-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зарлиг гаргалаа. Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар зарлигт гарын үсэг зурлаа. Уламжлалт анагаах ухааны…
-
Нийслэлийн таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

Нийслэл Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын дагуу “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, эхний ээлжид Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг таван байршилд уг төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд…
-
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд болов. Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгаж, иргэдэд хүргэдэг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд юм. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газраас баримталж байгаа бодлого, шинэчлэлийн талаар “Нэг…
-
Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр ажиллана

Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготойгоор санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэх үйлдлийг хэлдэг. Сургуулийн орчинд гарч буй үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхдийн сэтгэл зүй, хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул анхаарал…
-
Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч, энэ сарын 26-наас сурагчдад сүү өгнө

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг 2024 оноос үе шаттай хэрэгжүүлсэн. Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189.600 сурагчид долоо хоногт гурван өдөр сүү өгнө. Хөтөлбөрийг энэ сарын 26-наас хэрэгжүүлж эхлэхдээ үндэсний сүүний үйлдвэрүүдтэй хамтрах юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс сүү үйлдвэрлэгч нартай уулзаж,…
-
Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Нийслэлийн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Туулын хурдны зам” төслийн нөлөөлөлд 112 нэгж талбар өртсөн. Өнөөдрийн байдлаар 17 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд газар чөлөөлөлтийн явц 15 хувьтай үргэлжилж байна. Мөн төслийн талбайд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн баг, 40 гаруй машин техник, механизмтайгаар хаврын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Тодруулбал,…
-
АН Ерөнхий сайдыг огцруулах бичгээ хаврын чуулганаар өргөн барих уу?

Намрын чуулган завсарлахаас өмнө УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярьж байсан ч хоёр намаас хамтарсан ажлын хэсэг гарснаар гарын үсэг цуглуулах ажил зогссон байдаг. Тэгвэл өчигдөр АН-ын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ дэд сайдын томилгоог эсэргүүцсэн байр сууриа сөрөг хүчин хадгалсанн хэвээрээ байгаагаа мэдэгдсэн юм. Тус намын дарга О.Цогтгэрэлийн мэдээлж буйгаар дэмжиж…
-
ЦЕГ: “16 настай охин амиа алдах үед” гэх хуурамч бичлэгийг ямар зорилгоор нийтэлснийг шалгана

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай Ш охиныг хөнөөсөн хэрэг гарсан. Тэгвэл цахим орчинд уг хэрэгтэй холбоотой баримт гэх ярианы бичлэг нийтлэгдсэн. Энэ талаар цагдаагийн байгууллага дараах мэдээллийг өглөө. “Хэрэгт уг ярианы бичлэг нь нотлох баримтаар авагдаагүй, худал мэдээлэл тул бичлэгийг ямар зорилгоор олон…
-
Л.Оюун-Эрдэнийн гаалийг П.Дэлгэрнаран Г.Занданшатарынх болгоно

П.ДЭЛГЭРНАРАН БА Г.ЗАНДАНШАТАР Г.Занданшатар, П.Дэлгэрнаран хоёр гар нийлж эхэлснээс хойш хэдэн ч он улирч байгаа юм. Зүүний хүчний холбоо гэгчээр У.Хүрэлсүх, Б.Цэнгэл, П.Дэлгэрнаран нарын олон хүн дотносож, дэм дэмэндээ явдаг гэлцдэг. П.Дэлгэрнаранг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тэргүүн дэд захирлын ажлаа өгмөгц нь УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах…
