-
5-р сургуулийн өргөтгөлийг есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар тохирлоо

Нийслэлийн 5-р сургуульд 320 сурагч хичээллэх өргөтгөл барихаар БСШУСЯ 2018 оны 8-р сард тендер зарлаж, 2019 оны 5-р сард “ПГС” ХХК шалгарчээ. Тус компани 2020 оны 8-р сарын 30-нд уг өргөтгөлийг ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан ч өнөөдрийг болтол барьж дуусаагүй байна. Анх уг өргөтгөлийг 5-р сургуулийн арын хөлбөмбөгийн талбайд барихаар төлөвлөсөн ч Монголын хөлбөмбөгийн холбоо эсэргүүцжээ. Тиймээс…
-
“Драгон”-ы туслах замд ус зайлуулах хоолой угсарч байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн зүүн талд “Сүлжмэл”-ийн үйлдвэрийн урд талын туслах зам ус зайлуулах шугам хоолойгүй. Бороо орох бүрт энд замын хашлага давсан ус тогтдог. Геодез, усны барилга, байгууламжийн газар өнөөдрөөс энэ замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Шугам хоолойг энэ сарын 20 гэхэл угсарч дуусгахаар төлөвлөж байна. ГУББГ-ын ерөнхий…
-
Байлдааны буудлагатай тактикийн сургуулилалт Дорнодод болно

Монгол Улс, Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ 2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт энэ сарын 16-28-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн байрлалд болно. 16 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ сургуулилалтад ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 37 дугаар мотобуудлагын бригад оролцох юм байна. Өнөө жилийн сургуулилалт Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойн хүрээнд болохоороо онцлог…
-
16-р сургуулийн урдах замыг ус зайлуулах хоолойтой болгож байна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд орших 16 дугаар сургуулийн урд талын авто замыг анх тавихдаа ус зайлуулах хоолой хийгээгүй ажээ. Энэ зам дээр дулааны улиралд цас, борооны ус тогтож, машин болон явган хүн зорчиход хүндрэл учруулдаг. Геодез, барилга, байгууламжийн газар өнөөдөр энэ замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Энэ зам хэдийгээр туслах зам боловч…
-
“Халх голын дайн”-ы сэдэвт олон улсын хурал болно

Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Халхын гол 85: Судалгаа, үр дүн, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сард зохион байгуулах гэж байна. Энэ хуралд бэлтгэж, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хоёр удаа “Халхын гол 85” сэдэвт цуврал…
-
Дарханаас машин хулгайлсан хэргийг илрүүллээ

Дархан-Уул аймгийн “Альфа таун” хотхоны зогсоолоос автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ оны 8 дугаар сарын 12-ны өдөр иржээ. 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө уг байрны гаднаас “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан аж. Үүний дагуу тус аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулан, 26 настай, эрэгтэй М уг машиныг хулгайлан, Улаанбаатарт авчирч, нийслэлийн…
-
Булганы Могодод малын гоц халдварт цэцэг өвчин гарчээ

Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн Хүйтний-Аманд малын гоц халдварт цэцэг өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан, тус аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдан, үүссэн нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар хэлэлцэн, үүрэг чиглэл өглөө. Цэцэг өвчин гэж юу вэ? Энэ өвчин зөвхөн хонь, ямаанд тусна. Бусад мал, амьтан өвчилдөггүй. Халуурах, арьс, салт бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтэнд…
-
Хууль бусаар мод бэлтгэж, 5 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Иргэн Д.Б 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур сумын ойн 18 талбайгаас мод бэлтгэх гэрээ байгуулжээ. Гэвч тэрээр гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн, 4966.87 шоо метр нарс, шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн байна. Үүний зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 5.150.849.277 төгрөг болжээ. Экологийн цагдаагийн алба түүнд Эрүүгийн хуулийн тусгай…
-
8 тагтаа, 43 ногтрууг байгальд буцаан тавилаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн гомдол гаргажээ. Түүний дагуу Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, бусад холбогдох байгууллага хамтран, гомдол гаргасан иргэнийг байлцуулан, хяналт шалгалт хийж байна. Тэд 13 тээврийн хэрэгслийг түр саатуулан, үзлэг хийхэд 8 тагтаа, 43 ногтруу шувууг зохих зөвшөөрөлгүйгээр бариад, ачиж явжээ. Тэдгээр шувууг хураан авч баримтжуулан,…
-
“Ногоон автобусны” гэх хэргийг шүүх хурлыг дахин хойшлууллаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр шүүгдэгч А.Ганхуяг нарт холбогдох “Ногоон автобусны” гэх тодотголтой, эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг хянан хэлэлцэх байв. Гэсэн ч шүүх хурлыг 10 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа. Шүүгдэгч Ц.Болортуяагийн өмгөөлөгч Ганбаатар, шүүгдэгч О.Хонгорзулын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Д.Цогбадрахын өмгөөлөгч Р.Машлай нар тус шүүхэд “Биеийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан, шүүх…