-
“102 Police” аппликэйшнд IBAN дугаараа бүртгүүлэх заавар

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоолын дагуу “102 Police” аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Урамшууллыг 2026 оны 1-р сарын 20-ны өдөрт багтаан олгоно. Иймд урамшуулал хүлээн авах дансныхаа /IBAN/ дугаараа уг апп-д бүртгүүлэх зааврыг хүргэж байна.
-
А.Амартүвшин: Ганцхан хотхоны траншейны тагийг тавихын тулд 14 хоног, 10 шат дамждаг

Нийслэлийн иргэд автобусаар зорчиж, алхаж, скүүтер, дугуй унахдаа ногоон оноо цуглуулж, түүгээрээ тогны мөнгө, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох гэнэ. Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авах зэрэг ажлын талаар нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээллээ. Энэ үеэр “Хотула”-г хэрхэн ашиглах талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин: -Ганцхан хотхоны траншейны тагийг тавихын…
-
Г.Занданшатар: Бидэнд улс орныхоо эдийн засгийг аврах өөр сонголт байгаагүй

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр нийслэл болон 21 аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга нартай Төрийн ордонд уулзаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар: -Экспорт буурахад нөлөөлсөн зүйл бол нүүрс. Монгол Улсын орлогын гол эх үүсвэр болсон нүүрсний экспорт 2025 онд 44 хувиар буурсан. Гэхдээ Засгийн газар Эрдэнэставан толгойд БЭТ томилж, онц байдал зарласнаар экспортын хэмжээг богино хугацаанд өсгөж…
-
О.Цогтгэрэл: АН-ын 32-оос дээш гишүүн ЗГ-ыг огцруулахыг дэмжиж, гарын үсэг зурсан

АН өнөөдөр 4/11 хэвлэлийн хурлаараа Улс төрийн зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэр, намын дотоод зохион байгуулалт, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа. АН-ын дарга О.Цогтгэрэл: -АН-ын Үндсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэсэн. Намын дүрэм УДШ-д бүртгэгдсэнтэй холбоотойгоор бидэнд дотооддоо хийх олон ажил бий. АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэн,…
-
“Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байгаль орчин, эдийн засгийн үр ашгаар нь сонгосон

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, жилээс жилд нэмэгдэж буй төвийн бүсийн түгжрэлийг бууруулах зорилготой “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус төсөл нь нийт 50 гаруй километр үргэлжлэх бөгөөд хотын захын бүсүүдийг холбосон тээврийн шинэ коридор болж, ирэх 10-20 жилийн хөдөлгөөний эрчмийг даах чадвартай инженерийн иж бүрэн шийдэл байх юм. Төслийн хүрээнд Нэгдүгээр болон…
-
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй

2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д “Эгнээ байр буруу эзэлж, байрлан явах” гэж заасны дагуу зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхэлсэн. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, иргэдээс ирсэн санал, гомдолтой танилцсан юм. Энэ үеэр холбогдох…
-
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан байна. Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна. Зам талбайд 45 тонн давс, 84 тонн бодис цацсан бөгөөд 1149.5 тонн давс, 471.5 тонн бодис, 94 шоо метр дайргын…
-
Н.Ууганбаатар: Бид технологийн хувьсгалаас боломж олж авах хэрэгтэй

Валютын нөөц тогтвортой байгааг төв банкнаас мэдээлж байгаа. Тэгвэл энэ нөөц Монголчуудын амьдралд ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Н.Ууганбаатартай ярилцлаа. -Эдийн засаг сайнгүй л байх шиг мэдрэгдэх юм. Гэтэл Монголбанкнаас валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай зарлаад байдаг. Валютын нөөц яг эдийн засаг ямар байгааг тодорхойлдог хүчин зүйл мөн үү? -Төв банкны Ерөнхийлөгчийн…
-
Зудархуу аймгуудыг машин, техникээр хангалаа

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад улсын нөөцөөс туулах чадвар сайтай 20 машин, цас ихээр орж зам даваа хаагддаг эрсдэл бүхий зарим аймаг, сумдад Автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхгийг тус тус гардуулж өглөө. Засгийн газар, Улсын Онцгой комиссоос малчид, иргэдэд эрүүл мэнд болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх,…
-
Дубайн зугаалга ба төрийн албан хаагчдын ажлын үнэлгээ

“Төрийн албан хаагчдын ажлыг дарга нь үнэлэхээр 99%, ЗГ 77%, УИХ 65, ард иргэд 40% гэж үнэлдэг” гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлсэн ч 100% гэж үнэлдэг дарга ч байна. Тэр нь Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран. Тэрээр Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын нэгж, Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн Татварын газар, хэлтсийн 41 даргыг…