-
Нэг өдрийн дотор дулаантай холбоотой 28 дуудлага бүртгэгджээ

“УБДС” ТӨХК -ийн шуурхай удирдлагын алба 24 цагаар дулаантай холбоотой санал, гомдлыг иргэдээс авч ажиллаж байна. Хэрэглэгчдийн дуудлага хүлээн авах 7004-7005 дугаарын утсанд өдөрт дулаан хангамжтай холбоотой 28 дуудлага бүртгэгджээ. Үүнээс зургаан гомдлыг холбогдох шийдвэрлэхээр хариуцсан хэлтсүүдэд шилжүүлжээ. Гадаа -20 хэм байхад дулааны цахилгаан станцуудаас дулаан, эрчим хүчний температурыг 116 градусаар тогтмол авдаг байна. Гэсэн…
-
Барилгад гарсан гал түймрийн тархалтыг зогсоожээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Хатан туул гудамжинд авто худалдааны төвийн зориулалтаар баригдаж байгаа 4 давхар барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр /2025.12.12/ 11:41 цагт бүртгэжээ. Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож,…
-
Голуудын мөсний зузаан олон жилийн дундажтай харьцуулахад 5-45 см нимгэн байна

Манай орны ихэнх голуудад мөсөн зах болон битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мөсний дундаж зузаан 5-80 см байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Голуудын мөсний зузааныг олон жилийн дундажтай харьцуулахад 5-45 см нимгэн байгаа хэмээн үзжээ. Харин Хөвсгөл нуур Ханх сум орчимд, Өгий, Тэрхийн цагаан, Хар нуур, Буйр, Дуут, Тайган, Бөөнцагаан, Увс, Хөх нуурууд…
-
Солонгосын виз мэдүүлэх журамд дараах өөрчлөлт оржээ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15 (Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь цаашид үргэлжлүүлэн монгол иргэдийн БНСУ-д зорчих визтэй холбоотой тулгамдаж буй…
-
Цэцэрлэгийн 100 ортой барилга угсралтын ажил дуусжээ

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө бүхий 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ. Тус дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон дохиоллын ажлыг бүрэн дуусгасан байна. Цэцэрлэгийн барилга нь Монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан 4 цомцог…
-
Б.Энх-Оргилыг 2 өрөө байраар шагналаа

“One Championship” холбооны бантам жингийн аварга Б.Энх-Оргилыг 2 өрөө байраар шагналаа. Энэ талаар Б.Энх-Оргил өөрийн цахим хуудсаараа дамжуулан, “2025.12.06-ны өдөр “ONE championship” холбоонд маш хүнд тулаан хийж, “Дэлхийн аварга” гэсэн эрхэм хүндтэй цолыг авч чадлаа. Энэ ялалт, амжилтыг үнэлж 2 өрөө байраар шагнасан “MGL-1” холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч асан, “New happy” компанийн ерөнхий захирал У.Тулгаболд…
-
Малчид, тээвэрчдийг аюулгүй байдлаа хангахыг санууллаа

Нутгийн зүүн өмнөд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Харин өнөөдрөөс Говийн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ЦУОШГ-аас анхааруулжээ. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, талын нутгаар…
-
Бусдын биед халдсан охиныг шалгаж байна

Насанд хүрээгүй байж болзошгүй эмэгтэй хүүхэд бусдын биед халдаж буй гэмт хэргийн шинжтэй видео бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллага бүртгэн авч, шалгаж эхэлжээ. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулж, үүсэж болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ анхаарууллаа.
-
Бага ангийн сурагчид маргаашаас амарна

Улаанбаатар хотын бага ангийн сурагчид энэ 7 хоногт танхимаар хичээллээд амарна. Энэ жил бага ангийн сурагчдыг 7 хоног илүү амраахаар болжээ. Дунд ангийн сурагчид энэ 7 хоногт цахимаар хичээллээд, 12-р сарын 15-19-ний хооронд эргэж 7 хоног танхимын хичээлд шилжинэ. Ингээд өвлийн амралт эхэлнэ. Ахлах ангийн сурагчид 12-р сарын 15-19-ний хооронд цахимаар хичээллэнэ. Тэдний амралт 12-р…
-
Машиныг дугаарын тэгш,сондгойгоор нь явуулах санал авч эхэллээ

Өчигдөр буюу 12 сарын 11-ний орой нийслэлийн автозамд тэг зогсолт болсон. Иргэд 3 болон түүнээс дээш цаг түгжирч байгаа талаар олон нийтийн сүлжээнд мэдээлж, бухимдлаа илэрхийлсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцэн нийслэлийн ЗДТГ машины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэлжээ. Учир нь Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон…