Category: Дэлхий

  • Хамас бүлэглэл Палестины хоригдлуудыг суллахгүй бол гал зогсоох яриа хэлэлцээ хийхгүй гэв

    Хамас бүлэглэл Палестины хоригдлуудыг суллахгүй бол гал зогсоох яриа хэлэлцээ хийхгүй гэв

    Хамас бүлэглэлийн зүгээс Газын зурваст гал зогсоох тохиролцооны дараагийн үе шатны яриа хэлэлцээг Израилтай үргэлжлүүлэн явуулахад тавигдах хамгийн гол нөхцөл шаардлага бол өмнөх тохиролцооны дагуу Палестины хоригдлуудыг суллах явдал хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Хамас бүлэглэл тохиролцсон ёсоороо Израилын 4 барьцааны хүний шарил болон 6 амьд барьцааны хүнийг суллаж, Израилын талд хүлээлгэн өгсөн бол Израил…

  • Европын Холбоо ОХУ-ын эсрэг 16 дахь удаагийн багц хоригийг баталлаа

    Европын Холбоо ОХУ-ын эсрэг 16 дахь удаагийн багц хоригийг баталлаа

    ОХУ-ын Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа гэх нэрэн доор халдан довтолсон үйл явдлын 3 жилийн ойтой давхцан Европын Холбооны зүгээс ОХУ-ын эсрэг 16 дахь удаагийн багц хориг арга хэмжээг даваа гарагт баталжээ. Брюссельд болсон ЕХ-ны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтаар ийнхүү Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээг санал нэгтэйгээр батласан бөгөөд хурлын…

  • Хэлсэн үгийг бус хийсэн үйлдлийг нь харах хэрэгтэй

    Хэлсэн үгийг бус хийсэн үйлдлийг нь харах хэрэгтэй

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Украиныг газрын ховор металлын гэрээг тасалдуулж байна” гэж буруутгаад “Киевт биднээс бага тусламж өгсөн Европын орнууд үүнийгээ зээлээр өгсөн. АНУ Украинд тусламж үзүүлэхэд 350 тэрбум ам.доллар зарцуулсан ч Европын орнуудаас ялгаатай нь бид хариуд нь юу ч аваагүй. Иймээс бид тусламжийнхаа хариуг Киевээс буцааж авах ёстой. Гэтэл Зеленский манай сангийн сайдыг…

  • Ватикан: Ромын Пап Францист бөөрний асуудал үүсэж, эрүүл мэндийн нөхцөл байдал нь “ноцтой” байна

    Ватикан: Ромын Пап Францист бөөрний асуудал үүсэж, эрүүл мэндийн нөхцөл байдал нь “ноцтой” байна

    Ромын Пап Францисын эрүүл мэндийн байдал “ноцтой” байгаа ч амьсгалын замын халдварын асуудал нь намжсан хэмээн ням гарагт Ватиканы зүгээс мэдэгджээ. Түүнчлэн католик шашны тэргүүнд хийсэн цусны шинжилгээгээр “зөөлөн хэлбэрийн, эхэн үедээ явж байгаа бөөрний өвчлөл” байгааг тогтоож, “одоогийн байдлаар хяналтанд аваад байгаа” талаар Ватиканаас мэдээлсэн байна. Ромын Пап Францист өндөр-урсгал бүхий хүчилтөрөгчийн эмчилгээ хийж…

  • Путин: ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа зорилгодоо хүрч байгаа

    Путин: ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа зорилгодоо хүрч байгаа

    ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ням гарагт тохиосон Э”х орноо хамгаалагчдын баярын өдөр”-т зориулан Кремльд хийсэн мэндчилгээний үеэр ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа зорилгодоо хүрч байгааг онцолжээ. Тэрээр Оросын зэвсэгт хүчний албан хаагчдад баяр хүргэж, Украинд эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагаанд оролцож, хувь нэмрээ оруулж байгаа явдалд талархал дэвшүүлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч мэндчилгээндээ Украинд дайтсан, одоо дайтаж…

  • ХБНГУ-ын сөрөг хүчний хамгийн том эвсэл сонгуульд ялалт байгуулах нь тодорхой боллоо

    ХБНГУ-ын сөрөг хүчний хамгийн том эвсэл сонгуульд ялалт байгуулах нь тодорхой боллоо

    Ням гарагт ХБНГУ-ын нэгдсэн сонгууль явагдлаа. Энэ удаагийн парламентын ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнг Германы ZDF, Дойче Велле зэрэг голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд танилцуулаад байна. Сонгуулийн санал тооллого үргэлжилсээр байгаа ч сонгуулийн урьдчилсан дүнгээр сөрөг хүчний хамгийн том эвсэл болох Христийн ардчилсан холбоо /ХАХ/ болон Христийн нийгмийн холбооны /ХНХ/ хамтарсан эвсэл парламентад хамгийн олон суудал…

  • В.Зеленский Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлсэн тохиолдолд ерөнхийлөгчийн албаа өгөхөд бэлэн гэв

    В.Зеленский Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлсэн тохиолдолд ерөнхийлөгчийн албаа өгөхөд бэлэн гэв

    Украины ерөнхийлөгч В.Зеленский улс эх орондоо энх тайвныг авчирч чадсан тохиолдолд өөрийн албан тушаалаасаа буухад бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ. Өнөөдөр буюу 2-р сарын 24-ний өдөр Орос Украин руу түрэмгийлэн халдсаны 3 жилтэй золгож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Украины ерөнхийлөгч ням гарагт Киев хотноо хэвлэлийн бага хурал хийсэн байна. Хурлын үеэр түүнээс Украинд ерөнхийлөгчийн сонгууль явуулах…

  • Израилын зэвсэгт хүчин Хамасын хүлээлгэн өгсөн шарил Шири Бибасынх биш байсан гэж мэдэгдэв

    Израилын зэвсэгт хүчин Хамасын хүлээлгэн өгсөн шарил Шири Бибасынх биш байсан гэж мэдэгдэв

    Пүрэв гарагт Хамас бүлэглэлийн зүгээс Израилын талд хүлээлгэн өгсөн 4 барьцааны хүний шарилын нэг нь тухайн хүний шарил биш байсан талаар Израилын зэвсэгт хүчний зүгээс мэдэгджээ.Тохиролцооны дагуу Хамас бүлэглэл 33 настай Шири Бибас хэмээх эмэгтэй болон түүний хоёр бяцхан хүүгийн шарилыг 84 настай Одед Лифшитцийн шарилын хамтаар хүлээлгэн өгсөн бол Израилын зэвсэгт хүчний зүгээс Бибасын…

  • Трампын засаг захиргаа Нью-Йорк хотын түгжрэлийн хураамжийн төслийг зогсооно

    Трампын засаг захиргаа Нью-Йорк хотын түгжрэлийн хураамжийн төслийг зогсооно

    АНУ-ын Нью-Йорк хотын төвийн хэсгийн тодорхой байршлуудад нэвтрэхэд төлбөр төлж буй, хэрэгжүүлж эхлээд удаагүй байгаа түгжрэлийн хураамжийн төслийг зогсоох болно хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны зүгээс мэдэгджээ. Трампын засаг захиргааны зүгээс хот руу орох хурдны замуудыг хуулийн дагуу холбооны засгийн газар эзэмшдэг гээд энгийн ажилчин ангийн оршин суугчдаас шударга бус байдлаар хураамж авч байна…

  • ХМТ-ны даргаар сонгогдсон Каш Пателын томилгоог АНУ-ын Сенат баталлаа

    ХМТ-ны даргаар сонгогдсон Каш Пателын томилгоог АНУ-ын Сенат баталлаа

    Холбооны мөрдөх товчооны даргаар Каш Пателыг сонгон нэрлэсэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын томилгоог АНУ-ын Сенат баталсан байна. Конгрессын дээд танхим ХМТ-ны даргын томилгооны асуудлаар санал хурааж, 51:49 гэсэн дүнгээр дэмжин баталжээ. Сенат дахь Бүгд найрамдах намын хоёр гишүүн ерөнхийлөгчийн томилгооны эсрэг санал өгсөн байна. Ардчилсан намын сенатчдын зүгээс Каш Пателыг томилгоог батласан тохиолдолд Д.Трампын өстөн дайснуудын…