-
“Чингис хаан” одонт Морин хуурын чуулга Шанхай хотноо тоглолоо

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрийн их танхимд толилууллаа.
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянтай уулзлаа

Хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын хүрээнд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх дараах баримт бичгүүдийг байгуулав
-
ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ
-
ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас Ж.Хунанг чөлөөлөхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүд 70 хувийн саналаар дэмжсэн
-
ТБХ: Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

“Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөөний талаарх” болон “Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлийн талаарх” Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлангуудыг хэлэлцэхээр байсан ч аудитын гүйцэтгэлийн тайлантай холбогдуулан гишүүдийн асуултад хариулах салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнууд хүрэлцэн ирээгүй тул Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн уг асуудлуудыг Төсвийн байнгын…
-
ХЗБХ: Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг хэвээр үлдээх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг нийслэлд нэг байхаар байгуулахаар тусгасан байна
-
ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28/ хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
-
БСШУСБХ: Байнгын хорооны даргаар Б.Баярсайханыг томиллоо
Өнөөдрийн /2023.11.28/ УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүлжээ. Түүний тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нь 1987 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг төгссөн байна. 1991 онд Багшийн…
-
НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо
Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалт өнөөдөр (2023.11.28) Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо.
-
ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаан 11 цаг 34 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуралдаанд танилцууллаа. Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20…