Category: Нийгэм

  • Дэлхийн хамгийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэн Гиннессийн номд бүртгэгджээ

    Дэлхийн хамгийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэн Гиннессийн номд бүртгэгджээ

    Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэнгийн амжилтыг Японы нэгэн цэцэрлэгт хүрээлэн тогтоож, Гиннессийн дээд амжилтын батламжаа гардаж авсан байна. Уг цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахын тулд өлмий дээрээ зогсч чаддаг байх ёстой гэнэ. Ердөө дөрөвхөн хуудас цаасыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй энэхүү цэцэрлэгт хүрээлэн Японы нийслэл Токио хотоос баруун өмнө зүгт 110 км-т орших, Шизүока мужийн…

  • Төрийн болон орон нутгийн 35 музей үзэгчдэд үнэгүй үйлчилж эхэллээ

    Төрийн болон орон нутгийн 35 музей үзэгчдэд үнэгүй үйлчилж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан, хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн 3 дугаар сарын эхний долоо хоногт Цагаан сарын баяр…

  • Тэргүүн их хамба Д.Жавзандорж насны авшиг хүртээх ном хурна

    Тэргүүн их хамба Д.Жавзандорж насны авшиг хүртээх ном хурна

    Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж олон нийтэд зориулсан номын айлдвараа шинийн 9-нд буюу маргааш айлдана. Номын айлдвар нь хоёр хэсгээс бүрдэж байгааг мэдээлсэн. Эхний хэсэг нь бурхан багшийн цадиг намтрыг айлдана. Дараа нь насны авшиг хүртээнэ. Насны авшиг хүртэх үед нас уртасдаг гэж үздэг тул эрт дээр үеэс насны авшиг айлдаж ирсэн уламжлалтай. Шинийн…

  • Асаргаа шаардлагатай иргэдийн “амьд явах эрх” сайхан сэтгэлтнүүдийн нуруун дээр дэнжигнэж явна

    Асаргаа шаардлагатай иргэдийн “амьд явах эрх” сайхан сэтгэлтнүүдийн нуруун дээр дэнжигнэж явна

    Сүүлийн жилүүдэд ажиллаж хөдөлмөрлөх хүн олдохгүйн зовлонг улс нийтээрээ мэдрэх болсон. Тэгвэл ажиллах хүчний тоонд бодитой нөлөөлөгч том хүчин зүйлсийг бид мартаж орхигдуулсаар ирсэн гэвэл та итгэх үү? Хүн амын тэн хагасыг, зарим аймаг суманд талаас ч илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээ эрчүүдийнхээс хэтэрхий бага байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн хүйсийн онцлогтой шууд…

  • Англи хэлний уран илтгэлийн улсын тэмцээн эхлэх гэж байна

    Англи хэлний уран илтгэлийн улсын тэмцээн эхлэх гэж байна

    Англи хэлний үндэсний нээлттэй уран илтгэлийн улсын тэмцээн эхлэх гэж байна. “The English Speaking Union Mongolia” байгууллагаас 24 дэх жилдээ зохион байгуулж буй энэ тэмцээнд 16-20 настай Монгол Улсын иргэд оролцох боломжтой. Оролцохыг хүсэгчид 3 дугаар сарын 7-ны өдрийн дотор амжиж бүртгүүлээрэй! Ялагч нь 5 дугаар сард Лондонд болох Олон улсын нээлттэй уран илтгэлийн тэмцээнд…

  • Өнөөдөр Чингис хааны шүтээн хөргийг зална

    Өнөөдөр Чингис хааны шүтээн хөргийг зална

    Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг залах ёслол өнөөдөр Гандантэнчэнлин хийдэд болно. XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн хаврын билэгт өдрүүдийн нэгд тооцогддог шинийн 8-ны өдөр Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хөрөг залах хүндэтгэлийн ёслол 15:00 цагт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд зохион байгуулагдана. Ёслолын ажиллагааг…

  • Мөрөн-Булганы замд шар усны үер буужээ

    Мөрөн-Булганы замд шар усны үер буужээ

    Мөрөн-Булган чиглэлийн А0902 авто зам дагуу Их-Уул сумаас 16 дахь км, Тариалан сумаас 15 дахь км-т өчигдөр шар усны үер буулаа. Цагдаагийн албан хаагчид замын хөдөлгөөнийг зохицуулан, “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн ажилчид шар усыг зайлуулж, уг зам дээр тогтсон шороо, чулууг цэвэрлэж байна. Энэ чиглэлд хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно уу!

  • Агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд 95 мянган айлыг дулаалгын төсөлд хамруулна

    Агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд 95 мянган айлыг дулаалгын төсөлд хамруулна

    Өнгөрсөн нэгдүгээр сард нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга…

  • Англид 2000 жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн дүр төрхийг бүтээжээ

    Англид 2000 жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн дүр төрхийг бүтээжээ

    Английн Дорсетэд 2000 орчим жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн гавлын яс болон бусад яс, үлдэгдлийг ашиглан тухайн эмэгтэйн дүр төрх, нүүр царайг эрдэмтэд бүтээжээ. 2000 жилийн өмнө амьдарч байсан залуу бүсгүйн үлдэгдлийг анх 2000 онд Дорсет мужийн Киммеридж тохойн ойролцоогоос олж байсан байна. Борнмутын их сургуулийн био-археологийн магистрант Амбер Маннингаар ахлуулсан баг манай эриний нэгдүгээр…

  • ГССҮТ: Сар шинийн өдрүүдэд 690 хүүхэд гэмтлийн улмаас тусламж үйлчилгээ авчээ

    ГССҮТ: Сар шинийн өдрүүдэд 690 хүүхэд гэмтлийн улмаас тусламж үйлчилгээ авчээ

    Сар шинийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 01-нээс 06-ныг хүртэлх 5 хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1979 иргэн тусламж үйлчилгээ авчээ. Нийт үйлчлүүлэгчдийн 690 /34.9%/ нь 0-18 насны хүүхэд байна.Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй…