-
Эд Ширан Бутан улсад тоглолтоо хийнэ

Perfect”, “Shape of You” зэрэг хит дуугаараа дэлхийд танигдсан Эд Ширан Гимайлайн нуруунд орших Бутаны Вант улсад ирэх оны нэгдүгээр сарын 24-нд тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Ингэснээр тус улсад тоглолтоо хийж буй анхны уран бүтээлч болох юм. Тэр Бутанаас гадна Энэтхэг, Хятад, Ойрхи Дорнодод тоглолтоо хийхээ мэдэгджээ. Бутан улсад болох тоглолт нь Тимфу хотын Чанглимитханг цэнгэлдэх хүрээлэнд зохион…
-
Арктикийн арал 20 хүн, нэг сая шувуутай

Исландын хойд эргээс 40 км-ийн зайд оршдог Арктикийн аралд 20 хүн, нэг сая шувуу аж төрдөг байна. Арктикийн арлыг Европын хамгийн алслагдсан суурин газруудын нэг гэгддэг бөгөөд шувуудын үүр гэлцдэг байна. Арлын баруун өмнөд хэсэгт жижиг байшингууд, сургуулийн байр, гар урлалын галерей, кафе байрладаг. Мөн жижиг хүнсний дэлгүүр, мөн баар, усан сан, номын сан,…
-
Ерөнхий сайд М.Барнье-гийн тэргүүлсэн Францын засгийн газар нуран уналаа

Ерөнхий сайд Мишель Барнье-д итгэл үзүүлэх эсэх асуудлаарх парламентын санал хураалтын үр дүн түүний эсрэг гарснаар Францын засгийн газар нуран уналаа. Энэ нь 1962 оноос хойш итгэл үзүүлэх эсэх санал хураалтын үр дүнд Францын засгийн газар огцорсон анхны тохиолдол болж байна. Мишель Барнье-г засгийн газрын тэргүүний онцгой эрх мэдлээ ашиглан 2025 оны нийгмийн халамжийн төсвийн…
-
Японд баавгай хүн рүү дайрах тохиолдол нэмэгджээ

Японы зүүн хойд хэсэгт байрлах Акита хотын нэгэн супермаркетд баавгай орж 47 настай ажилтан руу дайрчээ. Үүний улмаас тухайн ажилтан толгойдоо хөнгөн гэмтэл авсан талаар цагдаад мэдүүлээд байна. Тухайн үед баавгай махны тасгаар явахын зэрэгцээ дэлгүүрийн эд хогшил, лангууг буулгасан гэдгийг дэлгүүрийн менежер онцолжээ. Хамгаалалтын ажилтнууд баавгайг хоёр хоногийн дараа агуулахаас барьжээ. Ингэхийн тулд зөгийн…
-
G-Dragon 6.4 сая долларын үнэтэй хувцсаар “MAMA”-ын тайзыг чимжээ

Саяхан болсон MAMA шагнал гардуулах ёслолын үеэр алдарт Big Bang хамтлагийн ахлагч, дуучин G-Dragon долоон жилийн дараа эргэн ирж, өөрийн бие даасан дуунаас гадна хамтлагийнхаа Тэёон, Дэсон нартай “Bang Bang Bang” (2015), “Fantastic Baby” (2012) дуунуудаа дуулж, MAMA-ын тайзыг эзэгнэн доргиосон. Тэгвэл түүнтэй холбоотой дуулиан намжаагүй байна. Тэрээр MAMA тайзан дээр 9 тэрбум вон буюу…
-
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл гэнэтийн мэдэгдэл хийж, дайны онц байдал зарлалаа

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл мягмар гаригийн үдэш телевизээр урьдчилан зарлаагүй гэнэтийн мэдэгдэл хийж, дайны онц байдал зарласан байна. Тэрээр дээрх шийдвэрийнхээ шалтгааныг Умард Солонгосыг ичгүүргүй дэмжигч коммунист хүчнээс эх орноо хамгаалж, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулах оролдлогыг дарахад чиглэгдсэн арга хэмжээ хэмээн тодотгожээ. Юн Сок Ёл мэдэгдэлдээ зайлшгүй дайны онц байдал зарлахаас өөр арга…
-
Нотр-Дамын сүм таван жилийн дараа үүдээ нээх гэж байна

800 жилийн түүхтэй алдарт Нотр-Дамын сүм таван жилийн дараа үүдээ нээх гэж байна. Эргэн сануулбал 2019 оны 4-р сарын 15-ны орой тус сүмд аймшигт гал түймэр гарч, 600 гаруй гал сөнөөгч 15 цаг ажилласны эцэст галыг унтрааж байв. Ийн сүм шатсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 700 сая еврогоор (582 сая фунт стерлинг) сэргээн засварлаж 12-дугаар…
-
Д.Трамп Орос-Украины асуудал эрхэлсэн тусгай элчээр К.Келлогийг сонгожээ

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп Орос-Украины мөргөлдөөний асуудлаарх АНУ-ын тусгай элчээр Кит Келлоггийг сонгон, нэр дэвшүүлснээ лхагва гаригт мэдэгджээ. Тэрээр мэдэгдэлдээ “Бид хамтдаа энх тайвныг баталгаажуулж, АНУ-ыг болон дэлхий ертөнцийг дахин аюулгүй болгоно” гэсэн байна. АНУ-ын армийн тэтгэвэртээ гарсан дэслэгч генерал Кит Келлогг нь Д.Трампын ерөнхийлөгчөөр ажилласан анхны бүрэн эрхийн хугацаанд буюу 2017-2021 онд Цагаан ордны…
-
Алдарт найруулагч К.Ноланы шинэ бүтээлд Шарлиз Терон тоглохоор боллоо

Өнгөрсөн хавар “Oppenheimer” киногоороо Оскарын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн Кристофер Ноланы ээлжит шинэ уран бүтээл кино сонирхогчдын анхаарлыг татаж эхлээд байна. Найруулагч Кристофер Нолан Universal кино компанитай хамтран дараагийн киноныхоо ажилд ороод байгаа бөгөөд одоогоор жүжигчдийн сонгон шалгаруулалтын ажил үргэлжилсээр байна. Тэгвэл түүний шинэ бүтээлд Оскарын шагналт жүжигчин Шарлиз Терон тоглохоор болсон тухай мэдээлэл цацагдлаа.…
-
Сөүлд 117 жилийн дараа их хэмжээний цас орж байна

БНСУ-ын нийслэл Сөүл хотод өчигдөр 16.5 см зузаан цас орсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус хотод үүний өмнө 1907 оны 11 дүгээр сард 12.4 см зузаан цас оржээ. Түүнээс хойш 117 жилийн дараа ийм их цас орсон байна. Тус улс даяар, тэр дундаа уулархаг газрууд нэвсийсэн цасанд дарагджээ. 11 дүгээр сарын 26-ны өдөр орсон үргэлжилсэн бороо…