-
Сар шинийн баяртай холбоотойгоор орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан иргэд баярын ширээнд тавих ууц, өвчүү, тавгийн идээ зэргээ эртнээс бэлдэж эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрөгч оны нэг, хоёрдугаар сард улсын хэмжээнд орон байрны хулгайн 305 гэмт хэрэг бүртгэгдсэн нь бусад саруудтай харьцуулахад өндөр байгаа юм. Иймд иргэд та бүхэн өөрийн үл хөдлөх…
-
Стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийг буулгана

Стандартын шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй, орчны аюулгүй байдал хангаагүй, харах орчин хязгаарласан, хяналтын камер халхалсан, хориглосон байршилд зөвшөөрөлгүй тавьсан зар сурталчилгааны байгууламж, рекламын самбаруудыг албадан буулгах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр болжээ. Нийслэлийн хэмжээнд нийт гадна зар сурталчилгааны зөвшөөрөлтэй 496, зөвшөөрөлгүй 250 хаягийн байгууламж байдаг. Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд…
-
Б.Энх-Оргил багштайгаа хамт Ховдынхондоо аваргын бүсээ үзүүлнэ

“One Championship” холбооны бантам жингийн аварга, холимог тулаанч Б.Энх-Оргил багш Ж.Нарантунгалагтайгаа хамт төрсөн нутаг Ховд аймагтаа зочилж, олон нийтэд аваргын бүсээ үзүүлэхээр болжээ. 1 дүгээр сарын 9-ний өдрийн 13:00 цагт Ховд аймгийн Жаргалант сумын Биеийн тамир, спортын газарт тус үйл ажиллагааг зохион байгуулахаар товлосон байна.
-
Он гарснаас хойш 75,604 тонн шатахуун импортолжээ

Шатахуун импортлогч компаниуд нэгдүгээр сард нийт 287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалсан ба үүнээс 136,470 тонн Аи-92 автобензин, 148,090 тонн дизель түлш, 3,300 тонн Аи-95 автобензин тус тус импортлох захиалга баталгаажсан байна. Манай улсын хувьд нийт шатахууны хэрэглээний 95 хувийг ОХУ-аас импортолж байгаа бол үлдсэн 5 хувийг БНХАУ нийлүүлж байгаа юм. Он гарснаас хойш өнөөдрийг…
-
Баянхонгор аймгийн Бууцагаан суманд 12:47 цагт 3,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт өнөөдөр /2026.01.08/ 12:47:41 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.88 98.81 Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд,
-
Ч.Хишигдалай: Энэ оноос нийслэл Евро-5 стандартад шилжинэ

АҮЭБЯ-наас өнөөдөр /2026.01.08/ шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай “АИ-92 авто бензиний ердийн хэрэглээний 15 хоногийн нөөцтэй байна. Орон нутагт шатахууны дараалал үүсээгүй, шатахуун хэвийн борлуулж байгаа. Түүнээс гадна энэ сард 130 мянган тонн авто бензин захиалсны 50 хувь нь АИ-92, тал нь…
-
Өнөөдөр нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна

ЦУОШГ-аас малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг ирүүллээ. Өнөөдөр /2026.01.08/ нутгийн баруун хагаст, маргааш /2026.01.09/ нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Мөн өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун…
-
“Капитал”, “Чингис хаан” банканд алдсан НДС-ийн мөнгөнөөс 66,5 тэрбумыг төлүүлжээ

“Капитал”, “Чингис хаан” банканд байршуулаад алдсан Нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд эдгээр банкнаас авах авлагыг төлүүлэхээр НДЕГ ажлын хүрээнд хууль, хяналтын болон бусад байгууллагатай хамтран ажилласнаар 66.5 тэрбум төгрөг төлүүлжээ.
-
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ажилчдаа аялалд явуулахаар 20 сая төгрөг шилжүүлж залилуулжээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан 2 гомдол, мэдээлэл бүртгэсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын 6-нд “Ажилчдаа аялалд явуулахаар 20 сая төгрөг, аялалд явахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулсан” хоёр мэдээллийг бүртгэн шалгаж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд өвлийн улиралд ялангуяа шинэ оноор БНХАУ, Тайланд,…
-
65 нас хүрч байгаа ахмадууд “Насны хишиг”-т хамрагдана

Шинээр насны хишгийн мөнгөн тэтгэмжинд хамрагдах ахмад настан ehalamj.mn –ээр , эсвэл хэсэг хариуцсан хэсгийн ахлагч болон халамжийн мэргэжилтэнд хандаж үйлчилгээний хүсэлтээ бүртгүүлэх юм. Ингэхдээ өөрийн биеэр ирэх шаардлагагүй бөгөөд 1960.06.01-нээс 1961.02.20 –ны өдрийн хооронд төрсөн 65 нас хүрч байгаа ахмад настан бүртгүүлэх аж. “Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэн өөрийн биеэр очих бол иргэний үнэмлэхээ…