-
Азийн хөгжлийн банктай аялал жуулчлалын салбарт хамтарна

АХБ-ны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар төсөл хэрэгжүүлэгч талууд уулзлаа. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгчийн үүргийг түр орлогч Чандра Мохан Ароротой уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Уулзалтаар:
-
Гаалийн 36 байцаагчийг АТГ-аас шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн 36 улсын байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,…
-
Дугааргүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол 25.000 төгрөгөөр торгоно

Улсын дугааргүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч нарын зөрчлийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна. Ийм зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төв зөвлөлөө.
-
Тоглоомын хандивын аяныг эхлүүлжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 36-р хорооноос тоглоомын хандивын аян өрнүүлэхээр болжээ. Хүүхдүүдийнхээ тоглодоггүй болон шинэ тоглоом зэргийг дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд хандивлах боломжтой. Мөн хүүхдийн хувцаснууд хандивлаж болох юм. Хандивыг Баянзүрх дүүргийн 36-р хорооны байранд 5-р сарын 27-ныг хүртэл хүлээн авах аж.
-
Цэрэг амиа алдсан 339-р ангийн удирлагуудыг ажлаас нь чөлөөлж болзошгүй

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339-р ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан байж болзошгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл 339-р ангийн Штабын дарга, дэд хурандаа Б.Энхбаярын зүгээс уг асуудалтай холбогдуулан мэдээлэл өгөхдөө “Ажлын цаг дууссан байсан. Энэ асуудлыг Баянхонгор аймгийн цагдаагийн газар шалгаж байна” гэлээ.…
-
Адууны түүхий эдийг их хэмжээгээр хил давуулсан байж болзошгүй тохиолдол гарчээ

Өнгөрөгч 4-р сарын 8-нд Өвөрмонголтой хиллэдэг Ганцмод боомтоор монголын талаас Хятад руу хууль бусаар адууны шир, адууны гэдэс дотор, агат чулуу зэргийг их хэмжээгээр хил нэвтрүүлэх гэж байгаад баригджээ. Ойролцоогоор 9,8 тонны хэмжээтэй хууль бус эд зүйлсийг хураан авсан нь сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй томоохон зөрчлийн тоонд зүй ёсоор багтаж байгааг БНХАУ-ын Гаалийн хяналтын албанаас мэдэгджээ.…
-
Гар хөл, амны өвчний тархалт нэмэгдэж байгааг анхаарууллаа

Сүүлийн өдрүүдэд гар хөл, амны өвчин нэмэгдэх болсон талаар ХӨСҮТ-ээс анхаарууллаа. Тэр дундаа халдварын тархалт бага насны хүүхдүүдийн дунд нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс тав дахин өссөн байна. Энэхүү өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг. Ялангуяа цэцэрлэг, сургууль зэрэг олон хүүхэд бужигнасан орчинд амархан тархдаг онцлогтой. Гар, хөл, амны өвчин нь бохир гар, агаарын зам, шүлс, хамар…
-
4-р сард явган гарц дээр гарсан ослын улмаас 12 хүний амь хохирчээ

Тээврийн прокурорын газраас 4-р сарын байдлаар хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 хэрэг нь явган хүний гарц дээр гарсан зам тээврийн осол байна. Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 4 хүний эрүүл мэндэд хөнгөн, 59 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 28 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 12 хүний амь нас хохирчээ.…
-
Ногдол ашгийг өвлөж авах заавартай танилц

Засгийн газраас нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийнх нь ногдол ашгийг нөхөж олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл 6-р сарын 1-нээс буюу ирэх даваа гарагт 1072 хувьцааны ногдол ашгийг нас барсан иргэдийн ар гэрийнхэнд өвлүүлж эхлэх юм. Ногдол ашиг өвлүүлэхэд 2011 оны 3-р сарын 31-ний өдрөөс хойш хугацаанд нас барсан иргэдийн ар гэрийнхэн хамаарна. Харин 2023…
-
“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол 5-р сарын 25-нд эхэлнэ

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч “Эхийн алдар” одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол 5-р сарын 25-нд эхэлнэ. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг нэг өдөр хүлээн авч одонг нь гардуулна. Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол…