Category: Улс төр

  • Химийн хорт, аюултай бодис зөвшөөрөлгүй хадгалж байжээ

    Химийн хорт, аюултай бодис зөвшөөрөлгүй хадгалж байжээ

    Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “У Ж” ХХК лабораторийн байрандаа натрийн сульфид (Na2S), аммони хлорид (NH4CI), хүхрийн хүчил (H2SO4) зэрэг нийт 55 кг химийн бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалж байгаад, баригджээ. Эдгээр нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт, аюултай бодисын ангилалд багтсан…

  • “Монкон групп” ХХК-ийн барилгын талбайн хөрсний усны холболтыг салгалаа

    “Монкон групп” ХХК-ийн барилгын талбайн хөрсний усны холболтыг салгалаа

    “Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг зогсоолоо. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “Монкон групп” ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ. Улмаар тухайн хэсэгт авто замын…

  • Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга асан Б.Батсүхийн хэргийг шүүхэд шилжүүлэв

    Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга асан Б.Батсүхийн хэргийг шүүхэд шилжүүлэв

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга асан Б.Батсүхийн хэрэгт прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1, 2 (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тэр Татварын хяналт, шалгалтын тасгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж…

  • 12 хүний гадаадад зорчих эрхийг сэргээв

    12 хүний гадаадад зорчих эрхийг сэргээв

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газар гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн иргэдийн улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлийг сүүлийн 3 жилийн байдлаар судалж, холбогдох арга хэмжээг авсан байна. Тодруулбал, шүүхээс оногдуулсан хорихоос өөр төрлийн ял болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авсан хугацаа нь дуусгавар болсон 12 иргэний гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлснийг сэргээгээгүй байсан зөрчлийг илрүүлжээ.…

  • Эрдэнэтолгойд ус зайлуулах 220 метр хоолой угсарч байна

    Эрдэнэтолгойд ус зайлуулах 220 метр хоолой угсарч байна

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр хоолой угсарч байна. Уг хоолойг энэ сарын 26 гэхэд угсарч дуусгахаар төлөвлөжээ.  065 дугаар цэргийн ангийн ойролцоо 5 газраас энэ зун булаг ундарсан байна. Тус булгийн ус Эрдэнэтолгой гудамжны уулзвараас “Газарчин” дээд сургууль хүртэлх авто зам дагуу тогтож, зам эвдрэхэд хүргэж байгаа юм. Иймээс…

  • Машинд хүн хавчуулагдсан осол гарчээ

    Машинд хүн хавчуулагдсан осол гарчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар  хорооны Задгайд /Шинэ зуун айл төвийн хажууд/ 2 суудлын автомашин мөргөлдөж, 1 хүн хавчуулагдсан осол  өчигдөр 16:07 цагт гарлаа. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид очиж, хавчуулагдсан хүнийг гаргаж авав. Иргэн Т-ийн  “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Н-ийн  “Ланд крузер-78” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Приус-20” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн 30 настай, эмэгтэй машинд хавчуулагдсан байна. Аврагчид түүнийг эсэн мэнд…

  • Хахуулийн хэрэгт холбогдсон шалгагчийг шүүхэд шилжүүлэв

    Хахуулийн хэрэгт холбогдсон шалгагчийг шүүхэд шилжүүлэв

    Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн … дугаар ангийн ахлах шалгагч У.Д Монгол Улсын хилээр иргэн Ц.Т-ыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор хахууль авсан гэж сэжиглэгджээ. Түүнд Өмнөговь аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын…

  • Агнасан тарвагаа нуугаад, зугтжээ

    Агнасан тарвагаа нуугаад, зугтжээ

    Богдхан уулын дархан цаазат газрын Зүүндэлгэр, Өгөөмөрийн амны байгаль хамгаалагчид 2024.08.16-ны өдөр ууланд хяналт шалгалт хийх явцад 2378УАК улсын дугаартай сэжиг бүхий автомашинд шаардлага тавьжээ. Уг машины жолооч шаардлага биелүүлэхгүй зугтсан байна. Уг машин байсан газрын ойр орчимд үзлэг хийхэд, тарвага буудаж хадан завсар нуусан байв.  Байгаль хамгаалагчид энэ тухай Төв аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэн, хулгайгаар ан хийсэн иргэнийг тогтоон…

  • Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид 27-ноос тодорно

    Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид 27-ноос тодорно

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Орон нутгийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 2-ныг дуустал нэр дэвшигчдээ тодруулна. Нэр дэвшигчид баримт бичгээ 9 дүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх…

  • Худал мэдээллээс болгоомжил

    Худал мэдээллээс болгоомжил

    Нэр нь тодорхой бус фэйсбүүк хаягаас “Та тэтгэврийн мэдээллээ эндээс харна уу? Наймдугаар сараас тэтгэврийг насаар нь нэмнэ” гэх мэт ташаа мэдээлэл сошиал сүлжээгээр цацагдаад байна. Энэ мэдээлэл үндэслэлгүй, худал бөгөөд нэвтрэн орсноор таны хувийн мэдээллийг авч, өөр зүйлд ашиглах, “хакердах” эрсдэлтэй болохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар сэрэмжлүүлж байна.