-
Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт албан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагадаа Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзсэн байна. Тодруулбал, Д.Пүрэв-Очирыг 2024 оны 11-р сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн…
-
НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэн урагшлуулах, 2026 оны наймдугаар сард Монгол Улсад хүлээн авах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцов. Ерөнхий…
-
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд тус төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч БНСУ-ын “Духуа Инженеринг” болон холбогдох мэргэжлийн баг хамтран шаардлага, стандарт, техникийн шийдлүүдийг нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэгчийг сонгон…
-
О.Цогтгэрэл: Татварын өршөөл саарал жагсаалтад оруулах нөлөө үзүүлэхгүй

АН-ын дарга О.Цогтгэрэл татварын өршөөлийн хууль санаачлах цаг болсныг сануулсан. Энэ асуудлаар тус намын бүлгээс ажлын хэсэг гаргаж судлах гэж байгаа талаар мэдээлсэн юм. Түүний энэ саналаас үүдэж татвар төлөлт саарч байна гэсэн шүүмжлэлийг Сангийн сайд хэлсэн. Тэгвэл өнөөдөр АН-ын дарга О.Цогтгэрэл татварын өршөөлийг зөвхөн жижиг дунд үйлдвэрлэгчдэд үзүүлэх болохоос том аж ахуйн нэгжүүдэд зориулахгүй…
-
УИХ-ын дарга 10 минут тутамд гишүүдийг хуралдаа суухыг сануулж байна

126 гишүүнтэй парламентын ирц сүүлийн өдрүүдэд 60 хувиас дээш гарахаа больжээ. Чуулганы хуралдаанд өнөөдөр 64 гишүүн бүртгүүлж, ирц 50.8 хувьтай эхэллээ. Ирцээ бүртгүүлж оролцож байгаа гишүүд чуулганы хуралдаанд бүрэн суухгүй байгаатай холбоотойгоор УИХ-ын дарга гишүүдийг дуудаж чуулгандаа суухыг 10 минут тутамд сануулж байна. Өнгөрөгч 10-р сарын ирцийн мэдээллийг өнөөдөр УИХ-ын тамгын газраас нийтэлжээ. Ирцийн мэдээнд…
-
Наадам, Цагаан сар бямба, нямд таарвал нөхөж амрах хуулийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл бүхэлдээ дэмжигдэж эцсийн хэлэлцүүлэгт шилжлээ. Бүх нийтээрээ амардаг баярын өдрүүд бямба, ням гарагт таарвал ажлын өдөр нөхөж амрах тухай хуулийн зохицуулалтыг УИХ-ын гишүүн Б.Уянга анх санаачилсан юм. Түүний санаачилсан уг хуульд ЗГ-аас санал өгөхдөө нийтээр тэмдэглэх бүх баяруудыг…
-
Өмнөд Солонгост сурдаг 2 монгол оюутан хүчингийн хэргээр баривчлагджээ

Өмнөд Солонгост сурдаг, 20 орчим настай 2 монгол оюутан шөнийн цэнгээний газарт согтуу байсан охиныг бүлэглэн хүчиндсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. 10-р сарын 28-нд А, Б гэх хоёр этгээд Өмнөд Солонгосын Сөүл хотын Мапо дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газарт таг согтуу, биеэ хянах чадваргүй болсон 20-иод насны охиныг хүчиндчихээд, хэргийн газраас зугтсан гэнэ. Уг хэргийн дараа…
-
“Бөртэ чоно” наадмын цомыг жүдогийн тамирчид хамгийн олон хүртжээ

Шилдэг тамирчин шалгаруулах “Бөртэ чоно” наадмыг Монголын Үндэсний олимпын хороо 2002 оноос хойш ёсоор зохион байгуулж байгаа энэ оны шилдгүүдээ шалгарууллаа. “Бөртэ чоно” хүртсэн 26 тамирчны 12 нь жүдо бөхчүүд.Монголчууд эрт үеэс эр бяр, ур ухаан, хурд хүчээ сорьсон эрийн гурван наадмыг зохиож ирсэн дайчин ард түмэн. Энэ нь өдгөө дэлхийн дэвжээнд Монгол Улсын нэрийг…
-
Б.Чойжилсүрэн: Улаанбаатарт -39 хэм хүйтэрвэл дулааны дутагдалд орно

УИХ-ын АБГББХ-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр мэдээлэл танилцуулав. Улсын хэмжээнд 2024 онд эрчим хүчний хэрэглээ 11.6 тэрбум кВт.ц болж, жилд 5.9 хувийн өсөлттэй байна. Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 2024 онд 8.7 тэрбум кВт.ц болж, өмнөх оноос 2.7 хувиар өслөө. Нийт хэрэглээний 75.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Хэрэглээний 24.6 хувь буюу 2.8 тэрбум…
-
5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр /2025.12.10/ Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Монгол Улс 2024 онд нийт 162 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4…