-
Хүүхдийн мөр биш болохыг тогтоожээ

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хүүг хайж буй ар гэрийнхэн нь 9 дүгээр сарын 20-ны өдөр хүүхдийн мөр байх магадлалтай мөр олж, зургийг нь гар утсаараа аван, Хээрийн штабт авчирч, холбогдох хүмүүст үзүүлсэн байна. Тухайн мөр байсан газарт тус аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөнхжаргал, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Мөнхбаатар нараар ахлуулсан…
-
Танилц: Эрдэнэтийн сурагчдын үдийн хоол

Орхон аймагт төрийн өмчийн 17 сургуульд нийт 24.800 сурагч суралцаж байна. Тэдний 11.350 нь “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж, 5 өдрийн 4-т нь иж бүрдэл халуун хоол, 1 өдөр иж бүрдэл цагаан хоол иддэг гэнэ. Тус аймгийн сургуулиуд гал тогоогоо бусдад түрээслүүлэхээ больж, сургуулийн захирлууд “Үдийн хоол”-ыг хариуцдаг болжээ. Үүний үр дүнд хоолны илчлэг 20-30%-аар нэмэгдсэн…
-
БНСУ-д ажиллаж байгаа иргэдийн асуудлаар ярилцлаа

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн асуудлаар хоёр тал цахим уулзалт хийлээ. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам болон БНСУ дахь хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй ярилцав. Энэхүү цахим уулзалтаар талууд харилцан ойлголцлын санамж бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах санал, хөдөлмөрийн гэрээт ажилтны хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн маргаан зөрчлийн асуудал ба шийдвэрлэлтийн талаар ярилцлаа. Хөдөлмөрийн гэрээний…
-
Та алга болсон хүүгийн ээжийг буруутгаж байгаа бол сэтгэлзүйчид хандаарай

Сүүлийн нэг сар, бүр тодруулбал сүүлийн 14 хоногт нийгмийг цочроосон сөрөг мэдээлэл ихээхэн тархаж, багагүй айдас түгшүүр төрүүлээд байна. Эдгээр хэргийн дуулиан намдаагүй байхад хоёр настай хүү алга болж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Гэтэл нийгмийн сүлжээгээр эцэг эхийг нь буруутгах, цагдаагийн ажилтнуудад үл итгэх сөрөг мэдээлэл гарах болов. Эдгээр бараан мэдээлэл нийгмийн, хувь…
-
Хангайн бүсэд АШУҮИС-ийн цогцолбор нээлтээ хийлээ

Архангай аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль 2025-2026 оны шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин байрыг шинэчлэн ашигласнаар тус сургуулийг байгуулах санаачилга бодит ажил болж, Архангай аймагт сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор албан ёсоор байгуулагдлаа.Хангайн бүсийн АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор нь 7…
-
Алга болсон хүүг хайхад могойн нүдэн дуран ашиглаж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг өчигдөр /2025.09.22/ хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шөнөдөө дулаан мэдрэгчтэй дроноор хайжээ. Өнөө өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлж, эрэлч ноход, дулаан мэдрэгчтэй дрон ашиглаж байна. Мөн нурангиас хүн эрэхэд ашигладаг могойн нүдэн дуран гэх төхөөрөмжөөр амьтны нүх, хад асганы зай завсар, модны хонгил зэргийг…
-
25 настай эмэгтэй 3 настай охины хамт шатаж нас баржээ

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймрийн дуудлага ихсэж байна. Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт өчигдөр 19:42 цагт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 5 ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн, зэрэгцээ барьсан иргэн А-гийн 5 ханатай…
-
Улаан тайгын нууцаас

Улаан тайгын байгаль хамгаалагчид намар бүр тайгын гүнд эргүүл хийдэг. Энэ удаад тэд Хөгийн гол, Бусын гол, Мөрөнгийн гол, Харбус, Жошим, Харганын эх орчимд 3 хэсэгт хуваагдан, хяналт шалгалтаар явж байна. 2024 оны намар Бус, Мөрөнгийн чиглэлд тавьсан автомат камераа шалгаж, зураг, бичлэгийг нь хуулан авч, намар, өвлийн байрлал шилжүүлэх мониторинг судалгаа хийж буй аж.…
-
Загастайн даваанд 4 машин цасанд суужээ

Завхан аймгийн Улиастай сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд зорчиж явсан 4 машин өчигдөр Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дахь Загастайн даваанд цасанд суужээ. “Howo” загварын ачааны машин, 3 зорчигчтой “Prius” загварын суудлын машин, 2 зорчигчтой “Sai” загварын суудлын машин, 2 зорчигчтой “KIA Bongo-3” загварын ачааны машин цасанд суусан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн албан…
-
3 айлын байшин, гэр, хашаа, засварын газар усанд автав

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд өнгөрсөн шөнө орсон борооны улмаас 3 айл үерт автжээ. Эдгээр айлаас 9-р сарын 23-ны шөнийн 02:25, 04:48 цагт онцгой байдлын албанд дуудлага иржээ. Тус дүүрэгт 3 айлын байшин, гэр, хашаа, 8х20 метрийн хэмжээтэй машин засварын газар усанд автсан байна. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн албан хаагчид дуудлагаар очиж, үерийн усыг сорууллаа.