-
Ганц хоногт ой, хээрийн 6 түймэр гарлаа

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Булган, Хөвсгөл аймагт нийт 6 ой, хээрийнн түймэр бүртгэгдэв. 4 түймрийг бүрэн унтрааж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Чулуунхороот, Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтрааж, Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Галт суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард хамгийн өндөр экспорт хийлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2.7 сая тонн нүүрс экспортолсон бол 2025 оны есдүгээр сард 3.2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолсон байна. Есдүгээр сарын нүүрсний экспорт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр экспортын үзүүлэлт болж байна. Борлуулалт 2025 оны наймдугаар сард 2.9 сая тонн байсан бол есдүгээр сард нийт…
-
Төрийн албан хаагч нарыг хувийн хэвшлийнхэн ажилд урьж байна

Төрөөс хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих өдөрлөгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулжээ. Өдөрлөгт 22 аж ахуйн нэгж, байгууллага 1117 нээлттэй ажлын байрыг танилцуулж, 300 төрийн албан хаагч, иргэд оролцсон байна. Төрийн албан хаагч ажлын туршлагатай,…
-
Цоохор ирвэс хууль бусаар агнан, худалдах гэж байсныг илрүүлжээ

Нэн ховор амьтны жагсаалтад багтдаг цоохор ирвэсийн түүхий эдийг худалдах зорилгоор хадгалж байжээ. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн “Т”-ийн гэрээс өчигдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр Цоохор ирвэсийн нойтон арьс болон бусад түүхий эдийг хадгалж худалдаалахыг завдсан үйлдлийг Баян-Өлгий аймгийн тагнуул, Цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Шалгалтын явцад дээрх хэргийг иргэн “Т” үйлдсэн болох нь урьдчилсан…
-
Цахим сургуулийн хичээл өнөөдөр эхэлнэ

Ахлах ангийн сурагч бүр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, өөрийн сонголтоороо суралцах боломжтой. “Medle” цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 15-17 цагийн хооронд эхэлнэ.
-
Сувиллын ясли шинэ барилгатай боллоо

Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа сувиллын ясли шинэ барилгатай болж, өчигдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. 2024 онд улсын төсвөөс энэ барилгад 2.9 тэрбум төгрөг зарцуулж, “Алтайн бумбат өргөө” ХХК барив. Анх 1957 онд байгуулагдсан яслийн барилга 1994 оноос Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяанд шилжиж, сувиллын ясли болжээ. 67 жил ашигласан хуучин байранд 2…
-
Нэг гартай MVP

Төрөлхийн эмгэгтэй нэг гаргүй төрсөн Э.Булгантамир 15 настай. Тэр Монголын сагсан бөмбөгийн Дээд лигт тоглохыг хүсдэг. Энэ зунаас өөрийнхөө бичлэгийг цахим хуудастаа нийтэлж эхэлсэн. Бичлэгийг нь үзсэн хүмүүс маш их урмын үг хэлж зарим пүүзний дэлгүүрүүд үнэгүй пүүз бэлгэлжээ. Мөн Үндэсний Дээд лигийн тамирчин О.Сэргэлэн, Ж.Оргилболд нар “PG Basketball Academy”-д урилгаар хичээллүүлж байгаа аж. Түүний…
-
Хүн амын 9 хувийг ахмадууд эзэлдэг

Монгол Улсын нийт хүн амын 9 хувийг ахмадууд эзэлж байна. Тэдний 40.2 хувь нь эрэгтэй бол 59.8 хувь нь эмэгтэй. Монгол Улсын хамгийн өндөр настан эдүгээ 107 настай юм байна. Ахмадын баярын өдөр төрсөн 547 эрэгтэй, 803 эмэгтэй манай улсад бий.
-
Хүүхэд хамгаалах мэдээллийн санг “Premiro” цахим системд шилжүүлнэ

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхэд хамгааллын мэдээллийн санг олон улсын стандартын дагуу “Premiro” цахим системд шилжүүлэхээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар бэлтгэж эхэллээ. Уг системийг Монгол Улсад хэрэгжүүлэх ерөнхий загвар гаргаж, хүүхдийн мэдээлэлтэй харьцдаг албан хаагчдын мөрдөх журмын төсөл боловсрууллаа. Тус программыг нэвтрүүлснээр хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, шуурхай…
-
Адуу үржлийн өвчнөөр өвдвөл эмчлэх боломжгүй

Сүүлийн жилүүдэд Монголд нэлээд газар аваад байгаа адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгохоор Японы Засгийн газрын САТРЕПС төслийг Японы Обихирогийн хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургууль, Монголын мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран нэг багаараа хоёр дахь удаагаа хэрэгжүүлэх юм. ЖАЙКА олон улсын байгууллага болон Японы шинжлэх ухаан, технологийн агентлагийн 4.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Адууны нийлүүлгийн өвчин (Dourine)-ийг хянах,…