-
Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас баржээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.05-11/ нийслэлийн 6 дүүрэг, 13 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 118 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Үүнээс Өмнөговь аймагт энэ сарын 9-нд үер буусны улмаас тус аймгийн Онцгой байдлын газарт нийт 69 дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амийг аварлаа. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн…
-
Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээг үе шаттай нэвтрүүлж, нутагшуулах ажил урагшилж байна

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчнийг оношилж эмчилдэг болох бөгөөд энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар энэ ондоо багтан өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 12 үндэсний багийг чадавхжуулахаар боллоо. Үндэсний багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг суралцах хугацаанд…
-
Таван жил гацсан 5-р сургуулийн өртгөтгөлийн барилгын шалыг хийх төсөв байхгүй гэв

Жил бүр сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж дутагдалтай асуудал хөндөгддөг. Он дамжин ашиглалтад ороогүй сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжаас үүдэн хүүхдийн сурч, боловсрох эрх зөрчигдсөөр ирсэн. Үүний нэгэн тод жишээг Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургуулийн өргөтгөлийн барилга байгууламж. 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүй таван жилийн нүүрийг үзэж байгаад эцэг эхчүүд болон сургуулийн удирдлагууд гомдолтой байгаа юм. Энэ хичээлийн…
-
“Тунгалаг тамир” роман франц хэл дээр хэвлэгдлээ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эв нэгдлийг нягтруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг утга зохиолыг хөгжүүлэх зорилтын хүрээнд монголын утга зохиолын бүтээлийг гадаад орнуудад хэвлэж, үндэсний утга зохиолоор дамжуулан Монгол Улсыг сурталчлах ажлууд хийгдэж байна. XX зууны шилдэг…
-
Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна

Он гарсаар наймдугаар сарын 09-ний байдлаар нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 43 суманд нийт 98 усны осол бүртгэгдэж, 85 иргэн амь насаа алдсан байна. Гол, ус, нууранд амь насаа алдсан иргэдийн 71 нь том хүн, 14 нь хүүхэд байгаа юм. Аялал, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд иргэн та бүхэн гол, усны ойролцоо амарч зугаалахдаа…
-
Сурагчдын даалгаврын ачаалал өдөрт 20 минутаас хэтрэхгүй болно

Сургуулийн Өмнөх Боловсрол, Ерөнхий Боловсролын Сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах багийн ажлын нээлт өнөөдөр боллоо. Энэ талаар боловсролын салбарт хийгдэх зарим ажлуудын талаар Боловсролын сайд П.Наранбаяр олон нийтэд хандан мэдээлэл өглөө. П.Наранбаяр: Сурах бичгийг QR кодтой болгож шинэчилнэ “10 жилийн өмнө” Цөм” хөтөлбөр хэрэгжиж байхад хиймэл оюун ухааны асуудал хөндөгддөг байсан. Тэгвэл өнөөдөр өдөр тутмын асуудал…
-
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа шинжилгээний ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 онд ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Өнгөрсөн онд олон улсын зөвлөх үйлчилгээ авч ерөнхий төлөвлөгөөнд…
-
5-р сургуулийн өргөтгөлийн барилгыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулна гэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажил, ашиглалтад орж амжаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлын талаар хэлэлцлээ. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль 87 цэцэрлэг, 6 спорт заалын барилгын ажил үргэлжилж байна. Зураг төсөлд шинэчлэн магадлал…
-
Нэгдүгээр ангид элсэн суралцах 77.285 хүүхэд байна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас эхлэн e-Mongolia платформоор явагдана. Энэ жил зургаан нас хүрч байгаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдүүдийг бүртгэхээр бэлтгээд байгаа юм. Бүртгэл наймдугаар сарын 12-25-ны хооронд үргэлжилнэ. Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр…
-
66 мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 27.690 суралцагч элсүүлнэ

2024-2025 оны хичээлийн жилд 66 мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 27.690 суралцагч элсүүлэхээр төлөвлөжээ. Засгийн газрын 2023 оны А/306 тогтоолоор Орхон, Дархан-Уул, Дорнод аймаг дахь мэргэжлийн боловсролын сургуулиудыг нэгтгэн, политехник коллеж болгосон байна. Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Улаанбаатар дахь зарим мэргэжлийн боловсролын сургуулийг их, дээд сургуулийн харьяа болгон өргөжүүлж, суралцагч дэвшин суралцах нөхцөл бүрдүүлжээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны…