-
Дулааны IV цахилгаан станцын зууханд гэмтэл гарчээ

Өнөөдөр 11 цагаас хойш Хан-Уул, СХД-ийн зарим хэсэгт тог гэнэт тасрав. Үүний улмаас зарим аан, албан байгууллагын үйл ажиллагаа доголдож эхэллээ. Тухайлбал Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын 108 төвийн дугаар дуудлага хүлээн авах боломжгүй болсон талаар тус төвөөс мэдэгдэв. Ямар учир шалтгаанаар тог тасраад байгаа талаар тодруулахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зууханд гэмтэл гарсан гэж албаны…
-
Цалингаасаа төлөх НДШ-ээ өөрөө тооцоорой

Нийгмийн даатгалын газраас онлайнаар цалингаас төлөх НДШ мөн тэтгэвэр, тэтгэмжээ тооцох боломжийг олгожээ. Өөрөөр хэлбэл, иргэн та https://ndaatgal.vercel.app/home хаягаар орж, цалингийн хэмжээгээ оруулан нийгмийн даатгалын шимтгэлээ тодорхойлуулж болохоос гадна, Түүнчлэн, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил…
-
Цахилгааны түр саатлын улмаас 108 тусгай дугаар дуудлага хүлээн авах боломжгүй байна

Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын 108 төвийн дугаар цахилгааны хязгаарлалтын улмаас түр хугацаанд ажиллахгүй талаар тус төвөөс мэдээллээ. “Өнөөдөр /2026.01.20/ өдрийн 12:45 цагаас хойш 108 шугам дуудлага хүлээн авах боломжгүй тул хүүхдийн эрх зөрчигдсөн хүүхэд хамгааллын дуудлага мэдээллийг,
-
Угалзтай гутал зарна гэх хуурамч зарын дагуу холбогдож, 750,000 төгрөг залилуулжээ

Цахим орчинд “Угалзтай гутал зарна” гэх хуурамч зарын дагуу холбогдож, барааны урьдчилгаа болох 750,000 төгрөг шилжүүлэн залилуулсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, цахим орчинд бараа бүтээгдэхүүн хямд зарах нэрээр бусдыг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа аж. Өнгөрсөн онд улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 16,906…
-
Хуурай замын цэргийн шинэхэн ахлагчид ажилдаа орлоо

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийг түшиглэн зохион байгуулагдсан мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтын төгсөгч дэд ахлагч нарыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас 1 дүгээр сарын 19-нд хүлээн авч, томилолт тушаалыг нь гардуулж, ажлын амжилт хүслээ. Тэдний хувьд тушаалаа өвөртөлж, ажлын анхны гараагаа эхлүүлсэн анхны өдөр нь болов. Шинэхэн дэд ахлагч нарт Хуурай…
-
Дархан-190 Дархан-144 сортын супер элит үр үржүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ

Дархан-Уул аймагт байрладаг Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 100 гаруй үр тарианы сорт үүсгэж, 20 гаруй сорт нутагшуулж тариалалтад ашиглаж байна. Хамгийн сүүлийн байдлаар дархан 212, Дархан-222 зэрэг сортууд үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Жилд 400-450 тонн эртийн болцтой Дархан-160, Дархан-131 дунд, дунд оройн болцтой Дархан-190, Дархан-144 сортын супер элит үр үржүүлж, салбарт…
-
Г.Анужин Дэлхийн аваргын алтан цомын эзэн болжээ

“UAAA – Global Cup 2026” соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-нд АНУ-ын Калифорни мужид зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсын 28 тамирчин оролцов. Өмнөговь аймгийн II сургуулийн 5а ангийн сурагч Гантулгын Анужин C ангиллын төрөлд аваргын алтан цомын эзэн болжээ. Мөн “Flash Anzan” төрөлд алтан медаль хүртсэн байна.
-
Үхэр, хонины нөөцөлсөн 5000 тн мах худалдана

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил үхэр, хонины 5000 тонн махыг нөөцөлсөн байна. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр өнөөдөр /2026.01.20/-өөс эхлэн жижиглэж худалдана. Үнийн хувьд хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулах аж. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалддаг байсан бол энэ жил…
-
Замын-Үүд чиглэлийн автобусны тасалбарыг онлайнаар захиалах боломжтой

Нийтийн тээврийн бодлогын газраас дараах мэдээллийг ирүүллээ. 2025 оны 12-р сарын 25-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобус Замын-Үүдийн чиглэлд зорчдог болсон. Мягмар, пүрэв, бямба гарагт хоёр талаасаа зорчих бөгөөд та бүхэн тасалбараа цахимаар болон Autobox АТҮТ аппликейшнээр захиалаарай. Цахим хаяг: https://eticket.transdep.mn/ Тасалбарын үнэ, Түүнчлэн өнөөдрийн /2026.01.20/ байдлаар нийтийн тээврийн 1164 автобус иргэдэд үйлчилж байна.
-
Бусдын машиныг хулгайлан осол гаргажээ

Цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 17-ны өдөр “Миний машиныг хүн хулгай хийж осол гаргасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт жолоодох эрх хасагдсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн, тус аймгийн иргэний камри маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал урьдчилсан байдлаар…