-
Сураггүй болсон сэтгэцийн өөрчлөлттэй иргэнийг эсэн мэнд олжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн иргэн /сэтгэцийн өөрчлөлттэй/ А нь хоёрдугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчимд хажуу айлаасаа гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага мэдээлэл мөн өдрийн 23:40 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан хоёрдугаар сарын 23-ны өдрийн 01:55…
-
Сурагчдын 2-р улирлын амралт 4-р сарын 6-нд эхэлнэ

Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан. 2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ. Сурагчдын II улирлын бие даалтын 7 хоног 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж дөрөвдүгээр сарын 3-ны…
-
Сар шинийн өдрүүдэд цасанд суусан 23 автомашиныг татан гаргажээ

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад 2026 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ. Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын давхардсан тоогоор 507 алба хаагч, 113 нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэсэн юм. Алба…
-
“Зээл өгнө” гэх нэрийдлээр ахмадуудыг залилсан тохиолдол гарчээ

“Зээл өгнө” гэх нэрийдлээр тэтгэврийн насны иргэдийг залилж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулж байна. Тэтгэврийн зээлийг зөвхөн банкны аппликэйшн эсвэл хамгийн ойр байрлах салбараас авах боломжтой. Үүнээс өөр хэн нэгэн тэтгэврийн зээл олгохгүй гэдгийг анхааруулав.
-
М.Пүрэвжав: Ул боовоор торт, кекс хийж идсэнээр нойр булчирхай, ходоод цочрох эрсдэлтэй

Сар шинийн баяраар хэрэглэсэн ул боовыг дахин боловсруулж торт, талх гэх мэт бүтээгдэхүүн хийх, мөн хөгзтэй ааруулыг биед сайн хэмээн идэх үзэгдл гардаг. Тэгвэл энэ нь зөв хооллолт мөн эсэх талаар ШУТИС-ийн үйлдвэрийн технологийн сургуулийн эрдэмтэн, доктор дэд профссор М.Пүрэвжавтай ярилцлаа. -Ул боовыг дахин боловсруулахад ямар процесс явагддаг бол. Дахин боловсруулж идэснээр хоол боловсруулалтад хэрхэн…
-
Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

Үндэсний статистикийн хорооны дарга 2026 оны А/11 дүгээр тушаалаараа хүн амын амьжиргааны доод түвшний 2026 онд мөрдөх хэмжээг тогтоож, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 7543 дугаарт бүртгэжээ.
-
Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар салхи 24 метр хүрч ширүүснэ

Маргааш буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ. Иймд малчин ард иргэд, тээвэрчдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна – Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас…
-
“Бүргэдийн баяр”-ыг өргөжүүлэн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгоно

Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон бүргэдийн баяр зохион байгуулдаг. Энэ жил “Бүргэдийн баяр” арга хэмжээг өргөжүүлэн, анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгож зохион байгуулна хэмээн нийслэлийн Аялал жуулчлалын газар мэдээллээ. Бүргэдийн баяр гуравдугаар сарын 7-8-ны амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ”…
-
“Хархорин” маргааш, “Нарантуул” лхагва гарагт үүдээ нээнэ

Сар шинийн баяр болж байгаатай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд амарч байгаа. Тэгвэл томоохон захуудын ажиллах хуваарийг танилцуулъя. “Шонхор” зах энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн бол “Хархорин” худалдааны төв энэ сарын 24-нөөс, “Нарантуул”, “Дүнжингарав” худалдааны төв нөгөөдрөөс буюу лхагва гарагт хэвийн үйл ажиллагаандаа шилжих хуваарьтай байна. Сар шинийн баярын өдрүүдэд амарсан зарим…
-
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 3 хүн нас баржээ

Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтжээ. Үүнээс 5 нь хүүхэд байна. Харин 3 том хүн зам тээврийн ослын улмаас нас барсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Энэ жилийн сар шинийн баяраар гарсан зам тээврийн ослыг өмнөх 2025 оныхтой харьцуулахад тус бүр 21-66 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.