-
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт анх удаа тархины хавдрыг авах мэс заслыг хийжээ

2024 оны 05.24-ны өдөр Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан үйлчлүүлэгчийн СТ оношилгоогоор Тархины хавдар оношлогдож Яаралтай журмаар МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ЗӨВЛӨХ ЭМЧ Х.ХУСАЯН эмчтэй хамтран Тархины хавдарыг авах хагалгааг амжилттай хийж үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг хамгааллаа. Тус хагалгаанд Б.Мөнхпүрэв эрхлэгчтэй Мэс засал Гэмтлийн тасаг, М.Отгонтуяа эрхлэгчтэй Мэдрэлийн тасаг, Б.Батдэлгэр эрхлэгчтэй Эрчимт…
-
2017 онд гадаад руу ниссэн “шувуу”-г авчирлаа

Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Н-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр (2024.05.28) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Н 2017 онд удаа дараа дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ. Түүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд…
-
Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

Ойрын өдрүүдэд буюу тавдугаар сарын 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаа сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр,…
-
Барилгын хог боловсруулах анхны үйлдвэр III улиралд ашиглалтад орно

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ болон Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны төлөөлөгчид Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг дэх шинэ үйлдвэрийн явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг нь сайжруулах хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болон Европын холбооны буцалтгүй тусламжаар Морингийн…
-
Гадаад дахь монгол хэл, соёлын сургалтын төвүүдийг дэмжих журам баталлаа

ХБНГУ, АНУ, Канад, Швейцар, БНСУ зэрэг 16 улсад 6000 гаруй хүүхдийг хамруулсан монгол хэл, соёлын 59 төв иргэдийн санаачилгаар үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр төв сургууль, цэцэрлэг, төв, зуслан зэрэг нэртэйгээр монгол хэл, түүх, дуу хөгжим, бүжиг, шатар зэрэг чиглэлээр сургалт явуулж байна. Гадаад улсад монгол хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж, сурталчилж байгаа сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг…
-
УИХ, Байнгын хороо, намын бүлгүүд өнөөдөр хуралдана

Улсын Их Хурал дахь намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. /Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН 1 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг” ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН 1 Эдийн засгийн байнгын хороо “Монгол…
-
37 иргэний эрүүл мэнд, амь насыг аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ. Тус албаны аврагчид 37 иргэний эрүүл мэнд, амь нас, 11 тэрбум 231 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалав. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороо, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
4-р дэлгүүрээс ШУТИС хүртэлх замыг өнөө шөнө хаана

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Бага тойруугийн ( Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх) авто замыг 5 дугаар сарын 28-ны өдрийн 04:00 цагаас 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ. Энэ ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэгээ…
-
Түүх, шашны эд зүйлс хулгайлсан хэргийг 8 жилийн дараа илрүүлжээ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын оршин суугч Г-ийн гэрээс 2016 онд соёлын биет өв болох бурхан, шашны зан үйл, түүхийн ач холбогдолтой 82 ширхэг эд зүйлс хулгайд алдагдсан аж. Энэ хэргийг 8 жилийн дараа илрүүллээ. Уг эд зүйлсийг хулгайлсан иргэн Б тэдгээрийг 7 жил хав дарж байгаад, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт…
-
Урсгал сөрсөн жолоочийн эрхийг хасжээ

5 дугаар сарын 21-нд цахим орчинд нэр бүхий цахим хаягаас “Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Honda Сr-z” маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн” гэх мэдээлэл тавьжээ. Мөн 22-ны өдөр “Нийслэлийн 23-р сургуулийн хажууд байх явган хүний зам дээр байнга машин зогсдог” гэх мэдээлэл нийтлэгдсэн байна. Эдгээр мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил…