Category: Нийгэм

  • Скүүтер, мопедоо хураая!

    Скүүтер, мопедоо хураая!

    Зам, талбайд халтиргаа үүссэнээс скүүтер, мопедыг түрээслэх иргэд халтирч унах тохиолдол гарч байна. Харин түрээслэгч компанийн ажилтнууд одоогоор скүүтер, мопедыг үйлчилгээнээс татах чиглэл ирээгүй байгааг онцоллоо. Сүхбаатарын талбай орчмоор алхах хүмүүс халтирч, унаж бүдчин алхана. Энэ нь өнөөдөр орж буй цаснаар зам талбай гөлийж, аль хэдийнэ халтиргаа үүссэнийг харуулж буй. Явган хүн алхахад хүртэл бэрхшээлтэй…

  • Багш нар сурагчдаа тарааж, сургуульдаа суулт зарлав

    Багш нар сурагчдаа тарааж, сургуульдаа суулт зарлав

    Багш нарын ажил хаялт 21 аймагт өнөөдөр зэрэг эхэлж байна. Багш нар сурагчдаа тараасан. Өөрсдөө ажил дээрээ очиж, анги танхимдаа суун, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна. 15-р сургууль 122-р сургууль 137-р сургууль Сонгинохайрхан дүүргийн багш нар 24-р сургууль 23-р сургууль Дорнод аймагт багш нар ажилт хаялт зарлаагүй бололтой. Орхон аймгийн 24 сургуулиас 4 нь ажилт…

  • Хөгжлийн бэрхшээлтэй хоригдлын өрөөг тохижууллаа

    Хөгжлийн бэрхшээлтэй хоригдлын өрөөг тохижууллаа

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил”-ийн хүрээнд Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөгжлийн бэрхшээлтэй хоригдол, баривчлагдсан этгээдийн өрөөг тохижуулжээ. Орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн санхүүжилтээр Цагдан хорих, Баривчлах байранд хөгжлийн бэрхшээлтэй хүний өрөөг шинээр тохижуулан, ашиглалтад орууллаа. Тус өрөөг бүрэн тохижуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүний…

  • Хатгалын цас хүнтэй чацуу болоод байна

    Хатгалын цас хүнтэй чацуу болоод байна

    Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт орших Хөвсгөл нуурын хойд эргээр 10-р сарын 12-ноос хойш цас 3 хоног үргэлжлэн орлоо. Үүний улмаас цасны зузаан зарим газарт хүнтэй чацуу болоод байна. Харуулзанги, Хирвэстэг, Онголог, Хясаа зэрэг газарт цасны зузаан 150-160 см хүрчээ. Энэ бол намхан хүнтэй чацуу, хүүхэд далд орохоор гэсэн үг юм. Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар…

  • Танилц: Зудын урьдчилсан төлөв

    Танилц: Зудын урьдчилсан төлөв

    Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргалаа.  Зудын урьдчилсан төлөвийн…

  • Хэвлэлийн хурлаар биш, хэлэлцээний ширээний ард асуудлаа яриагүйгээс болж, багш нар ажил хаялаа

    Хэвлэлийн хурлаар биш, хэлэлцээний ширээний ард асуудлаа яриагүйгээс болж, багш нар ажил хаялаа

    Багш нар өнөөдрөөс эхлэн ажил хаяж байна. Улс орон даяар суурь боловсрол олгодог төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн бүх багш нар цалингаа “3,5 саяд хүргэ” гэж шаардан, ажил хаялаа. Тэдний ажил хаялтыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зохион байгуулж байгаа юм. Багш нарын цалинг нэмэх асуудлыг Засгийн газар “Эдийн засаг хүнд байгаа. Мөнгө байхгүй” гэдэг шалтгаанаар биелүүлэх…

  • Солонготын давааны замын цас, мөсийг хусан, шороо асгаж байна

    Солонготын давааны замын цас, мөсийг хусан, шороо асгаж байна

    Солонготын даваан дээрх замын зорчих хэсгийн цас, мөсийг хусан, замын 2 талаар овоолго шороо асгаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалаа. 2025.10.15 өдөр 23 цагийн байдлаар Солонготын давааны замын зорчих хэсэгт гулгаа үүсэж, том оврын автомашин зорчих боломжгүй болсон байв. Үүнийг хэвийн болгохоор “Гранд макро” компаниас 5 техник, 19 ажилтан, Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 6…

  • Жанхайд 23 иргэн цасанд боогджээ

    Жанхайд 23 иргэн цасанд боогджээ

    Хөвсгөл аймгийн Хатгал сумын Жанхай чиглэлд цасны зузаан 1 метр 30 см, гуу жалгандаа 1 метр 50 см хүрлээ. Тус сумын Онцгой комисс малчдаа нүүлгэн шилжүүлэх зам гаргаж байна. Жанхайд цас их орсны улмаас 23 иргэн цасанд боогдсон байна. Одоогоор Хатгал Тосгоны захирагч А. Баттүшигээр ахлуулсан 15 хүн ЗИЛ 31 маркийн машинтай ажиллаж байна. Малчин…

  • Өвөлжөө, хаваржааны газрыг мэдээллийн санд бүртгэнэ

    Өвөлжөө, хаваржааны газрыг мэдээллийн санд бүртгэнэ

    Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажил 2019 онд эхэлсэн бөгөөд 2025 оны 10 дугаар сарын байдлаар 16 аймгийн 132 сум, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийж ажлын явц 40.7 хувьтай байна. Газар зүйн нэрийг улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийг тогтоох, түүхэн үйл явдлыг байршлаар нь тогтооно. Мөн төрсөн…

  • Энэтхэгт үйлдвэрлэсэн, ханиадны 3 янзын сиропоос хүнийг үхүүлэх хор илэрчээ

    Энэтхэгт үйлдвэрлэсэн, ханиадны 3 янзын сиропоос хүнийг үхүүлэх хор илэрчээ

    Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, ханиад томуу эмчлэх зориулалттай 3 төрлийн сироп хэлбэрийн эмэнд хүний эрүүл мэндэд аюултай хорт бодис байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарлалаа. “Sresan Pharmaceutical”, “Rednex Pharmaceuticals”, “Shape Pharma” компанид үйлдвэрлэсэн “COLDRIF”, “Respifresh TR”, “ReLife” гэдэг нэртэй сиропноос диэтиленгликоль (DEG) гэдэг хорт бодис илэрсэн тухай Энэтхэгийн Эмийн стандартын хяналтын төв байгууллага (CDSCO) 10 дугаар…