-
Ирэх онд таван дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт үргэлжилнэ

Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1983 онд Дулааны 4 дүгээр цахилгаан станц, 2015 онд Амгалангийн дулааны станц ашиглалтад орж байсан. 1983 оноос хойш 42 жил дулааны цахилгаан станц баригдаагүй. Тиймээс нийслэлээс эрчим хүчний төслүүдэд анхаарч, Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төсөлд ТЭЦ-5, тархмал эх үүсвэр төслийг тусгасан. 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ТЭЦ-5 төслийн…
-
Чонын үүр, хиргисүүрийг “Могойн нүд” дурангаар нэгжжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сайханмод гэдэг газарт алга болсон 2 настай хүүг хайж буй эрэлчид өчигдөр 6 бүлэг болон хуваагдаж, дараах ажиллагааг зохион байгуулжээ. Үүнд: 1 дүгээр бүлэг Хүүгийн алга болсон газраас зүүн болон зүүн хойд зүгт 1-8 км радиуст 5 хүн 5 морьтой явж, том, жижиг 8 нүх, чонын үүр, хиргисүүрийг “Могойн нүд” дурангаар…
-
2 настай хүүг эрэн хайх ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 17-ны өдрийн 16:57 цагт ОБЕГ хүлээн авсан байдаг. Харин өчигдөр буюу есдүгээр сарын…
-
H145 D-3 нисдэг тэрэгний техникч бэлтгэлээ

Дэлхийд нисдэг тэрэг үйлдвэрлэлээр тэргүүлэгч Эйбус компанийн Н145 D-3 загварын нисдэг тэргийг 2025 онд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн зэвсэглэлд хүлээн авсан билээ. Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотод байрлах Эйрбус Хэликоптерс компанийн сургалтын төвд зохион байгуулагдсан уг нисдэг тэрэгний В2 буюу авионикийн техникчийн шилжин сургалтад Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний радиоэлектрон тоноглолын инженер…
-
Ахмадууд өргөөтэй боллоо

Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Сэврэй суманд өнөө жил ахмадын өргөө байгууллаа.Цогт-Овоо суманд шинээр барьсан ахмадын өргөөний барилгыг өчигдөр улсын комисс шалгаж, байнгын ашиглалтад хүлээн авав. Уг өргөөнд ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах, нийгмийн идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих таатай орчныг бүрдүүлэх юм.
-
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 17 аж ахуйн нэгжийн шилдэг инженер техникийн ажилтнуудыг шалгаруулав

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, БНХАУ-ын “Юүтонг бус” компанийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, парк шинэчлэлтийг хийж Юүтонг маркийн автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа билээ. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Юүтонг” маркийн 641 автобус нийлүүлэгдсэнээс Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1454 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь 343 автобусыг хүлээн авч, нийслэл Улаанбаатар хотын иргэд эдгээр автобуснуудаар тав тухтай үйлчлүүлж…
-
Хүүхдийн гэх тодотголтой бүх байгууллагыг хувьчилсан гэв

Монгол Улсын 3.5 сая хүн амын 1.2 сая нь хүүхэд. “Өнгөрсөн хугацаанд хүүхдийн асуудлыг хаалганы гадна орхиж, хүүхдийн гэсэн тодотголтой бүх байгууллагыг хувьчилсан. Нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүчирхийлэл нь хүний хөгжлийн суурь асуудлыг орхигдуулснаас үүдэлтэй байна” хэмээн Монгол Улсад хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх уулзалтын үеэр танилцууллаа. Гэр…
-
Эрүү шүүлтээс хэрхэн сэргийлэхийг цагдаа нарт зааж байна

Цагдаагийн байгууллагаас Хүний эрхийн үндэсний комистой хамтран Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагаас энэхүү сургалтыг албан ёсоор өнөөдөр (2025.09.23) эхэллээ. Тус сургалтыг нээж Монгол Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор Я.Цэлмэн, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Николь…
-
2075 он руу цаг хугацааны бортого илгээх гэж байна

Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 100 жилийн ой тохиож байна. Тус сургуулийнхан ойгоороо олон ажил зохион байгуулж буй аж. Үүнээс хамгийн сонирхолтой нь 2075 он руу илгээх цаг хугацааны бортого юм. Одоогийн багш, сурагчид өнгөрсөн болон өнөөдрийн түүхээ бичиж, тусгайлан бэлтгэсэн хайрцагт хийж, битүүмжилнэ. Ингээд сургуулийн хашаан дотор газарт булах аж. 2075 он руу цаг хугацааны бортого илгээх ёслол 9 дүгээр сарын 27-ны бямба…
-
Загастайн давааны авто замын 1 урсгалыг нээлээ

Завхан аймгийн Улиастай сумын арын Загастайн даваанд 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө цас орж, уг даваа хаагдсан. “Завхан-Азза” ХХК, Улиастай сумын хот тохижилт, үйлчилгээний албаны ажиллагсад Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 30 км, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 20 км, нийт 50 км замын цасыг цэвэрлэн, Загастайн давааны замын зорчих хэсгийг нээж байна. Өнөөдрийн байдлаар уг замын нэг чигийн урсгалыг…