгийн хажууд байгуулжээ. 3000 ам метр талбайтай, уншлагын 2 танхимтай энэ номын санг 4 давхар, орчин үеийн загвараар барьсан байна. Үүгээр нэг дор 480 уншигч үйлчлүүлэх боломжтой. Уншигч амрах хэсэг, цайны өрөө, ариун цэврийн өрөөтэй учир 24 цагаар ажиллах боломжтой…
-
Газарзүйн олимпиадад оролцогчдын англи хэлний мэдлэгийг сайжруулна

Олон улсын газарзүйн 20 дугаар олимпиад Ирланд улсын Дублин хотод болж, Дэлхийн 46 орны 183 сурагч, 150 орчим багш, профессорууд оролцлоо. Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар Maynooth Их Сургууль, Trinity College of Dublin, Дублиний Их Сургуулиуд ажилласан байна. Уг олимпиадад Монгол Улсаа төлөөлж: Тулгын Ананд-Очир /Шинэ Монгол Харумафужи сургууль 11-р анги / Балданбаярын Нямцэнгэл /Орхон-Хасу сургууль 11-р…
-
Дэд бүтэц, Эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, Буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах саналыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй 2024 оны есдүгээр сарын 7-нд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйд баяртай байгааг илэрхийлж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хоёр улсын хөгжлийн бодлогын зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын…
-
Зөвшөөрөлгүй түүсэн 8 тонн гаруй самрыг хураан авчээ

Богд хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа 8 дугаар сараас эхлэн, ойн гүний эргүүл, хяналт шалгалт тогтмол зохион байгуулж, 10-аад машинтай 20 орчим иргэнээс зөвшөөрөлгүйгээр түүсэн 8 тонн гаруй самар хураан, цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор самарчдын 50 гаруй отог, 90 гаруй машин, техник хэрэгсэл, 320 гаруй иргэнийг уулнаас буулгажээ. Уг шалгалтыг цаашид Байгаль орчин,…
-
Шинэчилж, зассан авто замуудын чанарт хяналт, шалгалтыг зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлд хийж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явц, хүнсний бараа бүтээгдэхүүнд хийж буй хяналт шалгалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, өнгөрсөн оны 8 дугаар сард болсон үерийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдал, “Тэнүүн-Огоо” ХХК-иас хохирол барагдуулах асуудал болон өвөлжилтийн бэлтгэл байдлын явцын асуудлаар хэлэлцлээ. Нийслэл энэ…