-
Д.Амарбаясгалан: Агуулахад байгаа шатахууны үлдэгдлийг нөөц мэтээр иргэдэд мэдээлж байна

Ардчилсан нам өнөөдөр 4:11 мэдээллийн цагаараа шатахууны хомсдолыг хөндлөө. АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан: -Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг бид шатахууны хомсдол гэж үзэхгүй байна. Энэ бол төрийн хомсдол. Нэг нам урт хугацаанд үнэмлэхүй олонх байснаар зөвхөн шатахууны салбарт бус, зах зээлд баримталж ирсэн бодлогын алдаа өнөөдөр шатахууны асуудлаар илэрч байна. Төр шатахууны үнийг…
-
“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компани боловсруулж буй. Төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулалтын ажлын гүйцэтгэл 90…
-
Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ

Нийслэлийн СХД-ийн Нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас зам хаана. Тодруулбал, СХД-ийн 14 дүгээр хороо Цамбагаравын уулзвар, 11 дүгээр байрнаас 12 дугаар байрны чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх юм.
-
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. Монгол Улс 2026 оны 08 дугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа…
-
Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

“Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдаж, хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Нөөцийн махны гол асуудал нь бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэл бүх шатанд хяналтын тогтолцоо сул явжээ. Тухайлбал, 2025 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр ААН-үүдтэй гэрээ…
-
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах” журмыг Засгийн газраас баталлаа. Олон улсын байгууллага болон ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн гадаад үйлдвэрлэгчээс зайлшгүй шаардлагатай стратегийн 16 төрлийн эм, 4 нэрийн гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX факторыг худалдан авснаар улсын төсвөөс 3.15 тэрбумын хэмнэлт хийж, 10+1 хувийн ашигтай худалдан авалт хийжээ. Нэгдсэн худалдан авалт нь…
-
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. Хэмнэлтийн горимд шилжсэн Засгийн газрын тогтоолоор, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн сургалтын…
-
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: 1 литр АИ-95 бензин 5600 төгрөгийн өөрийн өртөгтэй орж ирэхээр байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Нээлттэй гаалийн бодлого хэрэгжүүлэхээр 2 тогтоолын төсөл баталжээ. Үүнд: Нэгдүгээрт, иргэд аж ахуйн нэгжүүд шатахуун импортлох эрхийг нээж өгөх тухай багтлаа. Аюулгүй ажиллагаа, норм стандартыг мөрдсөн л бол 10, 20, 100 литрээр импортлох эрх нээлттэй юм байна. Хоёрдугаарт, Нээлттэй гаалийн бодлого хэрэгжүүлэхийн хүрээнд бүх боомтуудаар бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний газрын…
-
Монгол иргэдийн зарим B1/B2 виз мэдүүлэгчээс 15 мянган ам.доллар хүртэлх барьцаа шаардана

АНУ-ын Төрийн департамент “Визийн бонд” (Visa Bond) хөтөлбөрт Монгол Улсыг хамруулсан байна. Энэхүү журам нь 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд АНУ-ын B1/B2 буюу аялал, бизнесийн түр виз мэдүүлэгч Монгол Улсын иргэдэд хамаарч байна. Шинэ журмаар визийн шаардлага хангасан гэж үзсэн зарим Монгол иргэн визээ авахаас өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний…
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Зөв шийдвэрийн улмаас хэд хэдэн эерэг үр дүн гарсан

Шатахууны асуудлаар гаргасан шийдвэрийнхээ талаар ингэж хэллээ.Улаанбаатар хотод шатахууны нөөцийн хүртээмжийг сайжруулах түр шийдвэрийн үр дүнгээр:1. Шийдвэрийн өмнө өдөрт 38,000 автомашин цэнэглэж байсан бол шинэ зохицуулалтын үр дүнд 115,000 болж хүртээмж 2.4 дахин өссөн байна.2. ШТС-дын өдрийн цэнэглэлт дуусаж дараагийн цэнэглэлт авах хүртэл хугацаанд хүлээлт үүсдэг байсан дутагдал арилж байна.3. Автомашины дугаарлалт 2 дахин буурч…