-
Л.Энх-Амгалан Үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, эцэг эх, асран хамгаалагчаас гаргуулах талаар яриагүй

Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас 2024-2025 оны хичээлийн жилээс эхлүүлэн хүүхдийн хоолны мөнгө 1000 төгрөгийг авч эхэлсэн. Ингэснээр цэцэрлэгийн хүүхдийн ирцийн мэдээлэл бодитой болж, хоолны мөнгийг бодит гүйцэтгэлд тулгуурлан өгөх боломж бүрдсэнээр 30,0 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсжээ. Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалан ерөнхий боловсролын сургуулийн Үдийн хоолны зардлыг өсгөхийн тулд эцэг эх, асран хамгаалагч нараас…
-
“Монгол генералын өдөр” өнөөдөр тохиож байна

Монгол Улсад Генерал цол олгож эхэлсэн түүхт 82 жилийн ой өнөөдөр /2026.04.28/ тохиож байна. Тэртээ 1944 оны энэ өдөр Ардын засгийн газрын 152 дугаар тогтоолоор энэхүү цолыг олгож эхэлсэн ба 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж иржээ. Түүнчлэн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны энэ өдөр анхны 11 генерал цолтон төрөн гарсан нь Монгол цэргийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн…
-
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

Иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандарт бус хашаа, гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлдөг. Энэ онд “Хашаа” арга хэмжээний хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 161 байршилд 7600 метр хашаа, хайсыг буулгана. Өнөөдрийн байдлаар хоёр дүүргийн дөрвөн байршилд хашаа буулгаж, газрыг чөлөөллөө. Харин “Гарааш” арга хэмжээний хүрээнд…
-
ХЭҮК: Увсын Засаг даргын орлогч С.Анхбаярын үйлдэл нь хүний эрхийн зөрчил мөн

Дуучин Б.Амархүү Увс аймагт тоглолтоо хийх үед тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр удаа дараа постоор мэдэгдэл хийхдээ хүний эрхийн зөрчил гаргасан гэж Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ. Уг асуудлыг хүний эрхийн үндэсний комиссоос шалгаж байна. “Дуучин Б.Амархүү нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож, хууль ёсны шийдвэрийн дагуу хариуцлагаа хүлээсэн. Гэтэл өмнө ял шийтгэл эдэлж…
-
Боловсролын салбарыг боловсруулах Л.Энх-Амгалангийн төлөвлөгөө

Боловсролын салбарыг боловсруулах төлөвлөгөөгөө Л.Энх-Амгалан сайд өчигдөр сэтгүүлчид, боловсролын салбарынханд танилцууллаа. БАГШ, ЗАХИРЛУУДЫГ АТТЕСТАТЧИЛНА Багш, захирал, эрхлэгч нарыг аттестатчилахаа Боловсролын сайд Л.Энх-Амгалан орон даяар зарлалаа. Хамгийн түрүүнд ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг аттестатчилалд хамруулахаар сайд төлөвлөжээ. “Сургуульдаа наанадаж 5 жил багшилсан, уч чадвар, мэдлэг, мэргэжлээрээ манлайлсан багш нар захирал болдог болгоно” гэж тэр мэдэгдэв. Энэ хичээлийн…
-
Б.Билэгт: Авлигын хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Гаалийн байцаагч нар авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй хэргийн талаар АТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн Б.Билэгтээс тодрууллаа. -Өчигдөр авлига авч байсан төрийн албан хаагчийг үйлдэл дээр нь баривчилсан тухай мэдээлэл гараад байна. Энэ тухай тодруулахгүй юу? -Өчигдөр гаалийн ерөнхий газрын улсын байцаагч СХД-ийн нутаг дэвсгэрт 50 сая төгрөгийн хахуулийг автомашиндаа авч буй үйлдлийг…
-
“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиад зохион байгуулагдлаа

“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиад 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү олимпиад нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй, ирээдүйд инженер болох сонирхолтой, ШУТИС-д элсэн суралцах хүсэлтэй сурагчдыг нээж илрүүлэх, ШУТИС-ийн тэтгэлгээр суралцах боломжийг олгож мөн ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг сурагчдад сурталчлах зорилготой юм. Энэхүү олимпиад гурван шаттайгаар зохион байгуулагддаг байна.…
-
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдрөөс эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 27-29-нд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд салбарын сайд болон, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид, иргэд олон нийт оролцлоо.…
-
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аянд нэгдэхийг уриалж байна

Үе тэнгийн дээрэлхэлт эцэг, эхчүүдийн хамгийн том асуудал болоод байна. Тиймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрхэлтэлтгүй харилцааг нийгмийн соёл…
-
Сурах бичгийн агуулгыг хүүхдийн насанд тохируулж шинэчилнэ

Боловсролын яамнаас EБС-ийн сурах бичгийн агуулгыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн шинэчлэн боловсруулах шийдвэр гаргажээ. Үүний хүрээнд сурах бичгийн эхийг зохиох хэвлэлийн газруудыг сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан хэвлэлийн газрууд нь багш, эрдэмтдээс бүрдсэн ажлын багаа бие даан бүрдүүлэх аж.