-
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

Хүй 7 худагт хурдан морьдын уралдаан эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өглөөний 05.00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос баруун тийш чиглэсэн замын хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байна. Хүй 7 худагт тээврийн хэрэгслүүдэд зориулсан тусгай зогсоолууд бэлтгэсэн. Гэхдээ зогсоол бүрд нэвтрэх эрхийн бичигтэй байж орох эрх үүсэх юм. Зогсоолын багтаамж хязгаартай учраас зөвхөн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нэвтрэх ёстойг…
-
Б.Баярсайхан: Айдастай хүүхдүүдийг хурдан морь унуулахгүй

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран Үндэсний их баяр наадамд хурдан морь унах хүүхдийн бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Бүртгэлийг долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Морины комиссын байранд оройн 21:00 цаг хүртэл хийнэ. Нэг өдөрт хоёр болон түүнээс дээш уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байхыг анхаарууллаа. Энэ талаар Хүүхэд гэр…
-
Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй 4 аварга зодоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Эдгээр бөхчүүдээс Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, С.Мөнхбат нарын аварга хүчит бөхчүүдээ манлайлан барилдах бол улсын арслан…
-
Он гарснаас хойш 15 унаач хүүхэд бэртэл авчээ

Энэ он гарснаас хойш 150 гаруй морин уралдаанд 3000 гаруй унаач хүүхэд бүртгүүлсэн байна. Улмаар 15 хүүхэд уралдааны үеэр хүнд болон хөнгөн гэмтэл авчээ. “Үндэсний их баяр наадмын хуульд тусгагдсанаар уралдаанч хүүхдийн насыг найм ба түүнээс дээш байхаар хуульд заасан. Уяач уралдаанч хүүхдийг стандартын хувцас хэрэгслээр бүрэн хангах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, даатгалд бүрэн…
-
Өнөөдөр Монгол Улсын төрийн далбааны өдөр

2008 оноос эхлэн Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж ирсэн. Энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монгол Улс одоогийн Төрийн…
-
Наадмын өдрүүдэд аадар бороо орно

Баяр, наадмын амралтын өдрүүдээр нийт нутгаар хур бороотой байх төлөвтэй байна. Өнөөдрөөс баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн…
-
Нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүрх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Энэ үеэр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо. Тэрээр…
-
Наадмаар эмнэлгүүд 24 цагаар ажиллана

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор аймаг нийслэлийн эрүүл мэндийн төвүүдийг ажиллуулахаар болоод байна. Тодруулбал нийслэл болон орон нутгийн чанартай үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлгүүд амралтгүйгээр ажиллах хуваарь гарчээ. Эмнэлгүүд долоодугаар сарын 10-15-ний өдрүүдэд 24 цагаар ажиллах юм.
-
Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв…
-
Г.Ганбаатар: Би багш нарын тэтгэмжийг хасах санал гаргаагүй, хурган дарга нарын хулгай хийх боломжийг хаасан

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Боловсролын сайдын багцад байсан 2.6 тэрбум төгрөгийг хассан. Энэ шийдвэрийн улмаас нийслэлийн хэмжээнд энэ онд тэтгэвэрт гарах 117 багш хуульд заасан нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүй болох нөхцөл үүссэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганбаатараас тодруулав. УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Багш…