-
Утасны дугаарт ирсэн линкээр нэвтэрч, банкны мэдээллээ оруулснаар 22 сая төгрөгөө алджээ

Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан боллоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” гэх зэрэг хуурамч линк болон сайтын холбоос ирж байгаа аж. Уг холбоосоор нэвтэрч, банкны мэдээллээ оруулаад, данснаасаа мөнгө алдаж, хохирсон хүмүүс гарсаар байна. Тухайлбал: Энэ оны 2 дугаар сарын 23-нд “Миний данснаас мөнгө шилжүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад…
-
Онцгой байдлын байгууллагаас жолооч нарыг хол замд гарахдаа шатахууны нөөцтэй явахыг зөвлөлөө

Завхан аймгийн Сонгино сумын нутагт “Цагаан дөрөлж” гэх газарт суудлын автомашин цасанд сууж, шатахуунгүй болсон тухай дуудлагыг өчигдөр онцгой байдлын байгууллага бүртгэжээ. Дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын “Toyota Land Criuser-80” загварын гурван зорчигчтой суудлын автомашин, иргэн Б-ийн “Mitsubishi Оuthlander” загварын гурван зорчигчтой суудлын автомашин…
-
Зэвсэгт хүчний ойг тохиолдуулан 3 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхт 105 жилийн ойг тохиолдуулан “Шилдэг хип хоп дуу, уран бүтээл” шалгаруулах уралдаан зарлалаа. Уралдаанд хип хоп чиглэлээр уран бүтээл туурвидаг хамтлаг, дуучид, бие даасан уран бүтээлчид болон сонирхогч залуус оролцох боломжтой юм. Бүтээл нь эх оронч үзэл, энхийг эрхэмлэсэн бодлого, ард түмний бахархалт түүх, Зэвсэгт хүчний үйл хэрэг, тусгаар тогтнолын…
-
“Үдийн хоолны” зардлыг нэмэгдүүлэхэд эцэг эхийн дэмжлэгийг хэрэгтэй

Хүүхдийн хоол үйлдвэрлэл шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвөөс Үдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхэд эцэг эхээс дэмжлэг авах тухай саналыг Боловсролын яаманд гаргажээ. Бага ангийн хүүхдүүдийн дунд “Үдийн хоол” хөтөлбөрөөр 610 калорийн илчлэгийг авах ёстой аж. 2023 онд хийсэн Үндэсний 5-р судалгаагаар 6-18 насны дунд гурван хүүхэд тутмын нэг нь таргалалттай, хүнс тэжээлийн дутагдалтай гэж…
-
Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагчийг тодруулна

Цоохор ирвэсийг хамгаалах, түүний амьдрах орчныг тэтгэх үйлсэд бие сэтгэлээ зориулж буй байгаль хамгаалагчдыг алдаршуулах зорилгоор “2025 оны “Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч” шалгаруулалтыг зарлажээ. Энэхүү шалгаруулалт нь уулын эзэн хэмээн хүндлэгддэг цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах, идэш тэжээл бологч амьтдыг хууль бусаар агнах зөрчлийг таслан зогсоох үйл хэрэгт бодит хувь нэмэр…
-
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын дунд шамбарам, зүрх, нүдний өвчлөл түгээмэл байна

2014 оноос хойш “Оюутан цэрэг” хөтөлбөрийг зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ удаад “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг гуравдугаар сарын 1-нээс е-mongolia системээр дамжуулан цахимаар зохион байгуулах юм. Өнгөрсөн жил 4000 орчим оюутан цэрэг хөтөлбөрт бүртгүүлжээ. Үүнээс квотын дагуу 1500 оюутныг хөтөлбөрт хамруулсан байна. Жил ирэх бүр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн квотыг нэмэгдүүлж байгаа аж. Энэ хүрээнд 2000…
-
Халхголын зам, даваа хаагдаж, малчдын хашаа цасанд дарагджээ

Дорнод аймгийн Халхгол сумын зам, даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагджээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комиссын орлогч дарга, засаг даргын орлогч Ч.Ганбат, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах нар газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна. Тэд төрийн байгууллагууд, иргэдийг дайчлан зам гаргах, айл өрхүүдэд тусламж үзүүлэх ажлыг зохион…
-
ТҮЦ байрлуулж болох эсэх талаар иргэдээс санал авч байна

“Итгэл” түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн холбоо “Алтай” хотхоны автобусны буудал, “Дэма” эмнэлгийн урд талд тус бүр 1 ТҮЦ байрлуулахаар нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт ханджээ. Үүнтэй холбогдуулан, Баянгол дүүргийн ЗТГ “Алтай” хотхоны автобусны буудал орчимд ТҮЦ байрлуулж болох эсэх талаар иргэдээс санал авч байна.
-
Дорнодын 5 сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлажээ

Дорнод аймгийн Онцгой комисс өчигдөр орой хуралдаж, Баяндун, Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот суманд цагдаа, онцгой байдлын пост гаргаж, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тус аймгийн Цагдаагийн газар сум, аймаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2-р сарын 24-ний 20:00 цагаас 25-ны 14:00 цаг хүртэл хязгаарлан, хянаж байна. Цагаанаар зудархуу байгаа Гурванзагал, Чулуунхороот, Дашбалбар сумаас аймгийн төв хүртэлх зам…
-
Трактор, комбайныг гаалийн татвараас 100 хувь чөлөөлнө

Гаалийн ерөнхий газар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу 2026 оны эхний хагас жилд гаалийн албан татвар буцаан авах аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг 2026 оны 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны хооронд хүлээн авахаар болжээ. “Гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх бараа болох газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр…