-
Уулын болон усны сургалтын төв байгуулав

Онцгой байдлын ерөнхий газар, Говь-Алтай аймгийн ЗДТГ хамтран, тус аймгийн Тайшир суманд Уулын болон усны сургалтын төв байгуулж, 10 дугаар сарын 3-нд нээлээ. Орон нутгийн төсвөөр байгуулсан тус сургалтын төвд Эрэн хайх, аврах салбар, бүлгийн албан хаагчид гүний уснаас эрэн хайх, усны мандлаас аврах сургалтаа зохион байгуулж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна.
-
Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт улаан шугам татлаа

Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт өнөөдөр улаан шугам татлаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Богдхан уулын Залаатын ам орчимд замын трассын дагуу ажиллалаа. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх…
-
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2025.10.04/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффист ажиллалаа. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор томилогдсон Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг гурван сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнг Монгол Улсын…
-
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгчээ

Энэ талаар түүний өмгөөлөгч З.Буяндаваа: -Миний бие Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалан нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б. Энхбаярыг шүүхэд өгч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “Админерал”…
-
НДЕГ-аас “Итгэлцлийн аян”-ыг зохион байгуулж байна

Нийгмийн даатгалын ерөнхий газраас шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хамтран ажиллах зорилго бүхий “Итгэлцлийн аян”-ыг 2025 оны 09 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд 1 сарын хугацаанд зохион байгуулж байна. “Итгэлцлийн аян”-д ажил олгогч та бүхнийг идэвхтэй оролцож, Нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллахыг хүсье. Аянтай…
-
Энэ жил Монгол улс Хятадаас хамгийн олон жуулчин хүлээн авчээ

Манай улсад он гарснаас хойш 10 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд 690 мянган жуулчин ирээд байна. Тэднээс 83538 нь өнгөрсөн есдүгээр сард иржээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол орныг сонирхохоор ирсэн жуулчдын 187 мянга нь БНХАУ-ын иргэд бол ,ОХУ-аас 170 орчим мянган жуулчин ирсэн байна. Харин БНСУ-аас 155 мянган иргэн энэ оны эхний 10 сард иржээ.…
-
“Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ынхан талбай дээр хууль бусаар өвөлжих гэж байжээ

СБД-ийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд 9 дүгээр сарын 19, 20, 21-нд “Номын баяр” арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураахгүй 10 гаруй хоноод байсан юм. Тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа…
-
1.7 сая га талбай ойн хөнөөлт шавж устгаад байна

Шинэ Хархорум хот байгуулахаар төлөвлөсөн суурьшлын бүсийн нийт 1500 га талбайг ойжуулахаар төлөвлөж, өнөө жил усалгааны ухаалаг системтэй талбайд 553.8 мянган мод тарьж хамгаалалтын хашаа татжээ. Өнгөрсөн хавар 21 аймаг, нийслэлд 3412 аж ахуйн нэгж, 185.010 иргэн мод тарих ажилд оролцож, 8.442.481 ширхэг мод тарьсан тухай БОУАӨЯ мэдээллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ЗГ-аас энэ…
-
Г.Уянга: Гар буутай зургаа чатаар ирүүлж дарамтлах гэж оролдсон жишээ гарсан

Өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхэлтийн эсрэг шүгэл үлээж эхэлсэн иргэн Г.Уянга өнөөдөр Боловсролын яамны үүдэнд эсэргүүцлийн жагсаал эхлээд байна. Түүнийг шүгэл үлээж эхэлсэнтэй холбоотойгоор түүн рүү үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийн ээж ааваас дайралт их ирснээс гадна зарим хүүхдүүд буутай зураг илгээж дарамтлах гэж оролдсон талаар мэдээлж байна. Иргэн Г.Уянгын зүгээс Ерөнхий боловсролын 1-р сургуулийн ахлах…
-
Багш нарын баярыг Монгол улсад 59 дэх жилдээ тэмдэглэж байна

Өнөөдөр Дэлхийн багш нарын өдөр тохиож байна. ЮНЕСКО-гоос жил бүрийн 10-р сарын 5-нд Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирэх шийдвэр 1994 онд гарч байсан юм. Харин Монгол улсын хувьд 1966 оноос Монголын багш нарын өдрийг хоёрдугаар сард тэмдэглэж ирсэнээ 2013 оноос өөрчилж Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэх болсон юм. Энэхүү баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэж байна. Багш нарын өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос дараах тоон мэдээллийг танилцууллаа. Боловсролын яамны мэдээллээр 2024-2025 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад 55 мянган үндсэн багш ажиллаж байгаа аж. Цэцэрлэгт нэг багшид дунджаар 27 хүүхэд ногдож байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байна.