-
Цаазын ял сонсоод, 50 жил болсон хоригдолд өндөр нөхөн төлбөр олгожээ

Япон улсад хүн амины хэргээр цаазын ял авч, 50 орчим жил хоригдсон эрэгтэйг дээрх хэрэгт буруугүй болохыг тогтоон цагаатгаж, улмаар урьд өмнө түүхэнд байгаагүй өндөр хэмжээий нөхөн төлбөр олгожээ. Өдгөө 89 настай Ивао Хакаматаг 1968 онд ажлынхаа газрын даргыг эхнэр, хоёр хүүхдийнх нь хамт хороосон хэрэгт буруутай хэмээн цаазаар авах ял оноож байсан бөгөөд тэр…
-
ОХУ, Украин улсууд Хар тэнгист гал зогсоохоор тохиролцов

ОХУ, Украин улсууд Хар тэнгист гал зогсоож, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээх тохиролцоонд хүрснийг Цагаан ордны зүгээс мягмар гарагт албан ёсоор мэдэгджээ. Хоёр тал мөн Хар тэнгист арилжааны усан онгоцуудыг цэргийн зориулалтаар ашиглахаас урьдчилан сэргийлэх тал дээр тохиролцсоныг Вашингтоны зүгээс мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас энэ долоо хоногийн мягмар гараг хүртэл АНУ-ын зуучлалаар…
-
БНХАУ-ын Боао муж нүүрстөрөгчгүй бүс байгуулжээ

Хятадын Боао муж нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг анхны бүс байгуулснаа зарлалаа. Дэлхий нийтээрээ нүүрсхүчлийн хийг бууруулах зорилт тавьдаг ч нүүрсхүчлийн хийгүй бүс байгуулж байгаагүй юм. Нийтдээ 190 га талбайг хамарсан энэ бүсэд жил бүр Боаогийн Азийн чуулга уулзалт (BFA) болдог Дуню арал багтдаг. Ногоон байгууламжийг шинэчлэх, сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулснаар дээрх бүс нь…
-
Хоёр сарвуутай динозаврын шинэ төрөл, зүйлийг Монголын говиос нээжээ

Монголын говиос маш ховор, нэг мөчиндөө хоёр сарвуутай үлэггүрвэлийн шинэ төрөл, зүйлийг олон улсын палеонтологич эрдэмтдийн баг нээж илрүүлсэн талаар BBC агентлаг мэдээллээ. Энэхүү үлэггүрвэл хойд хоёр хөл дээрээ зогсож явдаг, нэг мөчиндөө гурван сарвуутай теризинозавр хэмээх үлэггүрвэлийн бүлэгт багтах шинэ төрөл, зүйл болохыг тогтоожээ. Уг шинэ төрөл, зүйлийн үлэггүрвэлийг Монгол Улсын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн…
-
Газын зурваст Хамас бүлэглэлийн эсрэг олон зуун хүний жагсаал болов

Мягмаг гарагт Газын зурваст Хамас бүлэглэлийг эсэргүүцсэн олон зуун хүний жагсаал болсон байна. Энэ нь Израил-Хамасын дайн эхэлснээс хойш палестинчууд хотын гудамж талбайдаа олноороо гарч, Хамасын эсрэг жагссан хамгийн том жагсаал боллоо. Хамасын эсрэг иргэдийн эсэргүүцлийн жагсаал Газын зурвасын хойд хэсгийн Бейт Лахиа хотын гудамж талбайд болж, голцуу залуучууд оролцсон жагсаалын үеэр жагсагчид “Хамасын засаглалыг…
-
Солонгосын зүүн өмнөд бүсэд гарсан түймрийн улмаас 18 хүн амиа алджээ

Зүүн өмнөд бүс нутгийг дайрсан ойн түймрийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 18 болж, нэг хүн сураггүй алга болсон гэж ойн албаны ажилтнууд лхагва гарагт мэдэгдсэн бөгөөд гал сөнөөгчид хурдацтай тархаж буй түймрийг унтраахаар ажиллаж байна. Өнгөрсөн баасан гаригт Өмнөд Кёнсан мужийн Санчон мужид гарсан түймэр ойр орчмын Үйсеонг хүртэл тархаж, хүчтэй хуурай салхины нөлөөгөөр хөрш…
-
Disney компанийн “Цасан Гуа” кино нээлтийн долоо хоногтоо орлогоороо тэргүүлэв

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн Disney компанийн “Цасан гуа” кино Хойд Америкийн кинотеатруудаас олсон орлогоороо тэргүүлсэн байна. Disney компанийн 1937 онд гарч байсан сонгодог бүтээл болох “Цасан гуа ба долоон одой” хүүхэлдэйн киноны шинэ хувилбар болон гарч байгаа уг уран сайхны кино нээлтээ хийхээсээ өмнө ихэвчлэн сөрөг шүүмжлэлийн бай болж байсан боловч ийнхүү ашиг орлогоороо…
-
Сөүл хотын зам дээр үүссэн нүхэнд унасан эрэгтэйн цогцсыг олжээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Гандун дүүргийн автозам дээр гэнэт үүссэн томоохон нүхэнд унасан мотоцикльтой эрэгтэйг эрж хайх, аврах ажиллагааны явцад түүний цогцсыг олсон талаар тус дүүргийн гал сөнөөх албаны зүгээс мэдэгдээд байна. Зам дээрх томоохон хэмжээний нүх орон нутгийн цагаар даваа гарагийн 18:30 цагийн орчимд үүссэн бөгөөд тухайн гамшиг тохиох үеийн автомашины хяналтын дүрс…
-
Саудын Араб улсад болсон АНУ, ОХУ-ын яриа хэлэлцээ өндөрлөв

Саудын Арабын нийслэл Эр Рияд хотноо 24-ний даваа гарагт явагдсан Америк, Оросын дипломат төлөөлөгчдийн Украины дайны асуудлаарх яриа хэлэлцээ өндөрлөж, улмаар талууд 25-ны мягмар гарагт хамтарсан мэдэгдэл гаргахаар болжээ. Энэ удаагийн ээлжит яриа хэлэлцээний үеэр Хар тэнгист гал зогсоох тухай асуудлыг хэлэлцэх болно хэмээн Д.Трампын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан элч төлөөлөгч Стив Уиткофф өнгөрсөн ням…
-
Hyundai компани АНУ-д 2028 он хүртэл $21 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ зарлав

Өмнөд Солонгосын Hyundai компани АНУ-д 2028 он хүртэл нийт 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх талаараа даваа гарагт Цагаан Ордонд албан ёсоор зарласан байна. Hyundai Motor Group-ийн гүйцэтгэх захирал Еюсун Чун, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, АНУ-ын Луизиана мужийн амбан захирагч Жефф Лэдри нар дээрх мэдэгдлийг хамтдаа хийжээ. Hyundai Motor Group-ийн гүйцэтгэх захирал мэдэгдэлдээ 4 жилийн хугацаанд…