-
Зорчигчоо аваагүй, бүхээгтээ тамхи татсан гэх мэт зөрчил гаргасан 5 жолоочийг торгожээ

Нийслэл хотод нийтийн тээврийн 1160 орчим автобус үйлчилгээнд явж байгаа. Нийтийн тээвэр болон жолооч нартай холбоотой санал гомдлыг 70044040 дугаарын утсанд хүлээн авч буй. Тэгвэл эдгээр гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Энэ хүрээнд автобусны жолооч зогсоолоос зорчигчоо аваагүй, бүхээгтээ тамхи татсан, очих ёстой газраа хүрэлгүй зорчигчдоо буулгасан, жолооч муухай харьцдаг гэсэн иргэдийн…
-
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, 3,1 тэрбум төгрөгийн ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа

Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг ажиллуулан нэр бүхий есөн этгээдийг элсүүлж, тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээр этгээдүүд нь хууль бус үйл ажиллагаа явуулж, олсон мөнгөөрөө өндөр үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж…
-
Малчид, тээвэрчдийн анхааралд!

Өнөөдөр буюу 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар цасан шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Иймд малчид, иргэд, жолооч нарыг хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангаж, хувийн бэлтгэлээ сайтар бэлтгэж зорчихыг анхааруулж байна.
-
Ахмадууддаа Цагаан сар тэмдэглэхэд нь зориулж, хандив өргөхийг уриаллаа

XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн Цагаан сараар зорилтот бүлгийн ахмадууддаа туслахаар Сүхбаатар аймгийн болон Баруун-Урт сумын Ахмадын хороо хамтран, уриалга гаргалаа. Тус аймгийн сум, баг бүр багийнхаа ядруу ахмадуудад зориулан мөнгөн хандив өргөхийг уриалж, “1 иргэн 10.000 төгрөг” аян зарлав. Уг аяныг 1-р сарын 15-наас 2-р сарын 5-ны хооронд 20 хоног өрнүүлэх…
-
Байгаль бол өвөг дээдсээс өвлөсөн өмч биш, харин үр хойчоос зээлсэн баялаг

“Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдээр шалгарсан оюутан, сурагчдад өнөөдөр /2026.01.12/ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга П.Батбаатар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар шагнал гардууллаа. Монгол Улсын Үндсэн…
-
М.Болдбаатар: Нийслэлийн Татварын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн

Нийслэл, дүүргүүдийн Татварын хэлтсийн дарга нар ажлаа тасалж, Дубай руу аяллаар явсан гэх асуудлыг нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатараас тодрууллаа. Тэрбээр “Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Татварын ерөнхий газарт өглөө. Нийслэл, дүүргүүдийн татварын алба өнгөрсөн онд олон ажил хийж, гүйцэтгэсэн учраас нийслэлээс биднийг урамшуулсан байх гэж бодож байна. Мөн ийм нөхцөл байдалд хүргэсэндээ уучлал хүсье” гэлээ.
-
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Сүүлийн үед хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хайхрамжгүй байдал, хамгаалал дутмаг орчны талаарх ноцтой мэдээ, мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй гарч, олон нийтийн санаа зовнилыг төрүүлж байна. Энэ нь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, бодит дэмжлэг үзүүлэх шаардлага улам бүр нэмэгдсэнийг илтгэж байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан “Лантуун дохио” ТББ-аас хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрд гэрэл бэлэглэе” төсөл нь…
-
Монгол Улсын Үндсэн хуулийг брайль үсгээр хэвлэлээ

Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэддээ зориулж Монгол Улсын Үндсэн хуулийг брайль үсгээр хэвлэлээ. Брайль үсгээр хэвлэсэн Үндсэн хуулийн номын дээжийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын номын сангийн консерцумын төлөөлөлд УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр хүлээлгэн өглөө. Ингэснээр 11500 гаруй харааны, 10000 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэн харьяа дүүрэг, хууль тогтоомж сурталчлах төв, номын сан, салбар холбоондоо хандаж Үндсэн…
-
Нэг айлд дуудлагаар очихын тулд шатахуун, унаа бүх зардлаа өөрсдөө гаргадаг

Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо мал эмнэлгийн салбарын орон нутгийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах, төлөвлөгөөт санхүүжилтийг бүрэн олгохыг шаардан, өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал өрнүүлж эхэллээ. Энэ талаар Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг “Өнгөрсөн 2025 онд улс даяар хэрэгжүүлсэн төлөвлөгөөт дархлаажуулалтын ажлыг бүрэн гүйцэтгэсэн. Гэсэн ч уг ажлын санхүүжилтийн 60 хувийг одоог хүртэл авч…
-
Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хөнөөж улмаар оршуулгын нүхэнд булсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагын алба хаагчид 2025 оны зургаадугаар сарын 02-ноос 03-ныг шилжих шөнө иргэн Ө, Б нар нь Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оршуулгын газар /70 давхар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас иргэн Ө нь иргэн Б-ийн цээжин тус газар нь 1 удаа хутгалж, амь насыг…