-
Асгарсан түлшийг саармагжуулж, бохирдсон хөрсийг хуулжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээвэрлэж явсан ачааны машин онхолдсон. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн албан хаагчдыг очиход, “Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож, 16 тонн дизель түлш асгарсан байжээ. Тухайн тээврийн хэрэгслийн…
-
Тэс голын хөндийгөөр -48 градус хүйтэн хоножээ

Баруун, төв, говийн нутгаар өчигдөр өдөр /2025.01.15/ 1-16 градусаар хүйтэрлээ. Өдөртөө хамгийн хүйтэрсэн газар нь Увс аймгийн Тэс сум болов. Энд -33 градус байжээ. Шөнөдөө хүйтний эрч чангарч, Монгол орны нийт нутгаар 1-26 градусаар нэмж хүйтрэв. Увс нуур, Дархадын хотгор, Байдраг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -38-48 градус хүйтэн…
-
Нийтийн байрны 12 оршин суугч угаартжээ

Нийтийн байрны 12 оршин суугч угаарын хийд хорджээ. Тухайн байрыг нүүрс түлэх, цахилгаанаар халаах гэсэн хосолсон аргаар халаадаг байсан аж. Үүнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран Сүхбаатар, Баянзүрх дүүрэг дэх гэр хорооллын айл өрхүүдээр орж, угаар мэдрэгч, зуухыг нь шалган, шаардлагатай зөвлөгөө өгчээ. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 150 мянга…
-
Сурагчдыг сүү хөтөлбөрт хамруулахаар хотын дарга “Харүмафүжи сүүний ферм”-ээс туршлага судлав

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна. Тус хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтрах юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Харүмафүжи сүүний ферм”-тэй танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Хотын дарга Х.Нямбаатар…
-
2 настай хүүхэд сэтгэцийн эм уусны улмаас хордож, нас баржээ

ЭХЭМҮТ-д 2020-2025 оны хооронд цочмог хордлогын улмаас хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдэд дүн шинжилгээ хийжээ. Дүн шинжилгээгээр хордлогын шалтгаант эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан хүүхдүүдийн 67 хувь нь эмэнд хордсон бол үлдсэн хувь нь угаарын хий, химийн бодисонд хорсон байна. Эмийн хордлогын тухайд хүүхдүүд D витамин нэг дор олныг уух явдал гарч байна. Даралт, зүрхний болон өвчин…
-
Шатахуун тээвэрлэж явсан ачааны машин онхолдож, 16 тонн дизель түлш асгарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээвэрлэж явсан ачааны машин онхолдсон тухай дуудлага нэгдүгээр сарын 15-ны 21:09 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Уг дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Б-гийн “Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож, 16 тонн дизель…
-
Бурханхалдун явах замд тэмдэг байрлууллаа

Бурханхалдун хайрханд бараалхагч иргэдийн хөдөлгөөн өвөл эрс нэмэгдэж, морь унуулдаг нутгийн иргэд, машинтай очсон иргэд 1 дор бөөгнөрдөг. Үүний улмаас байгаль орчинд үүссэн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор морь унуулах иргэдийг Богдын голын эрэгт, машинтай иргэдийг Доод овооны баруун талбайд байрлуулахаар тогтоож өгчээ. Уг газарт тэмдэг байрлуулах, зам дагуу хог хаягдлыг түүж цэвэрлэх ажлыг Төв аймгийн…
-
“Е-Mongolia”-гаар дамжуулан, битүүний өдөр амрах эсэх санал авч байна

Энэ жилийн тухайд Цагаан сарын баярын эхний 3 өдөр лхагва, пүрэв, баасан гарагт таарч буй. Харин 2-р сарын 17-нд битүүн. Энэ нь ажлын өдөр таарч байгаа юм. Иймд 2-р сарын 17-ны өдрийг 2-р сарын 28-ны амралтын өдөрт шилжүүлэн ажиллах талаарх иргэдийн саналыг “Е-Mongolia” системээр авч эхэлжээ. Санал асуулга 2026.01.20-ны өдөр 23:59 цагт хаагдах юм байна.…
-
Нийтийн тээврийн Ч:42Б чиглэлд “Ирээдүй хотхон” зогсоолыг шинээр нэмлээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4-3, 4-р хороолол-Гандан” чиглэлийн замналд “Ирээдүй хотхон” /урд/, “Ирээдүй хотхон” /хойд/ зогсоолыг шинээр нэмлээ. “Ингэснээр Ирээдүй хотхон зогсоолд Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4-3, 4-р хороолол-Гандан”, Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн хоёр чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсдог боллоо. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн…
-
Монгол бичгээр чулуун зүмбэрээр товойлгон сийлжээ

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” уралдааны шилдгүүдээ өчигдөр тодруулав. Монголын уран зургийн галерейн гуравдугаар давхарт очиход үзэгчдийн цуваа тасрахгүй, танхим олны хөлд дарагдсан байв. Цагаан хананд нямбайлан бичсэн босоо бичгээ жаазалж, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг эгнүүлэн өлгөжээ. Үзэсгэлэнгийн танхимын хананд өлгөсөн олон бүтээл дундаас нэгэн бүтээл анхаарлыг хамгийн…