Category: Нийгэм

  • Хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ сарын 19-нд олгоно

    Хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ сарын 19-нд олгоно

    Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас 2026 оны гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг гаргажээ. Уг хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 19-нд олгоно. Мөн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ сарын 12-нд, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 19-нд олгохоор төлөвлөжээ.

  • Жолооны сургалтууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг дүгнэнэ

    Жолооны сургалтууд  стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг дүгнэнэ

    Боловсролын үнэлгээний төв жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандартын шаардлага хангаж байгаа эсэх дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Тодруулбал, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт” хэрэгжүүлж байсан мэргэжлийн сургалттай холбоотой чиг үүрэг Боловсролын яамны эрхлэх асуудлын хүрээнд шилжсэнтэй холбогдуулан албан бичгээр Боловсролын үнэлгээний төвд дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэл өгчээ.…

  • Үндэсний бичгийн сургалт чанаргүй явагдаж байгааг 9-р ангийн сурагчдын унших чадвар нотоллоо

    Үндэсний бичгийн сургалт чанаргүй явагдаж байгааг 9-р ангийн сурагчдын унших чадвар нотоллоо

    2025 оноос эхэлж төрийн албаны бичиг хэрэг үндэсний бичгээр давхар хөтөлж явах хууль мөрдөгдөж эхэлсэн. Гэвч бүх нийтийн үндэсний бичгийн боловсрол хангалтгүй байгаагаас энэ хуулийн биелэлт төдийлөн сайн хангагдахгүй байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангиас эхлэн үндэсний бичгийн хичээл орж эхэлдэг. Үндэсний бичгийн хичээлийг 3 жил судалсан 9-р ангийнхнаас үндэсний бичгийн шалгалт, минутад хэдэн…

  • Чанга дуу авиа сонсох хугацаа 60 минутаас багагүй байснаар сонсгол бууралтаас сэргийлнэ

    Чанга дуу авиа сонсох хугацаа 60 минутаас багагүй байснаар сонсгол бууралтаас сэргийлнэ

    УГТЭ-ийн чих, хамар хоолойн тасагт жилд дунджаар 1100 гаруй хүн сонсгол бууралтын улмаас ханддаг байна. Эмчилгээ оношилгоонд хамрагддаг иргэдийн 85-90 хувь нь нөхөн сэргээх эмчилгээ болон мэс засалд орох шаардлагатай байдаг аж. Иймд эрт үед оношилж сэргийлэх нь чухал гэдгийг эмч нар сануулж буй. Мөн сургуулийн насны хүүхдүүдийн дунд эрүүл мэндийн үзлэг дутуу байгаа нь…

  • Монгол цэргүүд эх барьж авсан африк хүүдээ Сүбээдэй гэдэг нэр хайрлажээ

    Монгол цэргүүд эх барьж авсан африк хүүдээ Сүбээдэй гэдэг нэр хайрлажээ

    Өмнөд Судан Улсад энхийг сахиулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 15-р ээлжийн мотобуудлагын батальоныхон хамгаалалт хүсэж ирсэн иргэдийн дундаас жирэмсэн эмэгтэйг эх барьж, эх үрийг эсэн мэнд төрүүлсэн. Тэгвэл эх барьж авсан эмч, ахлах дэслэгч Ц.Цэрэнлхагва, сувилагч, ахлах ахлагч Б.Ууганбаатар нар бяцхан хүүд Сүбээдэй гэдэг нэр хайрлажээ. Тэд эх барьж авахаар бэлтгэж байхдаа хүү төрвөл…

  • “1000 эмэгтэйн амьдрал” хэлэлцүүлэг боллоо

    “1000 эмэгтэйн амьдрал” хэлэлцүүлэг боллоо

    Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай “Баяр уу? Эрх үү?” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд өрнөж байна. Уг хэлэлцүүлэгт салбар салбарт хөдөлмөр эрхэлж яваа 1000 эмэгтэйн төлөөлөл оролцож байгаа юм. Хэлэлцүүлгээр нийгэмд суусан эмэгтэйчүүдийг дорд үзсэн уламжлалт ойлголтыг хэрхэн өөрчлөх талаар санал өрнүүлж байна. Монголчуудын хувьд зүйр үгээсээ эхлээд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс…

  • Хилчний хотонд ихэр тугал мэндэлжээ

    Хилчний хотонд ихэр тугал мэндэлжээ

    Малчны хотонд төлийн дуу цангинасан хаврын тэргүүн сарын эдгээр өдрүүдэд хилчний хотонд ихэр тугал мэндэллээ. Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн ахлах ахлагч Б.Батсайханы хариуцсан суурь малд үнээ тугаллаж, 2 ихэр тугал гаргажээ.

  • Ахлагчийн түвшин тогтоох үзлэг эхэллээ

    Ахлагчийн түвшин тогтоох үзлэг эхэллээ

    ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасангаар ахлуулсан Зэвсэгт хүчний ахлагч нарын түвшин тогтоох үзлэгийн комисс Зэвсэгт хүчний 110 дугаар ангид ажиллалаа. Тус үзлэг нь онолын мэдлэгийн шалгалтыг цахимаар авч, мэргэжлийн ур чадвар, бие бялдарын бэлтгэлжилт болон биеийн зохистой харьцааг анги байгууллага тус бүрт очиж шалгаж байна. Үзлэг маргааш буюу 03 дугаар сарын 03-ны өдөр 09.00 цагаас…

  • Шалгалт өгөхдөө 4 хүн гар утаснаас хуулжээ

    Шалгалт өгөхдөө 4 хүн гар утаснаас хуулжээ

    Төрийн албаны 2026 оны I улирлын ерөнхий шалгалт өчигдөр орон даяар нэгэн зэрэг эхлэв. Шалгалтад өчигдөр нийслэлд 267, орон нутагт 1057 иргэн оролцлоо. Тэднээс нийслэлд 96, орон нутагт 324 иргэн тэнцжээ. Уг шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Дотоод хэргийн их сургуулийн салбар зөвлөл, Тагнуулын ерөнхий газар хамтран танхимаар болон камерын тусламжтайгаар цахимаар хянадаг. Камераар хянах явцад…

  • Мандалговийн замыг цэвэрлэж байна

    Мандалговийн замыг цэвэрлэж байна

    “АЗЗА нэгтгэл” компанийн ажилтнууд 2026.03.03 өдрийн 04:00 цагаас эхлэн, Улаанбаатар- Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 80-160 дахь км-т зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг цэвэрлэж байна. Өнөө өглөө тэнгэр бүрхэг, уг замд цасан шуургатай байгаа тухай уг замыг хариуцагч Төв аймаг дахь салбар мэдээллээ.