-
А.Амартүвшин: Боловсролын яам 8 сар ажлаа хийлгүй 11 тэрбум төгрөгийн төсвийг татуулсан

Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 148 дугаар сургууль дээр ажиллалаа. 2020 онд ашиглалтад орсон, 640 хүүхдийн багтаамжтай уг сургуульд шинэ хичээлийн жилд 2100 хүүхэд суралцана. Гэвч уг сургуулийг тохижуулах шаардлагатай. Анги танхимд ширээ, сандал хүрэлцээгүй, эвдэрч элэгдсэн байдалтай байна. Зарим анги танхимын ширээ, сандлыг…
-
Сургуульд 3324, цэцэрлэгт 1147 багш дутагдалтай байна

Боловсролын ерөнхий газрын мэдээгээр ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3324 багш дутагдалтай байна. Үүний 1590 нь нийслэлд хэрэгтэй байгаа аж. Цэцэрлэгийн 1147 багш, ажилтан хэрэгтэй байгаагийн 339 нь бүлгийн багшийн орон тоо байна. Үүний 685 нь нийслэлд оногдож байна. Нийслэлд бүлгийн 202 багшийн сул орон тоо байгаа аж. 2024-2025 оны хичээлийн жилд багш…
-
71-р цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулав

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийг “Жавхланттур” ХХК барьж, ашиглалтад орууллаа. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс уг өргөтгөлийг 8 дугаар сарын 19-ний өдөр шалгаж, ашиглалтад хүлээн авсан байна. Уг өргөтгөлийн зураг төслийг “Алтайн газрын хүч” ХХК боловсруулжээ.
-
Сургуульд орох хүүхдийн тоо өмнөх жилийнхээс 30 мянгаар нэмэгджээ

2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар 300 орчим мянган хүүхэд цэцэрлэгт явна. Цэцэрлэгийн хүүхдийн тоо өмнөх жилийнхээс цөөрч байгаа ч хүн амын нягтаршил харилцан адилгүй байгаагаас шалтгаалан, зарим газарт шинээр анги танхим хэрэгтэй болжээ.Ерөнхий боловсролын сургуульд 830 орчим мянган хүүхэд суралцана. Энэ нь өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгдэнэ гэсэн үг юм байна. Үүнтэй холбогдуулан…
-
Киргизэд сурахыг хүсэгчдийг бүртгэх хугацааг сунгалаа

Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад оролцогсдыг цахимаар бүртгэх хугацааг сунгалаа. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна. БҮРТГЭЛ 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРӨӨС…
-
О.Наранзул Дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоов

“Оюуны наадам-2025” улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш болж шилдгүүдээ шалгаруулжээ. Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар болон орон нутгийн 33 салбараас шалгарсан шилдэг 118 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна. Энэ үеэр Монголын оюун ухааны академийн Багануур салбарын “Боловсрол” сургуулийн сурагч О.Наранзул нийт 9636 оноо авч улсын аварга болсон төдийгүй Дэлхийн 5 шинэ дээд амжилтыг…
-
Танилц: Сурагчийн цүнх ийм байвал зүгээр

Дэлхийн улс орнуудаас Герман, Франц, Итали, Энэтхэг, Филиппин, Малайз зэрэг улс сурагчийн цүнхэнд стандарт тогтоожээ. Тэгвэл АНУ, Канад, Австрали, Япон, Солонгос зэрэг улс зөвлөмж гаргасан байдаг аж. Сурагчийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15%-иас хэтрэх ёсгүй гэж эдгээр улс стандарт, зөвлөмждөө заасан байна. Үүний дагуу эцэг эхчүүд хүүхдэдээ цүнх авч өгөхдөө биеийн жингийнх…
-
Цэцэрлэгт явах хүүхдүүдээ бүртгэж дууслаа

Нийслэлийн Боловсролын газар 2025-2026 оны хичээлийн жилд цэцэрлэгт явах хүүхдүүдээ бүртгэж дууслаа. Бүртгэлийн системд өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 109.428 /Нийт хамрагдах хүүхдийн 80,7%/ эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэн, баталгаажуулжээ. Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ өгөх хүсэлтийг 8 дугаар сарын 4-18-ны хооронд “EMONGOLIA” системээр дамжуулан, хүлээн авав. Ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд 278.290 хүүхдийг цэцэрлэгт…
-
Хугацаандаа ашиглалтад ороогүй, 11 цэцэрлэг, 16 сургууль, 3 цогцолборт тусгайлан арга хэмжээ авлаа

Нийслэлд 139 сургууль, цэцэрлэгийн барилга барьж байгаагийн 58-ыг нь нийслэл, дүүргийн төсвөөр барьж байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулсан бол 20 сургууль, цэцэрлэгийг энэ онд багтаан ашиглалтад оруулна. Үүний зэрэгцээ нийт 177 сургууль, цэцэрлэг, эмнэлэгт их засвар хийж байгаа аж. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг өвөлжилтийн бэлтгэл…
-
О.Сийлэгмаа: 1 суралцагчийн материалыг 2 гишүүн хянасан, 30%-д аудит хийсэн

Өнөө өглөө эцэг эхчүүдийн төлөөлөл Дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн хүүхдүүдийг шударга шалгаруулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл Боловсролын зээлийн сангийн гадаадын зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаар ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл өглөө. Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа: -Боловсролын зээлийн сан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд журмаа шинэчилж, батлуулсан. Энэ журмын дагуу сонгон шалгаруулалтаа зохион…