-
МАН-ын УЗ хуралдаж “төрийн өндөр албан тушаалтны” томилгоог хийлээ

МАН-ын удирдах зөвлөх өнөөдөр өглөө 08:00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрийн ордон дахь өрөөнд хуралдах товтой байсан. Товын дагуу удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын даргын албан тушаалд Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Г.Занданшатарыг, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох шийдвэр гаргаж, улмаар уг томилгоог дэмжсэн байна. Тэгвэл УИХ-ын анхдугаар чуулганы дараа УИХ-ын дэд дарга, намын бүлгийн…
-
Б.Энхбаяр: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан бол “аргалах” боломжгүй төхөөрөмжтэй боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны долдугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад согтуурал тандагч, шалгагч (200 ширхэг) төхөөрөмжийг гардуулж өглөө. Зөрчлийн болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд оногдуулах ялын бодлогыг чангаруулсан. Үүнтэй холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт, хэрэг зөрчил 70 гаруй хувь буурсан эерэг үзүүлэлттэй байна. Энэ үеэр Б.Энхбаяр сайд…
-
Интерполоор сурвалжлагдаж байсан иргэнийг Киргиз улсаас баривчиллаа

Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “У”-г Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд тус улсын нутаг дэвсгэрт саатуулан баривчилж, шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байна. Дээрх этгээд нь 2023 онд Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах…
-
УИХ-ын гишүүнээр сонгогдсон найман хүнийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөв

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болж, Сонгуулийн Ерөнхий Хороо 2024 оны зургаадугаар сарын 30-нд Улсын Их…
-
Ц.Төрхүү: “Streed food” буюу гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулахгүй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Streed food” буюу гудамжны хоолны стандарт, үйлчилгээний чанар, хяналтын талаар танилцуулав. Тэрбээр “Стандарт, хэмжил зүйн газар 2010 онд явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, техникийн ерөнхий шаардлагыг баталсан бол 2023 онд НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам…
-
Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт товлон зарласан боловч “…Хохирогч н.Ундрах-Оргилын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024…
-
Чуулганы танхимын засвар дуусаж 126 гишүүнээ хүлээн авахад бэлэн болжээ

СЕХ хороо өчигдөр хуралдаж, 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Ингэснээр шинэ гишүүдэд УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь гардуулах юм. Шинэ гишүүд үнэмлэхээ гардсаны дараа Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг товлон зарлана. 126 гишүүнтэй анхны чуулган маргааш нээлтээ хийх товтой байна. Дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын даргыг сонгох хүртэл хамгийн…
-
Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хууль тогтоомжид нийцүүлэн 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан…
-
Ж.Баясгалан: Төрийн ордны их танхимаас үнэмлэхээ гардан авч чадсангүй, бага зэрэг гомдолтой байна

Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг олголоо. Энэ үеэр Ардчилсан намын жагсаалтын 5-д бичигдэж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Баясгалан гишүүний түр үнэмлэхээ тайзан дээрээс гардан авч чадаагүй байна. Учир нь төрийн ордонд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан налуу шат байгаагүйн улмаас тайзан дээр гарч чадаагүй, заалнаас…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлах өдрийг зөвшилцлөө. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг хосолсон тогтолцоогоор сонгосон онцлогтой болсныг дурдав. Ингэснээр…