-
Цахим сүлжээнд групп үүсгэн бусдыг дээрэлхэж, эрүүл мэндэд нь халдах тохиолдол түгээмэл байна

Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 1135, энэ оны эхний 03 сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирчээ. Өнгөрсөн 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 258…
-
“Чингис хаан”, “Капитал” банкаар 3.3 тэрбум төгрөг төлүүлээд байна

Нийгмийн даатгалын ерөнхий газар “Чингис хаан”, “Капитал” банканд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулаад алдсан. Уг өрийг барагдуулах ажлыг 2025 онд эрчимжүүлсэн. 2026 он гарсаар уг хоёр банкнаас авах өр төлбөрийг төлүүлэх ажлын хүрээнд хууль хяналтын болон бусад байгууллагатай хамтран ажилласнаар 3.3 тэрбум төгрөг төлүүлээд байна.
-
Орон нутгийн автозамд халтиргаа үүсжээ

Цас орсны улмаас орон нутгийн автозамд халтиргаа үүсээд байна. Тодруулбал, Төв аймгийн Баяндаваа, мөн Сайншанд-Улаанбаатар чиглэлийн автозам, А0101 дугаартай Улаанбаатар- Чойр чиглэлийн хатуу хучилттай автозам, Улаанбаатар- Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт халтиргаа үүсээд байна. Автозам хариуцагч компаниудын зүгээс замын зорчих хэсэгт давс цацаж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
-
Сумын сурагчид ЭЕШ-д цахимаар оролцдог болно

Энэ сарын 10-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд 35 хүүхэд тээвэрлэж явсан автобус, “Toyota Harrier” маркийн автомашинтай мөргөлсөн. Ослын улмаас хүн нас баржээ. Автобус 35 зорчигчтой явсан бөгөөд Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд суулгасан байжээ. Энэ асуудалтай холбогдуулан Боловсролын сайдын зүгээс элсэлтийн ерөнхий…
-
Өнөөдөр төвийн 4, алслагдсан 2 дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Нийслэлд 4 дүүрэг, алслагдсан 2 дүүрэгт 09:00-19:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлах юм. цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орж болзошгүй. Ийм тохиолдолд гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх аж.
-
Өнөөдрөөс нөөцийн махыг бүх сүлжээ дэлгүүрээр худалдана

Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулж есөн ААН 5,016 тонн хонь, үхрийн махыг нөөцөлж, өнгөрсөн хоёрдугаар сард худалдаанд гаргаснаас хойш 3,000 орчим тонн үлджээ. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт үнийг нэмсэн нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэлнэ. Ингэснээр нөөцийн мах худалдах цэгийг 600 орчим болгох аж. Харин өргөтгөсөн худалдаа буюу хонины махыг гулуузаар зарахгүй…
-
Хаан банкны нэр, логог ашиглан иргэдийг залилж байна

Сүүлийн үед банкны нэр, лого ашиглан “урамшуулал”, “санал асуулга” гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлж, хуурамч линкээр дамжуулан дансны нууц мэдээллийг авч, мөнгийг нь залилан авах гэмт хэрэг нэмэгдэж байна. Иймд,
-
Д.Рэгдэл: Ж.Гүррагчаа 3 орос нисгэгчийг сансарт борцтой шөлөөр дайлсан юм

Хүн төрөлхтөн сансарт ниссэний 65, монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой тохиож байна. Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын нисэгч В.А.Жанибеков нар 1981.03.22-ны 14:58 цагт Байконур дахь Сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз 39” хөлгөөр сансарт хөөрсөн түүхтэй. Тэд “Союз 39” хөлгөө “Салют 6” сансрын станцтай холбож, 7 хоног 20 цаг 42 минутыг сансарт өнгөрөөжээ. Энэ хугацаанд тэд Дэлхийг 124…
-
Олон улсын сансрын нисэгчдийн өдөр тохиов

1961.04.12-ны өдөр ЗХУ-ын иргэн Юрий Алексеевич Гагарин Байконур буудлаас “Восток-1” хөлгөөр сансарт 108 минут нисэж, эсэн мэнд газардсан.Энэ түүхэн үйл явдлыг тохиолдуулан 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей уг өдрийг Олон улсын сансрын нисэгчдийн өдөр гэж зарлажээ.
-
Г.Отгонбаатар: Станцын үнс Дарханыг сааралтууллаа

“Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үнсэн далангийн үнс салхинд хийсэж, орчныг бохирдуулж байна. Сүүлийн хэдэн өдрийн салхинд уг үнс хийсэж, Дархан хотыг нөмөрчээ. Уг асуудлыг Дархан-Уул аймгийн Байгаль орчны газар, Дархан хотын Захирагчийн ажлын алба газар дээр нь шалгаж, үнсэн даланг яаралтай хөрсөөр хучуулж эхэллээ. Үүний дагуу “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК, гүйцэтгэгч компани хамтран…