-
ОБЕГ: Нийт түймрийн 70% нь хүний буруутай үйлдлээс болж гарч байна

Баяр, наадмын амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ОБЕГ, Экологийн цагдаагийн албанаас хамтран мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12 ой хээрийн түймэр гарснаас 300 гаруй алба хаагчид унтраахаар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт 28 удаагийн ой хээрийн түймэр гарсан бөгөөд Сэлэнгэ аймагт 24, Төв аймагт 2, Дархан-Уул аймагт 2 түймэр гарчээ. ОБЕГ-ын…
-
Наадмын өдрүүдээр ихэнх нутгаар ахиу хэмжээний бороо орно

Баяр, наадмын амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ЦУОШГ-аас мэдээлэл өглөө. Өчигдөр буюу 07-дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-34мм хур тунадас оржээ. Харин өнөөдөр өглөөний байдлаар говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орж байна. Тодруулбал…
-
Үерийн эрсдэлтэй бүсэд 1917 айл оршин сууж байна

Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр нийт 21 аймгийн 330 сумаас маш их эрсдэлтэй 19 сум байгаа бол нийслэлийн 7 дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 2174 байршилд 1917 айл өрхийн 7784 хүн ам байна. Харин улсын хэмжээнд нийт 12 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан 2 түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө…
-
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар тохижуулжээ

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайн засвар шинэчлэлт, тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ болон “Дабль пирамид констракшн” ХХК гүйцэтгэж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ зураг төслийг боловсруулж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавьж ажиллажээ. Төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг байгалийн…
-
УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийсэн. Тэгвэл өнөөдөр хаврын ээлжит чуулган хаалтаа хийх гэж байна. Хуралдаан өглөө 08.00 цагт эхэлсэн бөгөөд нийт 10 гаруй хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их…
-
“СӨХ-ноос явж байна” гэж гэрт нь нэвтэрч, гав зүүж дээрэмдсэн хэрэг Баянгол дүүрэгт гарчээ

“СӨХ-ноос явж байна” гэх нэрээр гэрт нь нэвтэрч, гарт нь гав зүүж дээрэмдсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, “Баянгол дүүргийн … дугаар хорооны орон сууцанд намайг гаднаас цоожилчихлоо тагтаар чинь дамжаад гарья” гэх дуудлага мэдээлэл энэ оны долоодугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайн дуудлагыг шалгахад иргэнийг гэртээ ганцаараа байх үед нь…
-
Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчид 11 сувиллаас үйлчилгээ авах боломжтой

НДЕГ-аас даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэх хүрээнд сэргээн засах төв болон сувиллын сонгон шалгаруулалтыг 2025 онд хоёр удаа зохион байгуулж нийт 11 сувилалтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэснээр хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчид үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа юм. Дараах нэр бүхий 11…
-
Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэвэл холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2024 онд үндсэн есөн чиг үүргийг дүүргүүд рүү шилжүүлжээ. Тодруулбал, хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөл олгох, нохой, муур устгал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа тохижилт, гэрэлтүүлэг, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламж, зар сурталчилгааны самбарын зөвшөөрөлтэй холбогдох чиг үүргүүд дүүргүүдэд шилжсэн. Үндэсний их…
-
Сүүлийн 21 жилийн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсэн байна

Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Улсын нөөцийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх П.Оюунчимэг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, даргын зөвлөлийн гишүүд болон үе, үеийн ажилтан, алба хаагчид оролцсон юм. Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан илгээсэн мэндчилгээндээ “Монгол Улсын…
-
“Урт цагаан”-ы цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Тэгвэл цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дуусч, өнөөдөр /2025.07.08/ нээлтээ хийх юм байна. Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын зураг төслийн…