-
Сувилалд 8 даатгуулагч, хүнд 840,000 төгрөгийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэх хүрээнд сэргээн засах төв болон сувиллуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2025…
-
Мөс цөмөрч, 3 машин живээд байна

Гол, нуурын мандал дээр битүү мөсөн бүрхүүл тогтсон ч дээгүүр нь явган болон машинтай зорчихоор зузаарч хөлдөөгүй байна. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн 2 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн нутаг дахь Цэнгэл нуурын мөсөн дээгүүр 6 зорчигчтой 3 машин нууран дээгүүр явж байтал мөс цөмөрчээ.…
-
240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барилаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барилаа. Барилга, байгууламж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс уг барилга дээр 11-р сарын 14-нд ажиллаж, ашиглалтад хүлээн авав. Барилгын зураг төслийг “Эй Ди Интернэйшнл” ХХК боловсруулан, барилга угсралтын ажлыг “Гранд пасикал” ХХК гүйцэтгэв.
-
Ээж хадны ойролцоо суудлын машинтай 4 хүн цасанд суужээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн Ээж хадны ойролцоо суудлын машинтай 2 том хүн, 2 хүүхэд өчигдөр цасанд суусан суужээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчдыг 11-р сарын 16-ны өдрийн 16:26 цагт уг дуудлагаар очиж, тэднийг татан гаргажээ. Иргэн Б-ийн “Toyota Hilux” загварын машинтайгаа 4-үүл явж байгаад, цасанд суусан аж.
-
Суудлын машин онхолдож, 2 хүн машиндаа хавчуулагджээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт орших авто замын хажуу руу өнгөрсөн шөнө суудлын машин онхолджээ. Уг машины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдан, гарч чадаагүй аж. 63 настай, эрэгтэй, иргэн Б “Toyota Prius-30” загварын суудлын машиндаа 33 настай, эмэгтэй Ч-тэй хамт хавчуулагджээ. Замын цагдаа 11-р сарын 16-ны 23:47 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 33…
-
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгджээ

Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км зайд өчигдөр /2025.11.16/ 17:59:19 цагт газар 4 магнитудын хүчтэй хөдлөлт боллоо. Уг чичирхийллийн төв нь газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 49.85, 96.84-т үүссэн гэж ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээллээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн байна. ОБЕГ-ын мэдээллээр ямар нэг хохирол учраагүй аж.…
-
Арвайхээр-Баянхонгорын авто замд халтиргаа үүсжээ

2025.11.15-ны 11:25 цагийн байдлаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл чиглэлд тэнгэр цэлмэг, салхитай байв. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын 120-130 дахь км-т хэсэгчилсэн халтиргаа, гулгаа үүсжээ. ЗТХТ-ийн ажлын хэсэг автогрейдр, тусгай зориулалтын цасны машинаар цасыг түрж, давс цацаж, цэвэрлэж байна. Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто зам дагуух нутаг явган шуургатай байна. Онгийн голын төмөр гүүр орчимд “Хулжийн гол”…
-
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй

Өмнөговь аймгийн Манлай сумын төвөөс баруун урд зүгт 75 км зайд өнөөдөр /2025.11.15/ 10:39:17 цагт газар 4 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээлэв. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж ОБЕГ мэдээлэв. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд:
-
Дотуур байранд 34.177 суралцагч байна

Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны багш нарын мэдээлэл солилцох цахим уулзалт өчигдөр боллоо. Уулзалтад 500 гаруй багш оролцов Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 34177 суралцагч байна. Нийт 3761 ажилтан дотуур байранд ажиллаж буй аж. Үүний 709 нь дотуур байрны багш. Цахим уулзалтаар мэргэжлийн багш нарын бүлгээр…
-
Их хэмжээний алт хууль бусаар хил давуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ

Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал зохион байгуулалттай бүлэг этгээд өнөөдөр буюу 2025.11.14-ний өдөр Замын Үүд олон улсын боомтооор БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ. Энэ хэрэгт холбогдуулан монгол болон гадаадын иргэдийг тагнуулынхан саатуулан…