Category: Улс төр

  • Эрүүгийн 217 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

    Эрүүгийн 217 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

    Прокурорын байгууллага 8 дугаар сарын 12-16-ны хооронд хэрэг бүртгэлтийн 39.191, мөрдөн байцаалтын 2.281 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 215 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 217 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал: Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 90, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын…

  • Арабууд тагтаа, ногтруу барьсан зөрчил илэрчээ

    Арабууд тагтаа, ногтруу барьсан зөрчил илэрчээ

    Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт суманд төвлөрч байгаатай холбогдуулан, гадаад улсын иргэд олноор ирж, тэднийг барьж буй талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байна. Тухайлбал: 8 дугаар сарын 6, 16-ны өдрүүдэд иргэн Г “Өвөрхангай аймгийн Тарагт суманд Саудын Араб улсын иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна” гэх агуулгатай шууд бичлэг цацсан юм. Үүний…

  • Буйр нуураас гадаадын иргэд хясаа түүсэн гэх мэдээлэл худал

    Буйр нуураас гадаадын иргэд хясаа түүсэн гэх мэдээлэл худал

    Буйр нуураас гадаадын иргэд хясаа түүсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тухайн иргэний бичлэг дээр гарсан, уутанд хийсэн хясаа нь нуурын усан дотроос биш, уснаас нуурын эрэг рүү түрэгдэн гарч ирсэн хясааны хавтас яс (хуяг) юм байна. Тиймээс нотолгоо баримтгүйгээр иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг Буйр нуурын экосистемийг хагаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх төв анхаарууллаа.  Буйр нуураас хясаа түүх асуудалд…

  • Словени улсын Ерөнхийлөгч маргааш Монголд айлчилна

    Словени улсын Ерөнхийлөгч маргааш Монголд айлчилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 8 дугаар сарын 20-21-ний өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийж, 8 дугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх,…

  • МУИС-ийн хичээлийн III байрны шинэ барилга 2025 онд ашиглалтад орно

    МУИС-ийн хичээлийн III байрны шинэ барилга 2025 онд ашиглалтад орно

    УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга болон гишүүд МУИС-ийн хичээлийн III байрны барилгын ажлын явцтай танилцав. Шинэ барилга хоёр блоктой байх бөгөөд А блокийн газар шорооны ажил эхэлсэн, Б блок нь зургаадугаар давхрын цутгалтаа авсан байна. Барилгын ажил 2025 оны IV улиралд дуусаж, ашиглалтад орно.

  • 31 дүгээр сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

    31 дүгээр сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

    Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, ЕБ-ын 31 дүгээр сургуулийн 420 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа. Тус сургууль нь 2306 суралцагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг юм. Тус сургууль нь  үндсэн хоёр давхар барилга…

  • 5 дахь удаагийнхаа айлчлалаар В.Путин юу шийдэх бол

    5 дахь удаагийнхаа айлчлалаар В.Путин юу шийдэх бол

    Х.Болормаа Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт сайн хөршийн харилцаа хөгжүүлдэг. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаа тогтоосон билээ. Хоёр улс 1922 онд ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны…

  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнаас 7 байр хураажээ

    Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнаас 7 байр хураажээ

    Мал эмнэлгийн ерөнхий газрын албан тушаалтан Д.Т эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр гадаад улсад бүртгэлтэй компанитай гэрээ байгуулж, улсад их хэмжээний хохирол учруулжээ. Хууль зөрчин, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн түүний хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.10 дугаар зүйлийн 1 (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих)-т зааснаар…

  • Байлдааны буудлагатай сургуулилалтад 600 гаруй цэрэг оролцож байна

    Байлдааны буудлагатай сургуулилалтад 600 гаруй цэрэг оролцож байна

    Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Сургалтын төвд 8 дугаар сарын 18-26-ны өдрүүдэд болж байна. Хоёр үе шаттайгаар зохион байгуулах энэ сургуулилалтад хоёр орны нийт 600 гаруй цэргийн алба хаагч 120 нэгж техниктэйгээр оролцож байна. Энэ удаагийн сургуулилалтаар Монгол Улс, ОХУ-ын хамтарсан цэргийн багууд анх удаа бүх төрөл…

  • Байгаль экологид 3.6 сая төгрөгийн хохирол учруулжээ

    Байгаль экологид 3.6 сая төгрөгийн хохирол учруулжээ

    Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Ш.О нарын нэр бүхий 7 иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайн, олборлож, байгаль экологид 3.6 сая төгрөгийн хохирол учруулжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаад, прокурорт шилжүүлсэн байна. Тус аймгийн Прокурорын газар тэдэнд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох), 18.6 дугаар зүйлийн 1 (Мөнгө угаах)-т зааснаар…