-
Дэлхийн хамгийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэн Гиннессийн номд бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэнгийн амжилтыг Японы нэгэн цэцэрлэгт хүрээлэн тогтоож, Гиннессийн дээд амжилтын батламжаа гардаж авсан байна. Уг цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахын тулд өлмий дээрээ зогсч чаддаг байх ёстой гэнэ. Ердөө дөрөвхөн хуудас цаасыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй энэхүү цэцэрлэгт хүрээлэн Японы нийслэл Токио хотоос баруун өмнө зүгт 110 км-т орших, Шизүока мужийн…
-
Англид 2000 жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн дүр төрхийг бүтээжээ
Английн Дорсетэд 2000 орчим жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн гавлын яс болон бусад яс, үлдэгдлийг ашиглан тухайн эмэгтэйн дүр төрх, нүүр царайг эрдэмтэд бүтээжээ. 2000 жилийн өмнө амьдарч байсан залуу бүсгүйн үлдэгдлийг анх 2000 онд Дорсет мужийн Киммеридж тохойн ойролцоогоос олж байсан байна. Борнмутын их сургуулийн био-археологийн магистрант Амбер Маннингаар ахлуулсан баг манай эриний нэгдүгээр…
-
KF-16 сөнөөгч онгоц сургуулилтын талбайн гадна андуурч бөмбөг хаясны улмаас 15 иргэн гэмтжээ
Пүрэв гарагт Агаарын цэргийн хүчний хоёр KF-16 сөнөөгч онгоц галын сургуулилтын үеэр сургалтын талбайн гадаа найман бөмбөг хаясны улмаас 15 хүн шархадсан гэж албаны эх сурвалж мэдэгдлээ. Эрх баригчдын мэдээлснээр, Сөүлээс хойд зүгт 40 км-ийн зайд орших Почеон хотын нэгэн байшин дээр бөмбөг унаж, 15 энгийн иргэн хөнгөн, хүнд бэртэж, тосгон дахь сүм болон бусад…
-
Microsoft компани Skype үйлчилгээг ирэх 5-р сард бүрмөсөн хаана
Microsoft компани видео дуудлага буюу дүрсээ харж ярих үйлчилгээ үзүүлэгч Skype үйлчилгээг энэ оны 5-р сард бүрмөсөн хаахаар болсноо мэдэгджээ. Нэгэн цагт дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй вебсайтуудын нэг байсан Skype үйлчилгээ нь компьютерыг компьютертэй холбож видео дуудлага хийдгээрээ бусад ижил төрлийн программуудаас ялгаатай байсан бөгөөд дэлхий даяар олон зуун сая хэрэглэгчтэй байсан юм. Microsoft компанийн…
-
2025 оны Дэлхийн үүрэн холбооны чуулган зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногийн даваа гарагт 2025 оны Дэлхийн үүрэн холбооны чуулган, үзэсгэлэн яармагийн арга хэмжээ Испанийн Барселона хотноо нээгдэн, үргэлжлэн зохион байгуулагдаж байна. Үүрэн холбоо, гар утасны салбарын томоохон үзэсгэлэн яармагт тооцогддог “Mobile World Congress” арга хэмжээнд салбарын манлайлагчид, бодлого шийдвэр гаргагчид, технологийн тэргүүлэгчид, үйлдвэрлэгчид оролцдог бөгөөд энэ жилийн чуулган болон үзэсгэлэн яармагийн арга хэмжээ…
-
Хятадын удирдлагууд чуулж байна
БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 14 дэх удаагийн сонгуулийн гуравдугаар чуулган Бээжин хотын Ардын их хурлын ордонд өнөө өглөө эхэлжээ. Чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад удирдагч оролцож байна. Тус хуралд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Засгийн газрын 2024 оны үйл ажиллагааныхаа тайланг танилцууллаа. Тайланд…
-
Тайванийн TSMC компани АНУ-д 100$ тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ
Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, Тайванийн TSMC компани АНУ-д 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласныг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. Д.Трамп даваа гарагт Цагаан ордонд TSMC компанийн гүйцэтгэх захирал С.С.Вэй-тэй хамт дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тэрээр хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч тус компанийг Америкт үйлдвэрээ байгуулж, “хиймэл оюуны технологи болон бусад салбар дахь Америкийн ноёрхлыг…
-
Японы угсаа залгамжлагч хунтайж Хисахито анхны хэвлэлийн бага хурлаа зохион байгуулав
Өнгөрсөн оны 9-р сард 18 нас хүрсэн (Японы хуулиар насанд хүрсэн) Японы угсаа залгамжлагч хунтайж Хисахито энэ долоо хоногийн эхээр анхны албан ёсны хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа.Тэрээр нийслэл Токио хотын Акасака цогцолборт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчидтэй уулзсан байна.Уг хэвлэлийн бага хурлын гол зорилго нь хунтайж Хисахито насанд хүрсэн явдал болон мөн эзэн…
-
Д.Трамп Украинд үзүүлэх АНУ-ын зэвсгийн тусламжийг түр зогсоож, Европ Украинтай хамт гэдгээ дахин баталлаа
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт явагдсан Украин, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гарсан маргааны дараагаар Трампын засаг захиргаа Украинд үзүүлэх АНУ-ын зэвсгийн тусламжаа түр зогсоохоор болсон тухай барууны хэвлэлүүд мэдээллээд байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украинд үзүүлэх Америкийн зэвсгийн тусламжийг түр зогсоох тушаалыг гүйцэтгэх үүргийг Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Пит Хэгсетэд даалгаж, түүний…
-
97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа
“Анора” кино 5 шагнал хүртсэний дотор “Шилдэг кино”-гоор тодров Америкийн кино академийн зүгээс олгодог Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Лос Анжелес хотын Долби театрт зохион байгуулагдаж, арга хэмжээг телевизийн хөтлөгч, комедиан Конан О’Брайн хөтлөн явуулсан байна. Түүний хувьд анх удаагаа хөтлөн хүргээд…