-
Жисү дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

Blackpink хамтлагийн дуучин Жисү дэлхийн хамгийн алдартай брэндүүд болох Dior, Cartier, Tommy Hilfiger, Dyson болон Alo Yoga-н албан ёсны нүүр царайгаар ажиллаж байна. Түүний ялдам дүр төрх, дэгжин хувцаслалт нь эдгээр таван брэндийн үнэт зүйлсийг илэрхийлэхэд онцгой хувь нэмэр оруулж байгаа юм. Дуучин бүсгүйн нарийн мэдрэмжтэй стилистик сонголтууд нь олон улсын хэрэглэгчдийн сэтгэлийг эзэмдсээр үүнийгээ…
-
АНУ, Украины хооронд газрын ховор элементийн гэрээг үзэглэв

АНУ, Украины хооронд ашигт малтмал, газрын ховор элементийн гэрээнд Вашингтон хотноо гарын үсэг зурж, байгуулсан болохыг хоёр тал мэдэгдлээ. Тодруулбал, АНУ-ын Сангийн департамент болон Украины шадар сайд Юлия Свириденко нар газрын ховор элементийн гэрээг үзэглэснийг тус тус мэдэгдээд байна. Юлия Свириденко өөрийн Х хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ мөн гэрээний хүрээнд байгуулагдах сан “Украин улсад олон улсын…
-
Өнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр

Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ныг Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр болгодог. Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэхүү өдрийг Дэлхий дахинд 2001 оноос хойш, харин манай улсад 2006 оноос хойш Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж ирлээ. Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоож, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг…
-
Рөүз “APT” дуугаараа “American Music Awards”-д өрсөлдөнө

Blackpink хамтлагийн гишүүн Рөүз Америкийн дуучин, дуу зохиогч Бруно Марстай хамтарсан “APT” дуугаараа “American Music Awards”-д өрсөлдөхөөр болжээ. Ингэхдээ “Оны шилдэг хамтын бүтээл” болон “Оны шилдэг K-поп од” номинацид нэрээ дэвшүүлсэн байна. Рөүз, Бруно Марс нарын хамтын бүтээл “APT” дуу нь 2024 оны аравдугаар сарын 18-нд цацагдсан. Рөүзийн “Rosie“ хэмээх шинэхэн цомгийн эхний дуу болон…
-
“Friends” цувралын жүжигчид жилд 20 сая орчим долларын цалин авдаг

Телевизийн салбарын түүхэнд бүтээгдсэн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болох “Friends” цувралын сүүлийн анги гараад 21 жилийг ардаа орхисон ч одоо хүртэл эрчээ алдалгүй үе үеийн үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Тодруулбал, энэхүү цуврал “Warner Bros” кино компанид жил бүр нэг тэрбум ам.долларын орлого оруулдаг байна. Үүгээр ч зогсохгүй гол дүрийн жүжигчид цувралын орлогоос жил бүр 2%-ийг…
-
Тува улсын филармонийн гоцлол дуучин, Монгол Улсын иргэн Т.Цэцэндэлгэр тагнуулын хэргээр саатуулагдаад байна

ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Тува Ард Улсын филармонийн гоцлол дуучин Т.Цэцэндэлгэр тагнуулын хэрэгт сэжиглэгдэн, Москва хотноо баривчлагдаад байна. 31 настай Т.Цэцэндэлгэр нь ОХУ-ын нийслэл Москва хотын Лефортово цагдан хорих газарт саатуулагдаж байгаа бөгөөд түүний хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд ил болгоогүй байна. ОХУ-ын хуулиар зөвхөн гадаадын иргэнийг тагнуул хийсэн хэргээр яллахыг зөвшөөрдөг. Т.Цэцэндэлгэр…
-
Осакагийн экспо Дэлхийн оюуны индэр болох нь

Япон улсын хоёр дахь том хотын нэг Осака энэ жилийн хувьд Дэлхий нийтийн анхаарлын төвд байх нь. Өчигдөр “Осака- Кансай ЭКСПО 2025“ Дэлхийн үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийв. Тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Хатан хааны хамт, Угсаа залгамжлах Хунтайж гэргийн хамт, Япон Улсын Ерөнхий сайд Ш. Ишиба нар…
-
Хятадад 3D технологи ашиглан, барилга хурдан барих туршилт хийжээ

Хятадын Хубэй мужийн Ичан хотод барилгачид 3D хэвлэх технологи ашиглан, байшин барьж эхэлжээ. Их сургуулийн судалгааны багийнхны хийсэн архитектурын туршилтын үеэр 8 метр өндөр, хоёр давхар барилгын үндсэн суурийг ердөө 22 хоногийн дотор барьж дуусгасан байна. 100 ам метр талбай бүхий туршилтын энэ барилгыг барихад, 3D хэвлэх технологи ашигласан нь тус улсад анхны тохиолдол болоод…
-
Иран улс цэргийн аюул заналхийлэлгүй нөхцөлд АНУ-тай цөмийн гэрээ байгуулахад бэлэн гэв

Иран улс “гэрээ байгуулагдах боломж” бүхий цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээг энэ долоо хоногийн бямба гарагт АНУ-тай явуулахад бэлэн байна хэмээн тус улсын гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдсэн байна. Гэхдээ эхлээд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ираны эсрэг цэрэг, зэвсгийн аюул заналхийлэл үзүүлэхгүй хэмээн тохиролцох ёстой бөгөөд Иран улс хэзээ ч алагчлах үзэл хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг…
-
Унгар улс Израилын Ерөнхий сайдын айлчлалтай зэрэгцэн Олон улсын эрүүгийн шүүхээс гарч байгаагаа зарлав

Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч дээрх шийдвэрийг пүрэв гарагт танилцуулсан байна. Олон улсын эрүүгийн шүүхээс гарч байгаагаа зарласан Унгар улсын дээрх шийдвэр нь тус улсад хийж буй Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяхугийн айлчлалтай давхцав. Өнгөрсөн оны 11-р сард Олон улсын эрүүгийн шүүх Б.Нэтаньяхуг Газын зурваст…