-
“Цахим шүүх 2.0” цөм системийн сургалт болов

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №190 тоот тогтоолоор “Цахим шүүх 2.0” цөм системийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршин нэвтрүүлэлтийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахимжилтын төв, гүйцэтгэх компанийн мэргэжилтнүүд уржигдар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилтнуудад таслан сэргийлэх…
-
“E-Mongolia”-гийн зээлийн мэдээллийн цэсийг өөрчилжээ

Монголбанк, ЦХИХХЯ хамтран И-Монголиa цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилж, тохиргоо хийжээ. УИХ-ын өнгөрсөн 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк иргэд, аж ахуйн нэгжийн зээл авах боломжийг хязгаарлаж буй зээлийн ангиллын мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 10-ны өдрөөс…
-
207-р байрыг маргаашнаас буулгаж эхэлнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг маргаашнаас буулгаж эхэлнэ. Барилгыг буулгахад 2.4 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг тухайн үед албаныхан мэдээлж, шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахаар болсон. Харин шинээр барихад 12 тэрбум төгрөг шаардлагатай аж. Ийнхүү дэлбэрэлт болсноос хойш есөн сарын…
-
Н.Ариун-Эрдэнэ: Айлын том хүүхдүүд “Би бусдын төлөө байх ёстой” гэсэн ойлголттой байдаг

Зарим эцэг эхчүүд “Хүүхдээ жаахан томрохоор нь дүүг нь гаргаж өгнө. Харчихна биз. Ойрхон төрвөл хүүхэд хүүхдээ хараад, хамт өсөхөд болно” гэх зэргээр ярьдаг. Гэвч энэ нь айлын том хүүхдүүдэд сэтгэл санаа, бие махбодын дарамт болдог байна. Үүнээс шалтгаалан айлын томууд гадуурхагдсан мэдрэмж авч, “Би бусад хүнийг авч явах ёстой. Дүүгээ харах ёстой” гэсэн сэтгэл…
-
Хөвсгөлд 1 хүн тарваган тахал тусжээ

Тарваган тахлаар өвчилсөн хүн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд өчигдөр бүртгэгдэв. Уг өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгааг албаныхан мэдээллээ. Тэр хүн Цагаан-Уул сумын Шарга багийн Тагийн нуур гэдэг газарт амьдардаг аж. Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц халдварт өвчин. Үүгээр тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгч,…
-
Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварыг 89 мянган хүн эсэргүүцэж гарын үсгээ зуржээ

Хуульч О.Батхүү “Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварыг эсэргүүцэх” цахим өргөдөл санаачилсан нь өнөөдөр D-Парламент цахим системд 89 мянган хүний санал цуглуулжээ. Түүний санаачилсан уг өргөдөлд өчигдөр 70 мянган хүн саналаа өгөөд байсан бол ганцхан хоногийн дотор 12 мянгаар санал нь өссөн байна. Дээрх цахим өргөдлийн санал хүлээн авах хугацаа дуусахад 10 өдөр үлдээд байгаа…
-
“Baran” группээс болж Монголын олон компани санхүүжилтээ авч чадаагүй хохирсон гэв

Баруун бүсийн усан хангамжийн төсөлд оролцогч “Baran group limited” компанийн үйл ажиллагаанаас болж Монголын олон компани хохирсон талаар “НБИК”, Ricon”, “Монкон НБИК” компаниуд мэдээлэл хийлээ. “Ricon” компанийн захирал н.Цэндээ: Тухайн төсөлд гэрээ байгуулж орсон монгол бүх компаниуд хүнд нөхцөл байдалд орчихсон, санхүүжилтээ авч чадаагүй эдийн засгаараа хохироод байна. Баруун бүсийн усан хангамжийн төсөл дээр Израйл…
-
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хаана явна вэ

Салбарын сайд олдохгүй, хойноос нь сэтгүүлчид чаргуулдсан өдрүүд өнгөрч байна. Эрдэнэтийн ДЦС-д осол гарч, Эрдэнэт хот энэ өвөл онд орох эсэх нь эргэлзээтэй болж, манай улсын 8 аймаг цахилгаангүй боллоо. Хариулт алга. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт албан тушаал, ашиг сонирхлын зөрчил гаарч, шинэ станц барих ажил тэр хэрээр удааширч ирсэн. Зөвхөн V цахилгаан станц…
-
МАН-ын их хурлыг яаралтай хуралдуулж, дараагийн даргаа сонгохыг шаардлаа

МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид МАН-ын удирдлагуудад их хурлаа яаралтай хийх шаардлага хүргүүллээ. Улс төрийн намын тухай хуулиар бүх нам их хурал буюу төлөөллийн байгууллагыг 2026 оноос өмнө хуралдуулж, дүрэм, зорилго чиглэл, бүтэц зохион байгуулалтыг авч хэлэлцэх ёстой. Гэвч МАН-ын их хурал хуралдахгүй, тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгааг тэд шүүмжлэв. МАН-ын гишүүн Б.Амархүү: 100 гаруй жилийн түүхтэй…
-
Авлигын эсрэг сургалтад 318 албан тушаалтыг хамруулжээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 08 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хамаарах тушаал, дүрэм, журмыг хянаж, дүн шинжилгээ хийлээ. Эдийн засаг хөгжлийн яам, Соёл, урлагийн газарт хүргүүлсэн зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав. Авлигын хор уршгийг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг…