-
75 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг СЕХ-нд өглөө

Үндэсний аудитын газарт Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснийг хуулийн хугацаанд хянаж, 2 иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсаныг буцааж, 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хянаж аудитын дүгнэлт гаргалаа. Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн…
-
Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хэлэлцэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүний санаачлан боловсруулсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны тавдугаар сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар баталлаа. Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд: эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах;…
-
Монголын сонгуулийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага ажиглана

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-аас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Хорооны тэргүүн Элчин сайд Жэннифер Браш болон бусад шинжээч, мэргэжилтнүүдийн төлөөллийг энэ сарын 22-нд хүлээн авч уулзлаа. Их хурлын ээлжит сонгуулийг тус байгууллагын 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн хороо ажиглахаар…
-
НОБГ-ыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Нийслэл хотын иргэдийг гамшгийн аюулаас авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Нийслэлийн Онцгой байдлын газар нь 20 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нийт 48.803 удаагийн…
-
АН-ын хамгийн тэнэг алдаа

АН-аас яаж ийгээд алдаа олдох юм даа. Гишүүд нь гонгинуур ч гэж жигтэйхэн. Ээждээ эрхэлсэн, эцэгтээ туньсан эрх хүүхэд шиг л аашлах юм. Жагсаалтад дээгүүрт бичигдэх ёстой байтал доогуур биччихлээ гэж гонгиноно. Хан-Уулд нэр дэвших гээд эртнээс тойргоо усалж байтал өөр тойрог өгөөд, ус гарзадчихлаа гэж гоморхоно. Үндэсний бодлогын хорооны зарим гишүүн нь СЕХ руу…
-
Орбитод зам хаана

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг 5 дугаар сарын 24-ний шөнийн 23:00 цагаас 5 дугаар сарын 27-ны өглөөний 07:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт анхаарууллаа.
-
Хулгайд алдсан 3 машин, 2 мотоциклийг хайж байна

Орон сууцны гадна, албан байгууллагын зогсоол, амралтын газрын хашаанаас тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг гарах болжээ. Ийм байдлаар алдсан 3 машин, 2 мотоциклийг Тээврийн цагдаагийн алба хайж байна. Эдгээр машин, мотоциклийг харсан хүмүүс 102 дугаарын утсанд мэдээлнэ үү!
-
Шүүхүүдийн Тамгын газар өнөөдөр ажиллаж байна

Сонгууль нэр дэвшигчдийн бүртгэл 5 дугаар сарын 25-нд хаана. Үүнтэй холбоотойгоор бүх шатны шүүхийн 37 Тамгын газар, Арбитр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өнөөдөр 09:00-18:00 цагийн хооронд ажиллаж, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших иргэдийн лавлагааг олгож байна. Лавлагаа өгч эхлээд сар гаруй болж байгаа ч нэр дэвшигчид материалаа УДШ-д хугацаа тулган ирүүлж байгаа…
-
Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлээ төлж хар жагсаалтаас гарах боломжит хугацаа дуусахад 8 хоног үлдлээ

Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны А-74 дүгээр тушаалаар мөн оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохироог хийсэн. Мөн уг тушаалд тусгагдсаны дагуу 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрийн…
-
УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив

Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо,…