-
Соёлын биет өв худалдан борлуулсан хэргийг илрүүллээ

“Гандантэгчинлэн” хийдийн орчим ажиллаж байх үедээ иргэн Ц, З, О, Б нар түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өвд хамаарах их хэмжээний мөнгөн зоос, мөнгөн ембүү, мөнгөн гулдмай зэргийг техник хэрэгсэл ашиглан олж, эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг А-д заржээ. Үүнийг Эрүүгийн цагдаагийн алба илрүүлэн, шалгаж эхэллээ. Тэдний орон байр, тээврийн хэрэгслийг нэгжихэд, мөнгөн зоос /ёншгойт/ 1184…
-
Нийтийн тээвэрт нэмж 110 автобус явуулна

Улаанбаатар хотын 7 дүүргийн 126 чиглэлд өнөөдрийн байдлаар 1069 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дээрх 126 чиглэлд 110 автобус нэмж үйлчилгээнд явуулахаар Нийтийн тээврийн бодлогын газар төлөвлөжээ. Ингэснээр өдөрт 1200 автобус иргэдэд үйлчилнэ. Мөн томоохон зах, худалдааны төвүүд рүү зорчих…
-
Галт тэрэг осолдуулсан 2 машинчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Галт тэрэгний машинч Ч.Э, туслах машинч Б.З нар хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчсөний улмаас галт тэрэг замаас гарч осолдсон болохыг Тээврийн цагдаагийн газар тогтоожээ. Уг ослын улмаас тэд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 117 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хэрэгт Тээврийн прокурорын газар Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 (Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний…
-
Байгууллагын заалыг бусдад түрээслүүлэн, төлбөрийг нь хувьдаа авч байжээ

Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын албан тушаалтан Б.Ө эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын сургалтын заалыг гэрээ байгуулалгүйгээр бусдад түрээслүүлэн, төлбөрийг нь хувьдаа авч байжээ. Түүний энэ хэрэгт тус аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын…
-
БЗД-ийн хэмжээнд долоон байршилд авто зам шинэчлээд байна

Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 17 байршилд 19.5 км авто замыг шинэчиллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн хоёр байршилд авто зам шинэчилсэн бол алслагдсан гурван дүүргийн таван шинэчлээд байна. Баянзүрх дүүрэгт: Намьяанжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 1.1 км авто зам; Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 2.4 км авто…
-
5-р сургуулийн өргөтгөлийг барьж буй компанитай байгуулсан гэрээг цуцаллаа

Нийслэлийн 5-р сургуульд 320 сурагч хичээллэх өргөтгөл барихаар БСШУСЯ 2018 оны 8-р сард тендер зарлаж, 2019 оны 5-р сард “ПГС” ХХК шалгарчээ. Тус компани 2020 оны 8-р сарын 30-нд уг өргөтгөлийг ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан ч өнөөдрийг болтол барьж дуусаагүй байна. Тус сургуулийн өргөтгөлийн барилга өнөөдрийн байдлаар 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Үлдсэн 2%-ийг гүйцээхэд, 1.1 тэрбум төгрөг шаардлагатай…
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.АКозлов бараалхав

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд,…
-
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд нарын хамт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр шинэ 30 жилийн эхлэлийг…
-
Нийслэлийн 159 сургуульд сул орон тоо байна

Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад 2024-2025 оны хичээлийн жилд ажиллуулах багш, ажилтны сул орон тоог нийслэлийн Боловсролын газар зарлалаа. Нийслэлийн нийт 159 сургуульд сул орон тоо байгаа аж. Ажлын байр сонирхсон иргэд тухайн сургуульдаа шууд хандаарай. Ажлын байр зарласан сургуулиуд, дүүргээр: Баянгол 21 сургууль Баянзүрх 35 сургууль Сонгинохайрхан 28 сургууль Сүхбаатар 26 сургууль Чингэлтэй 19 сургууль Хан-Уул 20 сургууль Багануур, Багахангай, Налайх 10 сургууль
-
Тахилтын нүхэн гарцанд ус зайлуулах хоолой угсарч эхэллээ

Геодез, усны барилга, байгууламжийн газар энэ зун нийслэлийн 13 байршилд борооны ус зайлуулах шугам татахаар төлөвлөснөөс 8-д нь угсарч дуусаад байна. Улаанбаатар хотын зарим нүхэн гарц, авто замуудад борооны ус зайлуулах шугам хоолой хийгээгүйн улмаас их хэмжээний бороо орсон үед ус тогтоод байгаа юм. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц. Энд өнөөдрөөс…