-
Орон нутгийн замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас 4 осол гарчээ

Өнгөрөгч долоо хоногт орон нутгийн замд “хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл” хийсний улмаас зам тээврийн 4 осол гарсан байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн…
-
Монгол Улс аялал жуучлалын сэргэлтээр шилдэг 20 улсад багтжээ

Нэгдсэн үндэстний байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас (UN Tourism) сар бүр гаргадаг олон улсын жишиг болох “World Tourism Barometer” тайлангийн үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтжээ. Тайланд дурдсанаар, 2025 оны эхний есөн сард Монгол Улсад зорин ирсэн гадаадын жуулчдын тоо 2024 онтой харьцуулахад 16 хувийн өсөлттэй нь…
-
Таван ханатай гэр шатаж, нэг иргэн амь насаа алджээ

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд таван ханатай гэр шатаж, 62 настай иргэн амь насаа алджээ. Энэ тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 02-ны өдрийн 01:49 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Мөн тухайн гал түймэрт өртөж нас барсан иргэн Б /62 настай, эрэгтэй/-н цогцсыг…
-
Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна

Мөсний зузаан 2025 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна. Нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нэмэгдэж, 20-120 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний…
-
Хүүхдийн байцаагч нар өнөөдрөөс олуулаа боллоо

Засгийн газрын 2024.10.23-ны 143 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20.8-д заасны дагуу хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоосон. Уг тогтоолын дагуу 16 мянга хүртэлх хүүхэд тутамд улсын 1 байцаагч ажиллуулна. Энэ тоог тогтоохдоо аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог хүн амын тоо, хүүхдэд учирч болох эрсдэл, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа…
-
Үүнийг би үнэхээр мэдэхийг хүсэж байна

Гар утас хүний эрүүл мэндэд хортой юу? Үүнийг би үнэхээр мэдэхийг хүсэж байна. Янз бүрийн судалгаа уншлаа. Интернэт ухлаа. Хортой гэсэн баталгаа алга. Санаа амрав. Хоргүй гэсэн нотолгоо алга. Бүрэн санаа амарч болохгүй нь ээ. Олзуурхууштай нь шинжлэх ухаан хөгжих, технологи сайжрах тусам аюул улам багасаж байгаа юм байна. Александр Белл, Томас Ватсон хоёр 1876.03.10-нд АНУ-д…
-
Бямба гараг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2026 оны 01-р сарын 01-нээс 03-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Тодруулбал, Нэгдүгээр сарын 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нэгдүгээр сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.…
-
Хил даван орж ирсэн баавгайг аюулгүй болгожээ

Увс аймгийн Тэс сумын Ханжит багт ОХУ-ын талаас хүрэн баавгай орж иржээ.Түүнийг Увс аймгийн Байгаль орчны газар барьж, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд хүлээлгэн өгөөд байна. Баавгайг барихаар томилогдсон баг 20 гаруй хоног тууштай ажиллаж ,Тэс сумын Тооромт гэх газарт байршуулсан торонд баавгайг гэмтээлгүй оруулж чаджээ.
-
ГССҮТ болон БНСУ-ын эмч нарын баг микроскоп ашиглан нурууны мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ

ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Им Сү Бинтэй хамтран нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийжээ. Гэмтлийн дараах нурууны эмгэгтэй үйлчлүүлэгчид микроскоп ашиглан хажуугийн хүрцээр нугалмын их биеийг авч, тэлэгч имплант байрлуулж бэхлэх мэс засал эмчилгээг хийснээр шарх болон зовуурь…
-
Хүүхэд бүрд гэрэл бэлэглэе

Энэ шинэ жилийн халуун дулаан, хайр энэрлээр дүүрэн цаг үед бид нэг зүйлийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хүүхэд бүр ижилхэн инээж, адилхан баяр баяслыг мэдэрч чадаж байна уу? Харамсалтай нь хаа нэгтээ дулаан гэртээ, хайртай хүмүүстэйгээ шинэ жилийг тэмдэглэж чадахгүй, даарч, өлсөж, хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүд бий. Тийм хүүхдүүдэд бид бодитоор хүрч ажиллах, тэдний амьдралд дулаан…