Category: Эерэг дүр

  • Чононд ноцуулан, хүнд шархадсан бугыг эмчиллээ

    Чононд ноцуулан, хүнд шархадсан бугыг эмчиллээ

    Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дахь Загастайн даваа орчимд шархадсан буга байхыг харж, холбогдох байгууллагад мэдээлжээ. Түүний дагуу тус аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын ажилтнуудыг очиход, чононд ноцуулан хүнд шархадсан буга хэвтэж байсан аж. Тэд уг бугыг машинд ачин, аюулгүй газарт шилжүүлж, малын эмч…

  • Бугын сүрэгт зориулан, 50 боодол өвс хандивлав

    Бугын сүрэгт зориулан, 50 боодол өвс хандивлав

    ШШГЕГ-ын харьяа Төрхур сэргээн засах сувилал энэ сарын 26-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 50 боодол өвс хандивлалаа.Тус хандивыг бугын сүрэгт зориулан, Богдхан уулын Төрхурахын аманд тараан тавьжээ.Байгаль хамгаалах үйлсэд бодит дэмжлэг үзүүлсэн “Төр хур” сувиллын хамт олонд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа талархал илэрхийллээ.

  • Л.Анударь “Нийтлэлч Отгонбаяр” сангийн шагналын эзэн боллоо

    Л.Анударь “Нийтлэлч Отгонбаяр” сангийн шагналын эзэн боллоо

    Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон “iToim” агентлагаас  сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж, 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2026 оны гуравдугаар сарын 1 хүртэл оролцогчдоос бүтээлийг нь хүлээн авсан юм. Энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг улс төр, эдийн засгийн чиглэлээр зарласан. Уг…

  • Монгол цэргүүд эх барьж авсан африк хүүдээ Сүбээдэй гэдэг нэр хайрлажээ

    Монгол цэргүүд эх барьж авсан африк хүүдээ Сүбээдэй гэдэг нэр хайрлажээ

    Өмнөд Судан Улсад энхийг сахиулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 15-р ээлжийн мотобуудлагын батальоныхон хамгаалалт хүсэж ирсэн иргэдийн дундаас жирэмсэн эмэгтэйг эх барьж, эх үрийг эсэн мэнд төрүүлсэн. Тэгвэл эх барьж авсан эмч, ахлах дэслэгч Ц.Цэрэнлхагва, сувилагч, ахлах ахлагч Б.Ууганбаатар нар бяцхан хүүд Сүбээдэй гэдэг нэр хайрлажээ. Тэд эх барьж авахаар бэлтгэж байхдаа хүү төрвөл…

  • Бугын сүрэгт зориулан 100 боодол өвс хандивлажээ

    Бугын сүрэгт зориулан 100 боодол өвс хандивлажээ

    “Амар мэнд” явган алхалтын клүбийн залуучууд 3 дугаар сарын 1-нд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд 100 боодол өвс хандивлалаа. Уг өвсийг Богдхан уулын Хүрхрээгийн амны 2 газарт тараан тавьж, бугын сүрэгт зориулан үлдээжээ. Байгаль хамгаалах үйлсэд бодит дэмжлэг үзүүлсэн “Амар мэнд” явган алхалтын хамт олонд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа талархал…

  • Богд уулын амьтдад өвс тавьж өгч байна

    Богд уулын амьтдад өвс тавьж өгч байна

    Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг амьтны амьдрах орчныг сайжруулах, хамгаалах, тоо толгойг хамгаалах, идэш тэжээлийн хомсдолоос сэргийлэх зорилгоор Богдхан уулын амьтдад өвс, тэжээл, хужир тавьж өгөх цэгийг хөхтөн амьтны тархцын судалгаанд үндэслэн тогтоожээ. Энэ судалгаагаар 14 цэг тогтоож, 2025 оны 11 дүгээр сарын сүүлчээс эхлэн, 7 хоног…

  • Зэрлэг гахайд идэш тавьж өгчээ

    Зэрлэг гахайд идэш тавьж өгчээ

    Хөвсгөлийн тайга, голуудын эхээр цас их орж, хүйтний эрч эрс чангарч байна. Энэ нь зэрлэг амьтдад идэш тэжээл олоход хүндрэл учруулж байгаа юм. Ялангуяа зэрлэг гахайн хувьд хөлдүү хөрс, зузаан хөр цасыг хоншоороороо ухаж, идэш тэжээлээ олоход бэрх болжээ. Үүнээс болоод зэрлэг гахай идэш тэжээлийн хомсдолд орж байгаа аж. Тиймээс Улаантайгын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын…

  • Зэрлэг амьтдад зориулан өвс, хужир тавьж байна

    Зэрлэг амьтдад зориулан өвс, хужир тавьж байна

    Завхан аймгийн Байгаль орчны газар энэ жил Алдархаан, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Тосонцэнгэл, Тэс, Цагаахайрхан, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Шилүүстэй сумын зэрлэг амьтдын амьдрах орчныг тэтгэхээр биотехникийн арга хэмжээ авчээ. Тус аймгийн нийт 26 цэгт 66 уут хужир, 855 боодол өвс эх байрлуулсан байна.  Харин Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Түдэвтэй, Цагаанчулуут сумын ЗДТГ-тай хамтран, 8…

  • Б.Туул: Айл бүрт нэг иогийн багш байгаасай

    Б.Туул: Айл бүрт  нэг иогийн багш байгаасай

    Монголын иогчдын холбооны тэргүүн, “Бадамлянхуа” иогийн төвийн үүсгэн байгуулагч Б.Туул:  Нүүрний хүнд мэс засалд орсны дараа нүүрний хэм алдагдаж эхэлсэн. Үүнийгээ даван туулахын тулд нүүрний иогийн дасгалуудыг тууштай хийж, мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж чадсан гэв. Тэрбээр энэ өөрчлөлтөө бусдад таниулахын тулд нүүрний иогийн чиглэлээр Английн “Danielle Collins Face Yoga Method”-ын нүүрний иогийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн…

  • Шинэ жил тэмдэглэх мөнгөөрөө сургуульд 20 компьютер авч өглөө

    Шинэ жил тэмдэглэх мөнгөөрөө сургуульд 20  компьютер авч өглөө

    “Проджи” ХХК Шинэ жилийн баяр тэмдэглэх мөнгөөрөө Дархан-Уул аймгийн I сургуульд өндөр үзүүлэлт бүхий 20 ширхэг суурин компьютер авч өглөө. I сургуулийн 1100 сурагч уг компьютерыг мэдээлэл зүйн хичээлдээ ашиглана. Тус компани өнгөрсөн 9-р сарын 1-нд IV сургуульд яг ийм 20 компьютер бэлэглэсэн юм. “Проджи” компани тус аймгийн ИТХ-ын “Боловсрол 2032” хөтөлбөрт нэгдэн, “Ирээдүйдээ хөрөнгө…