-
Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг тодорхой болголоо

УИХ-ын чуулганы өчигдрийн (2025.12.23) хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 84,6 хувиар эцэслэн баталлаа. Шүүгдэгчийг цагдан хорих үндэслэлийг тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийг цагдан хорих үндэслэлийг шүүгдэгчид адил хамаарахаар, мөн хорих…
-
Улс төрд гамшиг нүүрлэсэн 2025 он

ХАМГИЙН УДААН ЗАСАГЛАСАН ЕРӨНХИЙ САЙД ОГЦРОВ Монгол Улсын түүхэнд хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жил 4 сар 7 хоног Ерөнхий сайдаар ажиллаад огцорлоо. Тэрээр огцрохгүй гэж 21 хоног гүрийснээрээ Монгол Улсын түүхэнд огцруулахад хамгийн урт хугацаа зарцуулсан Ерөнхий сайд болон үлдэж байна. Үлдэх хэцүү, огцрох амархан байлаа. Огцрохгүйн тулд Л.Оюун-Эрдэнэ хамаг аргаа хэрэглэсэн…
-
БНСУ-руу зорчих визний хөнгөлөлтийн асуудлаар Солонгосын талтай зөвлөлдөж байна

Монгол улсад визгүй зорчдог улсуудын тоонд БНСУ багтдаг. Манай улсын хувьд тус улсын иргэдийг 2 удаа гурван жилээр визгүй зорчуулах журам гаргаж байсан юм. Харин энэ журмын хэрэгжих хугацаа оны эцсээр дуусаж байна. Тэгвэл БНСУ-ын иргэдийг Монгол улсад визгүй зорчуулах журмыг сунгах эсэх одоогоор тодорхой болоогүй гэнэ. Журмыг сунгах асуудлыг Солонгосын талтай хэлэлцэх үеэрээ манай…
-
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг 2025-2028 онд барина. Төслийн барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 онд эхлүүлэхээр түншлэлийн гэрээг “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” ХХК-тай аравдугаар сарын 24-ний өдөр…
-
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлөв

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эрчимтэйгээр нүүлгэж, газар чөлөөлж эхэлсэн. Энэ онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1436 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөллөө. Газар чөлөөлсөн байршилд ТҮЦ-үүдийг зөвшөөрөлгүйгээр дахин байршуулсан тул нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн, шилжүүлэх ажлыг өнгөрсөн…
-
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Энэ онд нийслэлээс Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бэлтгэж, өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр барилгын ажлын гүйцэтгэгчээр “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна. 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станцыг 42 жилийн дараа төр, хувийн хэвшлийн түншлэлээр…
-
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн хотхон зочдоо хүлээн авахад бэлэн

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг, чимэглэл бүхий мөсөн хотхон урлажээ.
-
20 гаруй тусгай болон энгийн зөвшөөрлийг хүчингүй болгоно

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаан ирвэл зохих 31 гишүүний 16 нь хүрэлцэн ирснээр 10 цаг 46 минутад эхэллээ. Хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүний энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах…
-
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээв. Тус авто замын зорчих хэсгийн өргөн 25 метр бөгөөд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний замтай байна. Явган зорчигчийн зам болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү буух хэсгийн гүүрэн байгууламжийн асфальт бетон хучилтын…
-
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын ерөнхий прокурорын газарт очин Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Адуучин сүрэг овогт Максимын Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1991 онд Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр. Төрийн хууль цаазын шадар зөвлөх.