-
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар зэрэг эхэллээ

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулж, Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу энэ оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтад оролцохоор нийслэлд 1703, улсын хэмжээнд 4041 иргэн бүртгүүлжээ.Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 12-14-ний…
-
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-нд эхэлнэ

Боловсролын сайд П.Наранбаяр 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг танилцуулсан. Энэ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх юм. Тодруулбал, сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг даваа гаригт эхлүүлж, баасан гаригт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургаадугаар сард товлосон. Тэгвэл…
-
Сонгинохайрханы 1 багшид 27 хүүхэд оногдож байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 157 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 97528 суралцагч суралцаж, 3463 багш, 3465 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Цэцэрлэгмын нэг багшид 27 хүүхэд ногдож, хамран сургалт 80.6% байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 27 суралцагч ногдож, бага боловсролын хамран сургалт 84.8%, суурь боловсролын хамран сургалт 81.3%-тай…
-
П.Наранбаяр: 2 тэрбумын санхүүжилт авсан ч сургуулийн барилгыг 6 жил гацаасан “Шимт газар” компанид хариуцлага тооцож, гэрээг цуцална

Дорнод аймгийн Чойбалсан хотын 3 дугаар багын нутаг дэвсгэр дээр баригдах байсан 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга зургаан жил гацжээ.Уг барилгын ажлыг авсан “Шимт газар” компани 5.4 тэрбумын санхүүжилттэй энэхүү ажлын 24 хувь буюу хоёр тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг авсан боловч зургаан жил балгас мэт зогсоосон. Боловсролын сайд П.Наранбаяр газар дээр нь үзэж танилцаад…
-
Төрийн болон орон нутгийн 35 музей үзэгчдэд үнэгүй үйлчилж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан, хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн 3 дугаар сарын эхний долоо хоногт Цагаан сарын баяр…
-
Англи хэлний уран илтгэлийн улсын тэмцээн эхлэх гэж байна

Англи хэлний үндэсний нээлттэй уран илтгэлийн улсын тэмцээн эхлэх гэж байна. “The English Speaking Union Mongolia” байгууллагаас 24 дэх жилдээ зохион байгуулж буй энэ тэмцээнд 16-20 настай Монгол Улсын иргэд оролцох боломжтой. Оролцохыг хүсэгчид 3 дугаар сарын 7-ны өдрийн дотор амжиж бүртгүүлээрэй! Ялагч нь 5 дугаар сард Лондонд болох Олон улсын нээлттэй уран илтгэлийн тэмцээнд…
-
Б.Дуламхорлоо: Сошиалаар тархи угааж мэдээллээр иргэдийг удирддаг арга технологи Монголд гаднаас экспортлогдон орж ирж байна

Дарангуйлагчтай хэрхэн тэмцдэг вэ?” ном Монгол хэлнээ хөрвүүлэгдэж уншигчдын гар дээр очоод удаагүй байна. 2021 оны Нобелийн энхтайвны шагналыг хүртсэн Филиппиний сэтгүүлч Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцдэг вэ?” номыг монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдын гар дээр тавьсан орчуулагч, Сэтгүүл зүйн инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ-ын Үүсгэн байгуулагч, Б.Дуламхорлоотой ярилцлаа. Филиппиний аюулд орсон ардчиллын эсрэг хараат бус…
-
Багахангайн цэцэрлэгийн 1 багшид 24 хүүхэд оногдож байна

Нийслэлийн Багахангай дүүрэг 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 4 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1171 суралцагч суралцаж, 54 багш, 82 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Цэцэрлэгийн нэг багшид 24 хүүхэд ногдож, хамран сургалт 80.1% байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 сурагч ногдож, бага боловсролын хамран сургалт 85.2%, суурь боловсролын хамран сургалт 87.5%-тай…
-
Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцах Монгол иргэдийн тоог нэмэгдүүлнэ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Лондон хотноо зохион байгуулагдаж буй Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтад оролцож байгаа. Дугуй ширээний уулзалтын хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Тэтгэлгийн асуудал хариуцсан захирал Эмма Хэннэсситэй ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтаар 2013 оноос хойш хоёр орны…
-
Өмнөговийн сургуулийн 1 багшид 21 сурагч оногдож байна

Өмнөговь аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 60 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 25269 суралцагч суралцаж, 1103 багш, 1244 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Цэцэрлэгийн нэг багшид 29 хүүхэд ногдож, хамран сургалт 90.8% байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 сурагч ногдож, бага боловсролын хамран сургалт 101.2%, суурь боловсролын хамран сургалт 96.3%-тай байна.…